Хэрэглэгчийн яриа:L.ft09d507

Page contents not supported in other languages.

1 ЭРДЭС БОДИС Дэлхий ертөнцийн биомассыг бүрдүүлж байгаа амьд системийн бүтцэд оролцдог 60 төрлийн химийн нэгдэл бий. Эдгээрийн 20 орчим нь ямарваа бие махбодод зайлшгүй байх ёстой. Үлдсэн нэгдлүүд нь зарим бүлэг бие махбодод тохиолдоно. Амьд бие махбодын биеийн жингийн 2-3% - ийг эрдэс бодисууд эзэлнэ. Эрдэс бодис нь уураг, өөх тос, нүүрс ус шиг энерги нөөцлөхгүй ч амьд биеийг эрдэс бодисгүйгээр төсөөлөх аргагүй юм. Бие махбод эрдсийн дутагдалд маш мэдрэмтгий учраас үүнээс үүсэлтэй эмгэг өөрчлөлт илэрдэг. Эрдэс бодис бие махбодыг нөхөн сэлбэх, эд эсийн бодисын ихэвчлэн оролцоно. Жишээлбэл: фосфор, кальци зэрэг эрдэс бодис ясны эдийг төлжүүлэхэд, төмөр цусны улаан эсийн хүчилтөрөгч зөөвөрлөхөд, натри кали зэрэг нь эсийн гадаад дотоод даралтыг бүрдүүлэх гэсэн мэт гол үүргийг гүйцэтгэнэ. Эрдэс бодис нь ус-давс, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй тул тодорхой эрдэс бодисын оролцоогүйгээр бие махбод оршин тогтох аргагүй юм. Бие махбодын жингийн 10-2% түүнээс их хэмжээг бүрдүүлдэг эрдэс бодисыг макро эрдэс (Ca, P, Mg, Na, K, Cl, S), өчүүхэн бага боловч зайлшгүй шаардлагатай эрдэс бодисыг микро эрдэс (Fe, Zn, Cu, I, F), 0,001%-иас бага хэмжээгээр агуулагддаг эрдэс бодисыг хэт бичил эрдэс (Co, Mo, Se, Ni, W, B, Mn) гэдэг. Бие махбодыг бүрдүүлэх химийн элементийн 96,5%-ийг C, O, H, N гэсэн дөрвөн элемент, 2,5%-ийг макро эрдэс, 0,99%-ийг микро эрдэс, 0,01%-ийг хэт бичил эрдсүүд эзэлдэг. Хүснэгт 1 O2 62.43 Ca 1.9 Fe 0.05 F 0.005 C 21.15 P 0.95 S 0.08 Zn 0.003 H2 9.86 Na 0.8 Cl 0.08 Cu 0.002 N 3.1 K 0.23 J 0.014 Br 0.001

Эдгээр элементийн хэрэглээ хангалтгүй байвал организмын хэвийн үйл ажиллагаанд сөрөг өөрчлөлт гарч болзошгүй юм. Түүний дутагдал үхэлд ч хүргэж болно. Үүнийг тухайн элемент бүтцэд нь оролцох ферментийн идэвх буурдгаар тайлбарлана. Элементийн хэмжээ нэмэгдэхэд хариу урвал өсч хэвийн хэмжээнд хүрнэ. Цаашид хэмжээ нь өсөхөд тухайн элементийн илүүдэл бий болж хорт үйлчлэл үзүүлнэ. Илүүдэж буй элемент бие организмаас гадагшлахгүй бол мөн л үхэлд хүргэнэ. Микро эрдсийн организм дахь тархалт нь тэдгээрийн химийн шинж чанараас хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, эрдэс бодис төмөр нь гемоглобин, миоглобин болон будагч бодисын бүрэлдэхүүн хэсэг тул хүчилтөрөгчийг шингээж хуримтлуулах, бүх эд эсэд зөөвөрлөхөд оролцоно. Харин зэсийн атом нь зарим ферментийн идэвхтэй төвийн бүрэлдэхүүнд багтана.

