Хэрэглэгчийн яриа:Enkhbulag

Page contents not supported in other languages.

Хөгжим Бүжгийн Коллеж[кодоор засварлах]

Хөгжим бүжгийн коллеж нь Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль юм. Энэхүү сургууль нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937.04.10-ны өдрийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан ба 1945 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны 1945.06.01-ний өдрийн №34/30 тоот тогтоолоор “Хөгжимт драматик сургууль”, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957.09.12-ны өдрийн №385 тоот тогтоолоор “Хөгжим Бүжгийн Дунд Сургууль”, 1991 онд БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 1991.11.29-ний өдрийн №326/473 тоот тушаалаар “Хөгжмийн Коллеж”, 1996 онд МУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1996.11.12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдэж байсан ажээ.

  Хөгжим Бүжгийн Коллеж нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. 

Тус сургууль нь 1-5-р ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11-р ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаанд явуулдаг юм. Хөгжим Бүжгийн Коллеж нь төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг ажээ.

БИШГҮҮР /БАЯЛАГ БИШГҮҮР/ Бишгүүрийг эрт үеэс шашны зан үйл, сүм хийдийн хурал номонд өргөн хэрэглэж байжээ. Энэхүү зэмсэг болбаа хотонгоос гаралтай бөгөөд хожим Дундад улс хэрэглэн, Тан улсын үед гадаад өсөн аймгийн хөгжимд оролцуулан хэрэглэж байсан, түүнээс хойш Сүн улс уламжлан хэрэглэж байсан учир Сүн улсаас Юан улс хөгжимдөө оролцуулан хэрэглэж байжээ. Энэ зэмсэг нь хулсан хонгион дээр 3 нүхтэй, урт нь 7 ямх, амсарыг нь алтаар үйлдсэн бөгөөд амсар нь дэрэвгэр, дээд үзүүрт нь нарийсч бийвээр үлээнэ. Үүнээс өөр нэг зүйлийн бишгүүр байсан нь хонгиог модоор үйлдсэн ба бие нь охор, урт нь нэг тохой, 4 ямх, нүүрэн талд 7 нүхтэй, ар талдаа нэг нүхтэй, зүүн талын хажуу дор нэг нүхтэй, дээд үзүүрт загалмай байхгүй. Одоогийн сүм дуган, хэрэглэж байгаа зэмсэг мөн гэжээ. Монгол бишгүүр нь 6 нүхтэй, нүх бүр нь нэг даруул буюу нэг эгшиг ажээ. Гандантэгчинлэн хийдэд "Тунгалаг эх" гэдэг дууны ая байх бөгөөд бишгүүрээр хөгжимдөхөд зориулсан 6 шугамтай, 6 хурууны, 6 даруулын хөдөлгөөнийг /2 гарын 3, 3 хуруугаар/ хөгжимдөх байдлаар нь зурааст нотоор / янъигээр/ тэмдэглэсэн байна. Уг бишгүүр нь европ бишгүүрийн гарын барилаас өөр баруун гарын барил нь дээд талдаа байжээ. Энэ зэмсгийг эрт үеэс гууль, зэс, модоор урладаг байсны дээр элдэв нөлөөнөес хамгаалж темөр зэсийг муутгахгүйн тулд 8 үнэртнээр ариулан тусгай даавуу, торгомсог эдлэлд боож хадгалдаг байжээ. Үүнд: задь, хач гүргэм, зандан, агар, гавар, гиван, гонид, хүдрийн заар эдгээр нь хөгжмийн аялгуу, чанар эдэлгээнд нь гойд нөлөөтэй байжээ. Бишгүүрийг 1960 онд хөгжим-урлаач, Төрийн шагналт Д.Индрээ анх гуулиар эх загавар гаргаж найрал хөжмийн хөгөнд зохицуулан үйлджээ. Дараа нь 1964 онд баяжуулсан бишгүүрийг хийсэн. Үүнд: 6 эгшгийг 12 болгож бага наймцын ВЬ-оос дээш 2 наймц гаруй багтаамжтай болгож, Улс хувьсгалын 40 жилийн ойн цэгүүний ардын найрал хөгжмийн бүрэлдүүнд оруулжээ. Үүнээс хойш 5 жилийн дараа хөгжмийн зохиолчдын шаардлагаар уг загварын дагуу даруул нэмж, хөгийг тохируулан бага наймцын ВЬ-оос 2 наймц гаруй /12 эгшигт/ хагас шатлалаар эгшиглэхээр өөрчилсөн нь монгол ардын, сонгодог болон орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс хөгжимдөх өргөн боломжийг нээж өгсөн юм.   МОНГОЛ БИШГҮҮР (АРДЫН БИШГҮҮР) Үндэсний найрал хөгжмийг баяжуулах зорилгоор 1960 онд анх бяцхан бишгүүрийг авч загвар шинээр гарган дуу хөгжимдөх боломжгүй 6 эгшгийг, 13 бүтэн /тон/ болгож бага наймцын В-ь-оос хоёр наймц бүтэн шатлал /тон/ эгшиглэх болгожээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн цэнгүүний үндэсний найрал анх эгшиглүүлжээ. Үүнээс 5 жилийн дараа дахин баяжуулж хоёр наймц хагас шатлалаар эгшиглэх цараатай болгосноор үндэсний болон сонгодог явгжимдөх бүрэн боломжтой болжээ. 1980 онд монгол бишгүүрийг хөгжим-урлаач, Төрийн шагналт Д.Индрээ шинээр үйлдсэн бөгөөд Дэлхийн залуучууд оюутны VIII их наадамд АДБЧ-ийн хөгжимчин Л.Самбалхүндэв шинэчилсэн энэ бишгүүрээр хөгжимджээ. Ардын бишгүүр нь баялаг адил овортой, даруул нүхний хувьд өөр, ардын бишгүүр нь лимбэтэй адил нүхтэй. Бишгүүрийг бийвээр дуугаргах ба ямарч төрх, хэмнэлтэй зохиолыг Ялангуяа монгол ардын богино дуу болон уриа дуудлагын /фанфар/ мөн сонгодог зохиолуудаас хөгжимдөж болно. Ардын бишгүүр нь Вь-хөгтэй гаруй цараатай. Ардын бишгүүр нь бүх чалхандаа тод, уянгалаг, хүчтэй эгшиглэнтэй. Доод чалхандаа өтгөн, чанга царгиадуу Дунд чалхандаа тод, чанга уянгалаг цоглог Дээд чалхандаа хүчтэй бөгөөд чанга эгшиглэнэ.

