Jump to content

Хэрэглэгчийн яриа:Jawzandulam

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
йыбйыбйыбыйбйбыйб

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд х.ө 43* 45’, 53,9” з.у 102* 15’. 32.6” солбицолд Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино. Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.

Start a discussion with Jawzandulam

Start a discussion