Микро эрдсийн үйлчлэл нь дараалсан байж болно. Эхлээд бодисын солилцооны эрчимд дараа нь түүний онцлог шинж чанарт үйлчлэх гэх мэт. Тухайлбал, зарим микро эрдэс марганц, цайр, иод гэх мэт өсөлтөнд нөлөөлөх бөгөөд хэрэглээ нь хангалтгүй үед хүүхдийн хэвийн өсөл зогсоно. Мөн зарим нь молибден, зэс, марганц зэрэг өсөж олшрох үр удмаа үлдээх, хуулбарлах ажиллагаанд оролцоно. Өнөө үед хүн амын дунд эрдэс бодирс кальци, иод, төмрийн дутагдал, натри болон фосфорын илүүдэл давамгайлж байна. Эрэдс бодисын дутагдал болон илүүдлээр уураг, тос, нүүрс ус, аминдэмийн солилцоо хямарч төрөл бүрийн өвчин үүсч байна.

Эрдэс бодисын солилцоо хямрах үндсэн шалтгаан: • Хоногт хэрэглэж буй хоол хүнсний эрдэс бодисын агууламж хангалтгүй байх • Хоол тэжээлийн бүрэлдэхүүн хэсгийн зохимжгүй харьцаа, уураг, тос, нүүрс ус, аминдэм зэрэг шимт бодисын хэмжээ дутагдалтай, эсвэл илүү байх • Эрдэс бодисын алдагдал их хэмжээгээр тохиолдох боловсруулалт ашиглан хүнс бэлтгэх мах, загасыг гэсгээх, жимс, хүнсний ногоо чанасан усыг ашиглахгүй байх • Физиологийн төлөв байдалтай холбоотойгоор эрдэс бодисын хэрэгцээ хувирахад хоол, хүнсний бүтцээ өөрчлөх талаар зохих арга хэмжээ авахгүй байх – жишээлбэл, дулаан нөхцөлд ажиллах үед кали, натри, хлор болон бусад эрдэс бодисын ихэнх хэсэг нь организмаас хөлстэй хамт ялгарах тул хэрэгцээ нь өснө.

3 Эрдэс бодисын хүний бие организмд гүйцэтгэх үүрэг. Химийн элемент нь эрдэс давс, ион, нийлмэл нэгдэл болон органик бодисын хэлбэрээр амьд организмын бүрэлдэхүүнд багтах бөгөөд өдөр бүр хоол хүнсээрээ дамжуулан авах шаардлагатай үл орлогдох шимт бодис юм. Хоол хүнсээрээ дамжуулан авч буй химийн элементийн хэмжээ тогтмол байх шаардлагатай. Эдгээр шимт бодисын хоногийн хэрэгцээг эрдэмтэд тооцож гаргажээ. Хүснэгт 3. Мөн түүнчлэн химийн элемент нь өдөр бүр бие организмаас тодорхой хэмжээгээр ялгарч байх ёстой. Өөрөөр хэлбэл, бие организм дахь агууламж нь харьцангуй тогтмол түвшинд байна. Эрдэс бодис нь хоол тэжээлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг биш боловч хүний бие организмд олон чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодис нь протоплазм болон биологийн шингэнд агуулагдаж осмос даралтыг хэвийн түвшинд барих үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Осмос даралтын түвшин тогтмол байх нь эс, эдийн хэвийн оршин тогтнох үндсэн нөхцөл юм. Эрдэс бодис нь нарийн нийлмэл бүтэцтэй органик нэгдлийн бүтцэд оролцохоос гадна яс, шүдний эдийг нөхөн сэлбэх материал болно. Мөн ионы хэлбэрээр мэдрэлийн импульс дамжуулахад оролцох бөгөөд цус бүлэгнэх болон физиологийн бусад процесст чухал нөлөө үзүүлнэ.