СЭМБИЙН ГОНЧИГСУМЛАА (1915-1991)[кодоор засварлах]

1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн. 1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын эмч. 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркт хөгжимчин, 1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв. 1991 оны 11 дүгээр сарын 25 -ны өдөр Улаанбаатар хотод насан өөд болсон. Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежийг Гончигсумлаагийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болгожээ. 1961 онд "Ганхуяг" бүжгэн жүжгээр БНМАУ-ын төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, 1971 онд БНМАУ-ын ардын жүжигчин цол, 1975, 1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат байв.

ГОЛБҮТЭЭЛҮҮД

НЭГ. Дуурь, бүжгэн жүжиг

1. "Буурал бүсгүй" хөгжимт драм 1954 он 2. "Үнэн" дуурь 1957 он 3. "Ганхуяг" бүжгэн жүжиг 1958 он 4. "Хошуу наадам" бүжгэн жүжиг 1965 он 5. "Сүнжидмаа" бүжгэн жужиг 1970 он 6. "Үнэн" дуурийг шинэчлэн зассан 1980-1981 он

ХОЕР.

Симфони хөгжим

1. Симфони удиртгал-найраглал 1950 он 2. Симфони чуулбар 1952 он 3. МАХН-ын тухай симфони найраглал 1955 он 4. Симфони N 1 1964 он 5. Симфони N2 1974 он 6. Симфони N 3 (Г.Дмитровын дурсгалд) 1982 он 7. Төгөлдөр хуур найрал хогжмийн концерт 1983 он 8. "Жарын жар" симфони удиртгал 1984 он 9. Вилончель найрал хогжмийн концерт 1985 он 10. Симфони N4 1986 он 11. Симфони N 5 (Э.Тельманы дурсгалд) 1988 он

ГУРАВ.

Цөөхүүл хөгжим

1. "Бодол" төгөлдөр хуурын аяз 1947 он 2. "Монгол бүжиг" төгөлдөр хуурын аяз 1947 он 3. Хийл, төгөлдөр хуурын сонатино 1951 он 4. Хийл, төгөлдөр хуурын романс 1951 он 5. Оргилуун гурвал 1955 он 6. Хуучир, шударга, төгөлдөр хуурын гурвал 1956 он 7. Шударга, төгөлдөр хуурын рапсоди 1957 он 8. "Адуучны дуу" хийлийн чуулга 1974 он 9. "Романс" хийлийн чуулга 1977 он 10. Төгөлдөр хуурын 24 прелюди 1978, 1979 он 11. Төгөлдөр хуурын прелюди, токкато, хувилбар 1985 он Төгөлдөр хуурт зориулан ардын дуу найруулах болон өөрийн сэдэв дээр тулгуурлан 200 гаруй жижиг, бэсрэг хэлбэрийн бүтээл гуурвисан.

ДӨРӨВ.

Киноны хөгжим

1. "БНМАУ" баримтат кино 1951 он 2. "Сэрэлт" уран сайхны кино 1962 он 3. "Улаанбаатарт байгаа миний аавд" уран сайхны кино 1964 он

TAB. Дууны уран бупгээл

60 гаруй дуу, романс туурвижээ.