Хэрэглэгчийн яриа:Kasimpapa

Page contents not supported in other languages.

FireFox -ийн маш хэрэгтэй нэмэгдэл

Вэб сайтууд нээгдэхд ээ удаад байна уу, зарим вэб сайтыг үзхээр компьютер чинь гацаад, удаад байна уу? Энэ бүгд нэг шалтгаантай гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр Flash animation -ууд юм. Одоо баннер байрлуулдаггүй вэб сайт гэж үгүй болсон, тэгээд бас баннерууд нь дандаа Flash байх тохиолдол их шүүдээ. Тэгүүл доорх FireFox-ын нэмэгдэл нь үзэж буй хуудасныхаа баннер гэх мэт зүйлийг блоклох үүрэгтэй. Ахиж Flash animation banner -уудыг үзэхгүй гэсэн үг. Суулгаад ашиглаад үзээрэй

Компьютерын хулгана 40 нас хүрэв[кодоор засварлах]

Компьютерын гадна байдаг хамгийн нэртэй төхөөргүүдийн нэг болох хулганы 40 жилийн ойгоор мэргэжилтнүүд өч төчнөөн өөр арга хэрэгсэл байгаатай холбогдон түүнийг хэрэглээнээс хасах хэрэгтэй биш үү хэмээн бодоцгоож байна.

1968 оны 12 дугаар сарын 9-нд эрдэмтэн Дуглас Энгелбарт Сан-Франциско хотод компьютерын бага хурал дээр бусад шинэ бүтээлийн хамт хулганы хамгийн анхны загварыг үзүүлжээ. Уг төхөөрөг нэн энгийн харагдаж байсан бөгөөд энэ нь компьютерын дэлгэцэн дээр курсорыг удирддаг нарийн утас бүхий жижигхэн дугуйнуудтай модон шоо байжээ. Тэр хулганыг гурван жилийн өмнө хийсэн бөгөөд түүнийг компьютертай холбодог нарийн утас нь хулганы сүүлийг санагдуулж байсан учираас ийм нэрлэсэн байна.

"Бидний бүтээгдэхүүн компьютерын технологийн хөгжилд шинэ алхам хийж боломж олгоно гэдгийг бид мэдэж байсан юм. Үзүүлж дууссаны дараа нам гүм болж, харин дараа нь танхимд суусан бүх хүн босч, алга ташиж билээ" гэж анхны хулганы инженер Билл Инглиш дурсан ярьжээ.

1981 онд "Ксерокс" компани компьютерын "Эппл" системийн хамтаар хулганыг худалдаанд анх удаа гаргасан байна. Гэвч 1984 онд өөрийн "Макинтош" системийн хулгана үйлдвэрлэх патент худалдан авсан "Эппл" концернын ачаар жинхэнэ энэ төхөөрөгч гарч ирсэн юм. "Майкрософт" компани хулганыг өөрийн "Виндоус" системд зориулан сонгож авсаны дараа хулгана худалдаанд олноороо гарчээ.

Гэвч эрчимтэй хөгжиж буй компьютерын технологи урьд нь онцгой нэр хүндтэй байсан хулганыг тэргүү-лэгчийн байр сууринаас аажимаар шахаж байна. Одоо улам олон нөүтбүк жишээ нь сенсорын хавтгаалжтай болсон нь элдэв нэмэлт төхөөрөггүйгээр ажлаа хийх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.

Гэвч компьютерын хулганы эрин дуусах яагаа ч үгүй гэдэгт Билл Инглиш итгэлтэй байна. "Энэ төхөөрөг нь ашиглахад маш хялбар учир бас удаан хугацаагаар хэрэглэгчдэд эрэлттэй байх болно. Хулганыг элдэв илүү дутуу зардалгүйгээр маш хялбархан сольж болно" гэж мэргэжилтэн тэмдэглэжээ.