[[Файл:[[Файл:--oogii (talk) 02:22, 31 Гуравдугаар сар 2012 (UTC)Example.jpg]]]][хариулах]

Эрдэс бодис[кодоор засварлах]

Макро эрдэс
Кальци – Ca
Энэ нь яс, шүдний бүтцийн үндсэн бүрэлдэхүүн юм. Мөн түүнчлэн эсийн цөм, эс болон эдийн шингэний найрлаганд багтах бөгөөд цус бүлэгнэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Кальци нь уураг болон фосфолипид, органик хүчилтэй харилцан үйлчилж нийлмэл нэгдэл үүсгэх, эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг зохицуулах, мэдрэлийн импульс дамжуулах процесс ба булчин агших механизмд оролцох, зарим ферментийн идэвхийг хянах үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл, кальци нь нөхөн сэлбэх үүрэг гүйцэтгэхээс гадна организм дахь биохими, физиологийн олон процесст нөлөөлнө. Кальци нь шингэц муутай эрдэс бодисын тоонд багтана. Хүнсэн дэх кальцийн нэгдэл нь усанд бараг уусахгүй. Нарийн шүтлэг орчин нь кальцийн шингэц муутай нэгдэл үүсгэнэ. Зөвхөн цөсний хүчилтэй харилцан үйлчлэхэд л шимэгдэх боломж бүрдэнэ. Кальцийн эд эсэд шимэгдэх явц нь бүтээгдэхүүн дэх агууламжаас гадна хоол хүнсний бусад бүрэлдэхүүн хэсгийн харьцаанаас шалтгаална. Юуны өмнө тос, магни, фосфор, уургийн харьцаанаас ихээхэн хамаарна. Тухайлбал, организмд тос илүүдэхэд кальцийн ихэнх хэсэг нь цөсний хүчилтэй өрсөлдөж бүдүүн гэдсээр дамжин гадагшилна. Кальцийн шимэгдэлтэнд эрдэс бодис магнийн илүүдэл сөргөөр нөлөөлөх бөгөөд эдгээр элементийн физиологийн хамгийн зохистой харьцаа нь 1:0,5 байна. Кальцийн хоногийн хэрэгцээ насанд хүрэгсдэд 800мг, хүүхэд болон өсвөр насныханд 1000мг ба түүнээс их байна. Кальцийн хэрэглээ хангалтгүй байх, түүний организмд шимэгдэх явц хямрахад D аминдэм дутагдах дутагдал бий болно. Мөн кальцийн яс болон шүдээр алдагадх хэмжээ өснө. Улмаар насанд хүрэгсдэд яс сийрэгжих, хүүхдэд араг ясны өсөлт зогсох, сульдаа өвчин тохиолдоно.
Магни – Mg
Энэхүү элемент нь бодисын солицооны зарим түлхүүр ферментийг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Эрдэс бодис магни нь мэдрэлийн тогтолцоо болон зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцох, судас өргөсгөх, цөс ялгаралтыг эрчимжүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж холестерин зэрэг бохирдолыг бие организмаас ялгаруулах үйлчилгээтэй. Магнийн шимэгдэлт нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх фитин, илүүдэл хэмжээний тос болон кальцийн нөлөөгөөр буурна. Магнийн хоногийн хэрэгцээг одоогоор нарийн тогтоогоогүй байна. Гэвч хоногийн хэрэглээ 200-300 мг байхад хангалттай бөгөөд үүний ойролцоогоор 30% нь бие организмд шингэдэг болохыг тогтоожээ. Магнийн дутагдлаар хоолны шингэц буурах, өсөлт зогсох, судасны хананд кальци ихээр хуримтлах зэрэг эмгэг тохиолдоно. Магнийн ионы хоол хүнсний хэрэглээнээс шалтгаалах дутагдал бие организмд бараг тохиолдохгүй боловч гүйлгэх үед их хэмжээгээр гадагшилна. Мөн түүнчлэн магни агуулаагүй шингэнийг тогтмол хэрэглэсний уршгаар дутагдал илэрнэ. Ийлдэс дэх магнийн концентраци 1 мэкв/л хүртэл буурахад архины галзуутай төстэй синдром үүсч болно. Энэ үед булчин чичрэх, бугуй болон тавхай орчимд булчин татах, сонсгол болон механик, харааны цочруулд хариу өгөх мэдрэл-булчингийн өдөөлт нэмэгдэх зэрэг өөрчлөлт илэрнэ. Магнийн хэрэглээ хангалттай түвшинд хүрвэл эдгээр сөрөг байдал эргээд хэвийн болно. Ургамлын гаралтай хүнс нь эрдэс бодис магнигаар баялаг юм. Буудайн хивэг, төрөл бүрийн будаа, буурцагт үр тариа, хатаасан гүйлс, хар чавга нь магниг их хэмжээгээр агуулна. Харин сүүн бүтээгдэхүүн, мах, загас, гоймон, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ нь магнигаар дутмаг юм.
Фосфор – P
