Хэрэглэгчийн яриа:Erdenebat HW10D220

Page contents not supported in other languages.

Монголчуудын Их Наран улсыг эзлэх оролдлогууд[кодоор засварлах]

Их Наран улсыг эзлэх оролдлогууд нь Монгол-Солонгос-Хятадын эзэнт гүрний хаан, Чингисийн ач хүү Хубилайн санаачлагаар 2 удаа өрнөсөн байна.(1274 болон 1281он). Аль аль удаад маш богино хугацаанд агуу хүчирхэг флотыг байгуулж чадсан ба 2 дахь флот нь дэлхийн 2р дайны үеийн "Overlord" үйл ажиллагааг хүртэл дэлхийн түүхэн дэх хамгийн том флот байжээ. Гэхдээ далайн аялал, тэнгисийн тулалдааны талаар мөн усан онгоц хийх технологийг сайн мэддэггүй байсны улмаас хуурай газрын нүүдэлчид 2 удаа далай тэнгисийн туршлагатай, хамгаалалт сайтай Японы цэрэг гэхээсээ илүү хүчтэй салхины уршигаар довтолгоо амжилтгүй болжээ. Домгийн дагуу эзлэн түрэмгийлэгчид Японы арлууд дээр газардах үед маш хүчтэй тайфун(далайн шуурга) болсны улмаас ихэнх онгоц сүйдсэн. Үүнийг Японы түүх судлаачид хожим тэдэнд бурханы хүч тусалсан гэдгийг ойлгуулхын тулд Камикадзе буюу бурханы салхи хэмээн нэрийджээ.

Анхны довтолгоон[кодоор засварлах]

1274 онд болсон эхний довтолгоонд, 23-37мянган хүнтэй Монгол-Солонгосын флот оролцсон. Цусима болон Ика арал дээрх Японы ангиудыг Монголчууд төвөггүй эзэлж авч устгасан. Түүний дараа Кюсю аралд ойртож галт сумаар харвагч зэвсгүүдийн хамт дайралтаа эхэлсэн. Гэвч тайфун эхэлж, ерөнхий командлагч Лю амь үрэгдсэнээр Монголчууд зайлшгүй ухрах шаардлагатай болов.

Хоёр дахь оролдлого[кодоор засварлах]

Хубилай шинэ довтолгоонд бэлдэж эхлэв. Япончууд ч мөн дэмий цаг үрээгүй ба хамгаалалтын хана хэрэм босгож хамгаалалтаа бэхчүүлж байжээ. 1281 онд Монгол-Солонгос-Хятадын флотууд Өмнөд Солонгос болон Хятадын умард хэсшээс Кюсю арал руу чиглэжээ. Флотын хүний тоо 100 000 хүрч байлаа. Хамгийн түрүүнд цөөн хүнтэй умардын флот довтолсон ба тэднийг Япончууд зогсоож чаджээ. Түүний дараа умардаас үндсэн флот довтлох үед мөн л түүх давтагдан тайфун болж эзлэн түрэмгийлэгчдийн флотын ихэнх хэсгийг устгаснаар мөн л амжилтгүй болсон байна.

Үр дагавар[кодоор засварлах]

Монголчуудын довтолгоон нь олон зууны турш Японы амссан ганцхан гадны түрэмгийлэл ба энэ нь Япончуудад тусгаар тогтнолоо олоход чухал нөлөө үзүүлсэн. Домгийн дагуу Буддын шашны хамба ламын Ничирений шогунатад дамжуулж өгсөн Япон улсын далбааны үүсэл яг энэ үйл явдлуудтай холбоотой юм. Япончууд дунд тулаалдаан болоогүй 2 ялагдал Монголчуудыг зогсоосон гэх ойлголт байдаг. Үндсэрхэг үзлийн талаас харахад ийм аргаар Японы бурхдууд тэднийг дайснаас хамгаалсан болно. Энэнтэй холбоотойгоор үүссэн камикадзе гэсэн ойлголт нь сүүлд 2р дайны үед хэрэглэгдэж байжээ. Зөвлөлтийн түүх судлаачдын үзсэнээр Монголчуудыг тэр ялагдлууд зогсоогоогүй ба Хубилай 3дахь дайралтыг төлөвлөж байсан боловч Өмнөд Хятад, Вьетнамын ардуудын эсэргүүцлүүд түүнд садаа болсон байна.