Хэрэглэгчийн яриа:Ganchuluun

Page contents not supported in other languages.

Энэтхэгийн Лонар хотын ойролцоох цохилтын улмаас үүссэн тогоо[кодоор засварлах]

1 миль буюу 1,609.344 метрөргөнтэй галт уулын тогоо нь 35000- 50000 жилийн өмнө (хооронд) үүсчээ.

Энэтхэгийн Лонарын галт уулын тогоог 1923 онд Английн гүн Алексендр илрүүлснээс хойш олон эргэлзээтэй асуудлууд гарч эхэлсэн. Энэ тогоо нь Deccan Platea  дотор суудаг ба 65 сая жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтээс үлдсэн вулканик базальтын массив юм. Зарим геологичид энэхүү базальтын төрх байдлаар нь түүнийг  галт уулын тогоо гэж үзсэн байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр энэ тогоог газарт унасан солирын улмаас 35000-50000 жилийн тэртээ үүссэн гэж ойлгож байгаа юм.

Галт уулын тогоо нь 35000-50000 жилийн өмнө сансрын биетээр цохигдсоны улмаас бий болсон. Энэ нь 6000 акре буюу 1.9 км талбайг хамарсан.

Энэ зургийг NASA-н Терра хиймэл дагуулын АСТЕР станцаас 2004 оны 11 сарын 29нд авсан. Дээрх зураг нь бодит өнгөөр харагдаж байгаа бөгөөд нил ягаан-хул өнгө нь илэгддэлд орсон газар нутгийг, хөх болон цагаандуу өнгө нь хүний гараар бүтээгдсэн байгууламжууд харин бараан хөх нь усыг, ногоон нь ургамал, бүдэг ягаан нь газар тариаланг тус тус харуулж байгаа болно.

Галт уулын тогоог дүүргэж байгаа нуурын захыг ургамал хүрээлж байгаа бөгөөд энэ нь байгалийн онцгой үзэгдлийн нэг юм. Нуурын эргэн тойронд хүн амын төвлөрөлт ихтэй буй бөгөөд ялангуяа нуурын зүүн хойд хэсэгт хөх болон цагаандуу өнгөтэйгээр харагдаж байна.

Энэ галт уулын тогоо нь 150 метр (500 feet) гүн, дундаж диаметр нь бараг 1830 метр (6000feet).

Энэ тогооны хөвөө нь газрын гадаргаас дээш ойролцоогоор 20 метр (65feet) өндөртэй. Судлаачид Лонарын төрх байдлыг цөөн тооны нотлох баримттайгаар цохилтын улмаас үүссэн тогоо гэж тодорхойлсон нь магадгүй мaskelynite онол бий болсоноос ч улбаатай байж болох талтай. Maskelynite бол туйлын өндөр давтамжийн нөлөөгөөр үүсдэг нэгэн төрлийн байгалийн шил юм.

1973 оны эрдэм шинжилгээний өгүүллэгт сарны гадарга дахь цохилтын тогооноос энэхүү материал илэрсэн талаар дурьдсан байсан. Дээрхи галт уулын гаралтай базальт дахь тогоо нь Сарны гадаргуугийн цохилтын тогооныхтой харьцуулахуйц байдаг юм.

Монголоос олдсон олдвор байгалийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсаар байна…[кодоор засварлах]

65 сая жилийн өмнө динозаврын эрин үе мөхсөнөөр өнөөдрийн сүүн тэжээлтний хөгжил улам түргэссэн талаар шинэ судалгаагаар эрдэмтэд баталсан байна. Судалгаагаар энэ үйл явц нь далайн халим, хүн дүрст бич зэрэг сүүн тэжээлтний элэнц хуланцын үүсэл эхэлжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Харин энэ нь динозаврын мөхлөөс сая сая жилийн өмнө орчин үеийн сүүн тэжээлтэн үүссэн гэсэн 2007 оны 3 дугаар сарын 28-нд олон нийтэд танилцуулсан ДНК-ийн судалгаатай зөрчилдөж байгаа юм (“Динозаврын мөхөл сүүн тэжээлтний хөгжилд нөлөөлж чадаагүй юм” гэсэн судалгааны ажил). Шинэ судалгаа өнгөрсөн 150 сая жилийн амьтдын үлдэгдлийг одоогийн сүүн тэжээлтнүүдтэй харьцуулан судалсан юм. Энэ судалгаа шинжилгээний үр дүнд орчин үеийн амьтдын дээд өвөг 65 сая орчим жилийн өмнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт анх үүссэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. “Энэ бол динозаврын үхэлтэй холбоотой юм” гэж Pennsylvania-ий Pittsburgh дэх Байгалийн Түүхийн музейн менежер эрхлэгч John Wible өгүүлж байна. “Динозаврын мөхлийн улмаас янз бүрийн төрөл зүйл ангийн амьтан организм үүсэх маш зохимжтой нөхцөл бүрдсэн юм ” гэж Nature сэтгүүлийн шинэхэн дугаарт Wible хэвлүүлсэн байна. Сонирхуулахад Wible болон түүний багийн Монгол орны Говь нутгаас олсон амьтдын үлдэгдлийг судалсаны үндсэн дээр энэ дүгнэлтэнд хүрсэн байна. 1997 онд эдгээр амьтдын үлэгдэл ясыг цуглуулж, New York дэх Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалуулсан байна. Wible 2003 онд зурагт үзүүлсэн амьтны шүдийг шинжлэн, шинэ төрөл, зүйл ангийн амьтныг судлан тогтоосон юм.