Тэрээр бие организмын бүх эд эрхтэн, ялангуяа булчин, тархины бүрэлдэхүүнд багтана. Уг элемент нь организмын амьдралын бүхий л процесст оролцоно. Тухайлбал эсэд бодис нийлэгжих болон задрах, бодисын солилцоог зохицуулах, нуклеин хүчил болон зарим ферментийн бүрэлдэхүүнд оролцох, мөн АТФ үүсэхэд зайлшгүй шаардлагатай. Эрдэс бодис фосфор нь организмын эд эрхтэн, хүнсний бүтээгдэхүүнд фосфорын хүчил болон түүний органик нэгдэл хэлбэрээр оршино. Түүний үндсэн хэсэг нь яслаг эдэд фосфор-хүчлийн кальци хэлбэрээр, үлдсэн нь зөөлөн эд болон шингэнд агуулагдана. Фосфорт нэгдлийн солилцоо булчинд хамгийн эрчимтэй явагдана. Фосфорын хүчил нь олон тооны фермент, нуклеин хүчлийн молекул үүсэхэд оролцоно. Хоол тэжээлээр авах фосфорын хэмжээ буурахад организм яслаг эдээс шаардлагатай фосфороо авч ашиглана. Улмаар яс эрдэсгүйжиж сийрэгжин бүтэц нь эвдэрнэ. Организмд фосфор дутагдахад юуны өмнө оюуны болон хөдөлмөрийн чадвар, хооллох дуршил буурна. Фосфорын хоногийн хэрэгцээ насанд хүрэгсдэд 1200мг байна. Энэ нь оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн их ачаалал, мөн зарим өвчний үед өснө. Форсфорын үндсэн эх булаг нь амьтны гаралтай хүнс юм. Ялангуяа элэг, түрс, мөн үр тариа нь ихээр агуулна. Форсфорын бас нэгэн эх булаг нь хошуу будаа, хөц будаа юм. Агууламж нь 300-350 мг/100г байна. Гэвч ургамлын гаралтай хүнсэн дэх фосфор нь амьтны гаралтай хүнстэй харьцуулахад шингэц муутай юм.
Иатри – Na
Бие махбодод ихээр тархсан эрдэс бодисын нэг бол натри юм. Натрийн ихэнх хэсэг нь нарийн гэдсээр шимэгдэн цусаар дамжин бүх эд эрхтэнд зөөвөрлөгдөнө. Натрийн ионы гол үүрэг нь цусын буфер чанарыг бүрдүүлэх, цусны даралт, усны солилцоог зохицуулах, хоол боловсруулах ферментүүдийг идэвхижүүлэх, булчин, мэдрэлийн системийн ажиллагааг зохицуулах зэрэг юм. Натрийн ион төрөл амьтад харьцангуй их байна. Бөөм, митохондрид явагдах биохимийн ферментэт урвал натрийн ионы концентрациас хамаарна. Натрийн ион амилаза, фруктокиназа, холинэстераза, ферментийг идэвхжүүлж, фосфорилаза ферментийн идэвхийг саатуулдаг. Эсийн хнаар аминохүчил, нүүрс ус зэрэг бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнүүд натри, калийн ионы концентрацийн зөрөөгөөр АТФ –аза ферментийн оролцоотой идэвхитэй зөөлтөөр зөөгддөг. Хүнсний бүтээгдэхүүнд натрийн ион 15-18мг% хэмжээгээр агуулагдах ба хоногт шаардагдах хэмжээ 0,8 граммаас хэтрэхгүй. Натрийн хэмжээ нэмэгдэхэд эд, эсэд ус ихээр хуримтлагдан хавагнах тул бөөр, зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.
Кали – K
Эрдэс бодис – калийн ойролцоогоор 90% нь эсийн дотор оршино. Тэрээр бусад эрдэс давсны хамтаар осмос даралтыг бүрдүүлэх, мэдрэлийн импульс дамжуулах, ус – давсны солилцоог зохицуулах, организмаас ус болон бохирдлыг гадагшлуулах, организмын дотоод орчны хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангах, зүрх болон бусад эрхтний үйл ажиллагааг зохицуулах, зарим ферментийг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Кали нь гэдсээр сайн шимэгдэх бөгөөд илүүдэл нь шээсээр дамжин бие организмаас амархан ялгарна Хоногийн хэрэгцээ нь насанд хүрэгсдэд 2000-4000 мг байна. Энэхүү хэмжээ нь хөлс ихээр ялгарах, шээс ялгаруулах үйлчилгээтэй бодис хэрэглэх, зүрх болон элэгний өвчний үед өснө. Калийн хоол тэжээлээс шалтгаалах дутагдал ховор тохиолдоно. Харин мэдрэл-булчингийн болон зүрх- судасны тогтолцооны үйл ажиллагаа хямрах, нойргүйдэх, артерийн даралт буурах, зүрхний хэмнэл алдагдахад калийн дутагдал бий болно. Ийм тохиолдолд кали агуулсан сувиллын хоол хэрэглэх шаардлагатай. Калийн үндсэн хэрэгцээг ургамлын гаралтай хүнсээр хангаж болно. Калигаар хамгийн баялаг хүн нь хатаасан гүйлс, хар чавга, үзэм, бууцай, далайн байцаа, шош, вандуй, төмс болон бусад хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм. Харин цагаан будаа, үнслэг багатай гурилын талх зэрэг нь калиг хамгийн бага хэмжээгээр агуулна.



