Хэрэглэгчийн яриа:Ganzayaz

Page contents not supported in other languages.
Файл:Kekss.jpg

Эвэршсэн гар хамгийн үзэсгэлэнтэй


Эрт цагт нэгэн ядарсан настай эмэгтэй голын эрэг дагуу явж байтал гурван сайхан бүсгүй хоорондоо маргалдан сууж байна гэнэ. Тэр гурав хэн нь сайхан гартайгаа үзэж өөр өөрсдийнхийгөө сайрхан магтацгаана. Эхнийх нь: - Миний арьс булбарай эмзэг, миний гар хэн хэнийхээс ч илүү сайхан хэмээн сайрхахад, хоёр дахь бүсгүй: - Миний хуруунууд урт нарийхан, миний гар бүхнээс илүү гэв. Харин гурав дахь нь: - Та хоёр миний гарыг хараач. Булбарай бас цагаахан биш байна гэж үү? хэмээлээ. Эмгэн тэр гуравт дөхөж очоод багахан идэх юм, балга ус гуйжээ. Тэд хариуд нь: - Бидэнд танд хоол бэлдэх зав огт алга. Харин бидний маргааныг таслаад өгөөч хэмээцгээв. Эмгэн дуугүй цааш яваад өгөв. Удалгүй замд нь ядуу тариачин эмэгтэй тааралдав. Эмгэн түүнээс идэх юм гуйхад бүсгүй уриалгахнаар гэртээ зочлон гэрт байсан талх усаараа дайлжээ. Эмэгтэйн гар хүнд ажил хийсээр эвэршин наранд түлэгдэн харласан байв. Эмгэн эмэгтэйн сайхан зочилсонд нь гүнээ талархан бүсгүйг дагуулан нөгөө урьд тааралдсан гурван эмэгтэй дээр очоод: - Та гуравынхаас энэ бүсгүйн гар хавьгүй сайхан юм. Энэ гар хэдийгээр хүнд хүчир ажилд нухлагдан гадаад үзэмж нь муухай болсон ч та нарын залхуу, хэнд ч тус болдоггүй гарын хажууд хамаагүй үзэсгэлэнтэй, жинхэнэ <<ТЭНГЭР ЭЛЧ>> -ийн гар гэжээ.