Jump to content

Хэрэглэгчийн яриа:G.Amaraa

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Михал Лабенда (1974 онд Вроцлавт төрсөн) - польшийн дипломатч, дорно дахин судлаач, араб судлаач. Элчин сайдаар 2010-2014 онд Азербайджанд, 2015 оноос Монголд ажиллаж байгаа.

Казахстан улсын Алматы хотын аль-Фарабийн нэрэмжит их сургуулийн казах болон араб хэлний ангийг төгссөн. 2005 онд Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын Европын Ислам судлалын тэнхимд араб хэл шинжлэлийн чиглэлээр докторын ажил горилж, хүмүүнлэгийн шинжлэх ухааны докторын зэрэг авсан. Варшавын их сургуулийн Зүүн Европын сургуульд багшилж байсан. Төв Азийн орнуудын угсаатны зүй, соёл, шашны түүхийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг.

1997-1998 онд Кувейтэд суралцсан. 1998-1999 онд Төрийн бус байгууллагын “Зүүн Европ- бидний хамтдаа орших газар” төсөлд оролцсон. 1999 оноос БНПУ-ын Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн. 2000-2001 онд Японд дипломат ажлын дадлага, 2002-2005 онд Узбекстанд БНПУ-ын Элчин сайдын яаманд 2 дугаар нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Атлантын дипломат тэтгэлэг (Transatlantic Diplomatic Fellowship)-т хамрагдаж АНУ-ын Төрийн департаментад тус тус ажилласан. 2007-2010 онд БНПУ-ын ГХЯ-ны Зүүн Европын газрын орлогч дарга, мөн Варшавын их сургуулийн Зүүн Европын сургуульд багшаар тус тус ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 7-нд Азербайджанд БНПУ-ын элчин сайдаар томилогдож 2014 он хүртэл ажилласан. 2015 оны 3 дугаар сараас Монголд элчин сайдаар ажиллаж байгаа болно.

Англи, араб, азер, хебрай, каракалпак, казах, герман, орос, узбек хэлээр чөлөөтэй ярьдаг.

Гэр бүлтэй, хүүтэй. Варшавын Гоцлавект амьдардаг.

Тайлбар ишлэл:

[кодоор засварлах]
  1. Aneks. Środowisko KARTY, [w:] Zbigniew Gluza, Odkrycie KARTY. Niezależna strategia pamięci, s. 349, 2012, ISBN 978-83-61283-65-2.
  2. M.P. z 2010 r. Nr 70, poz. 892
  3. MSZ: w Mongolii utworzona funkcja ambasadora wizytującego
  4. Wykład Ambasadora RP w Akademii Administracji Publicznej przy Prezydencie Republiki Azerbejdżanu
  5. Notka biograficzna

Томилсон тухай тэмдэглэл:

[кодоор засварлах]