Зүүн талын зурагт 70 сая жилийн өмнөх сүүн тэжээлтний гавал, баруун талд орчин үеийн сохор номингийн гавлыг харьцуулан харуулжээ. Монгол орон, түүний хөрсөн доорх баялаг олдвор дэлхийн байгалийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Үнэхээр бахдууштай

Топаз нь ихэвчлэн хүчиллэг найрлагатай магмын чулуулагт тохиолддог цахиурлаг найрлагатай эрдэс юм. Мөн энэ нь зарим гидротермаль хувиралд өртсөн чулуулгийн ойролцоо тохиолдоно. Топаз нь пегматитын түгээмэл эрдсүүдийн нэг бөгөөд риолит болон боржингийн агуйнуудад бий болсон байдаг. Ховроор занар болон кварцит зэрэг хувирмал чулуулагт бүрэлдэн бий болно. Топаз тийм түгээмэл эрдэс биш хэдий ч дээр дурьдсан чулуулагт тодорхой хэмжээгээр үүсдэг. Хүрэн өнгийн арзгар топаз Бусад эрдсүүдтэй харьцуулахад топаз өгөршил болон усны угаагдалд харьцангуй тогтвортой эрдэс юм. Тийм учир топаз агуулсан чулуулгийг өгөршилд орж угаагдсан голын хөндийгөөс түүнийг олох боломжтой. Энэ нь зарим тохиолдолд шороон орд үүсгэсэн байдаг. Топаз бол эрдэнийн чулуу Топаз нь маш түгээмэл эрдэнийн чулууны нэг юм. Түүний өнгөгүй талстууд нь ерөнхийдөө маш сайн чанарын эрдэнийн чулуу болдог. Тунгалаг топаз, 6.25 карат, 14х10 мм, Щвейцар Энэхүү өнгөгүй дээжүүдийг зүсэж хөрөөдсөний дараа ерөнхийдөө үнэлгээ багатай болдог. Ихээхэн хэмжээний байгалын топаз мөн шаргалаас хүрэн өнгөтэйгээр тохиолдоно. Цэнхэр болон ягаан өнгийн топаз олдох боловч түүний байгаль дахь тархалт маш бага байдаг.

Хөх өнгийн топаз 1.40 карат, 9х6 мм, Бразил Хиймэл топаз Хөх өнгийн топаз нь маш алдартай эрдэнийн чулуу бөгөөд ийм өнгөтэй нь маш ховор тохиолдоно. Зарим худалдаачид байгалийн цэвэр топазыг халааж хөх өнгөтэй болгодог. Ихэнхи хөх өнгийн топаз нь акуамаринтай ижил харагддаг. Өнөөдрийн байдлаар зарагдаж буй хөх өнгийн топазууд нь боловсруулагдсан байгаа. Худалдаачид түүнийг дахин боловсруулсан буюу сайжруулсан гэдгээ худалдан авагчдад анхааруулж хэлж байх ёстой юм. Сүүлийн үед энэхүү хөх топазийн үнэ ханш буурч байгаа учир нь ихээхэн хэмжээгээр дахин боловсрогдох болжээ. Сентитик аргаар гаргаж авсан хөх топаз, 12.05 карат, 14х11 мм, Орос Мөн багахан хэмжээний ягаан болон улаан өнгийн топазууд байгальд тохиолдоно. Эдгээр нь топазийн хамгийн үнэтэй нь юм. Гэсэн хэдий ч хүрэн өнгийн топазийг халааж боловсруулах замаар үүнийг гарган авдаг.

Дахин боловсруулсан ягаан өнгийн топаз, 2.4 карат, 9х7 мм, Африк Өөр бас хоёр өнгийн топаз үнэт эдлэлийн дэлгүүрт харагддаг. Үүний нэг нь ногоон өнгийнх бөгөөд хромийг чулууны гадна талын хэсэгт шингээх аргаар гарган авна. Өөр нэг боловсрогдсон байдлаар гаргаж авсан топазыг “mystic” гэж нэрлэнэ. Энэхүү чулуулаг титаны ислийг өнгөгүй тунгалаг топазын гадаргуу дээгүүр бүрэх замаар гарган авна. Энэ гадаргуу нь тийм ч тогтвортой эд биш бөгөөд хэсэг хугацааны дараагаар хуурч унадаг. Сентитик топаз Сентитик аргаар гаргаж авч зүсэж зассан топаз мөн байдаг. Эдгээрийг худалдаалахдаа лабораторийн, сентитик, хиймэл гэх мэтээр хаягласан байдаг.