Хүхэр – S
Уг элемент хүхэр агуулсан амин хүчил хэлбэрээр уураг, мөн зарим даавар, аминдэмийн бүрэлдэхүүнд оролцоно. Зарим амин хүчлийн бүрэлдэхүүн хэсэг болох хүхэр нь уургийн солилцоонд оролцоно. Иймээс түүний хэрэгцээ жирэмсний болон өсөлтийн үед (эс эд, эрхтний бүрэлдэхүүнд уураг оролцоно), мөн үрэвслийн үед өснө. Хүхэр агуулсан амин хүчил нь С болон Е аминдэмтэй хослон исэлдэх процессын эсрэг үйлчилнэ. Мөн түүнчлэн эрдэс бодис цайр, цахиурын хамт үс, арьсны төлөв байдлыг тодорхойлно. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх хүхрийн хэмжээ нь уургийн агууламжаас хамаарах тул амьтны гаралтай хүнс хүхрээр баялаг юм. Хоногийн хэрэгцээ (400-600 мг/хоног) –г хоол, хүнсний ердийн хэрэглээгээр бүрэн хангана.
Хлор – Cl
Эрдэс бодис хлор нь ходоодны шүүс үүсэх, плазм хэлбэржихэд оролцохоос гадна зарим ферментийг идэвхжүүлэх үүрэгтэй. Уг шимт бодис нь гэдсээр амархан шимэгдэж цусанд шилжин. Хлор нь арьсанд хуримтлах чадвартай юм. Илүүдлээр хэрэглэсэн тохиолдолд зарим хэсэг нь хөлсөөр дамжин ялгарна. Хлор нь бие организмаас үндсэндээ шээс, хөлсөөр гадагшилна. Хлорын солилцоо хямрахад хаван үүсэх, ходоодны шүүсний шүүрэл багасах зэрэг эмгэг тохиолдоно. Хлорын дутагдал даамжирвал үхэлд ч хүрч болно. Харин организм усаа алдах, бөөрний ялгах үйл ажиллагаа хямрахад цусан дахь концентраци нь өснө. Хоногийн хэрэгцээ нь ойролцоогоор 5000 мг байна. Эрдэс бодис хлорын хэрэгцээг организм үндсэндээ натрийн хлорид буюу хоолны давс хэлбэрээр хангана.
Микро эрдэс

Төмөр – Fe
Уг элемент нь амьсгал, цус төлжих процесст оролцох нэгдлийн нийлэгжилтэнд зайлшгүй чухал шаардлагатай. Мөн түүнчлэн дархлалын болон исэлдэх-ангижрах урвалд оролцох бөгөөд цитофлазм ба эсийн цөм, зарим ферментийн бүрэлдэхүүнд багтана. Төмрийн шимэгдэлтэнд хурган чихний хүчил, фитин саад учруулна. Харин уг эрдэс организмд шингэхэд В12 аминдэм зайлшгүй шаардлагатай. Мөн аскорбины хүчил төмрийн шимэгдэлтэнд эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь төмөр бие организмд 2 валенттай ион хэлбэрээр шимэгддэг онцлогтой юм. Төмөр хүний бие организмд дутагдсанаар цус багадалт өвчин үүснэ. Мөн хийн солилцоо, эсийн амьсгал зэрэг амьсгалыг тэтгэх бүхий л тулгуур процессийн хэвийн үйл ажиллагаа хямарна. Төмөр дутлын байдал нь дараах нөхцөлд нэмэгдэнэ. Үүнд: Хоногт хэрэглэж буй хоол хүнсэнд төмрийн хэмжээ хангалтгүй байх, ходоодны шүүрлийн идэвх буурах, аминдэм (ялангуяа В12, мөн фолийн болон аскорбины хүчил)- ийн дутагдал, цус алдах зарим төрлийн өвчин үүсэх гэх мэт. Зөв, зохистой хооллолт нь насанд хүрэгсдийн төмрийн хэрэгцээ (14мг/хоног) –г бүрэн, бүр илүүдлээр хангах боломжгүй. Гэвч нарийн тээрэмдэлтийн гурил төмрийн агууламж нь маш бага байна талхыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хот суурин газрын хүн амд төмрийн дутагдал түгээмэл тохиолдоно. Мөн түүнчлэн үр тариагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Фосфат, Фитинээр баялаг юм. Эдгээр нэгдэл нь төмөртэй хологдон уусах чадвар багатай нэгдэл үүсгэж шимэгдэлтийг бууруулна. Төмөр нь маш өргөн тархсан элемент юм. Тэрээр малын дайвар бүтээгдэхүүн, мах, өндөг, шош, жимс, жимсгэнэ, хүнсний ногоонд тохиолдоно. Гэвч зөвхөн махан бүтээгдэхүүн, элэг, өндөгний шар нь төмрийг хүний бие организмд амархан шингэх хэлбэрээр агуулна.
Зэс – Cu
Зэс нь бие организмын бодисын солилцоонд чухал ач холбогдолтой элемент юм. Тэрээр цусны цагаан цогцос үүсэх, эдээс төмөр чөлөөлөх, араг яс болон төв мэдрэлийн тогтолцоо, холбогч эд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Зэс нь гол төлөв уурагтай холбогдож тогтолцоо, холбогч эд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Зэс нь гол төлөв уурагтай холбогдож оршино. Тухайлбал, эритроцит дахь гемокупрен, цусны плазм дахь церулоплазмин гэх мэт. Зэс нь эдгээр уургийн бүтцийн салшгүй хэсэг юм. Мөн металлотионеин нь зэсийг хуримтлуулах үүрэгтэй чухал уураг юм. Түүнээс гадна зэс агуулсан хэд хэдэн ферментийг ялган авчээ. Жишээ нь: цитохромоксидаза, аскорбины хүчлийн оксидаза, уриказа гэх мэт. Тэрээр хүнсний бүтээгдэхүүнд маш өргөн тархсан тул хөхүүл хүүхдээс бусад бүх насны хүн амд зэс дутагдах нь бараг үнэмшилгүй ойлголт юм. Харин зөвхөн сүүгээр хооллох, өөрөөр хэлбэл, хөхүүл хүүхдэд зэсийн дутагдал тохиолдох боломжтой. Хүний бие организмд зэс илүүдвэл судасны гэмтэл тархаж салст бүрхэвч цочрох, идэгдэх элэг болон бөөр гэмтэх, төв мэдрэлийн тогтолцоо цочрох зэрэг эмгэг илэрнэ. Уг элементийн хоногийн хэрэглээ нь ойролцоогоор 2 мг байна. Элэг, өндөгний шар, хүнсний ногоо нь зэсийн үндсэн эх булаг юм.