Jump to content

Хэрэглэгчийн яриа:Mmfrau

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Oprah Winfrey

Файл:Picture


Oprah Winfrey (29.01.1954 Kosciusko, Mississippi, USA) бол Talkshow –ны хөтлөгч бөгөөд бизнесмен эмэгтэй юм. Тэрээр Америкийн телевизийн салбарын маш амжилттай Talkshow болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. 7 хоногийн show нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчидтэй байсан юм. Winfrey нь түүний болон өөр бусад амжилттай байгаа америкийн TV-Formate - ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг HARPO Productions компаний эзэн юм. Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Америкийн эдийн засгийн сэтгүүл forbes –ийн зарласнаар тэрээр 2009 оноос 2010 онд 315.000.000 US$ ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар 2010 онд Дэлхийн хамгийн нөлөөлөл бүхий хүмүүсийн жагсаалтын 64р байранд бичигджээ.


Агуулга

1. Амьдрал

1.1 Амжилт

1.2 Цаашдын үйл ажиллагаа

1.3 Шүүмжлэл

1.4 Номнууд

1.5 Кино урлаг

2. Шагнал

3. Нэмэлт мэдээлэл

4. Web холбоосууд


Амьдрал

Oprah Winfrey нь дундаж насны гэр бүлд хүсээгүй хүүхэд нь болон мэндэлсэн юм. Тэрээр 9 настайдаа сексийн хүчирхийлэлд өртсөн хэмээн өөрөө хэлсэн. 15 настайдаа хүсээгүй жирэмслэлт болсон ба хүүхэд нь төрснийхөө дараа удалгүй нас баржээ. Үүнээс болоод тэрээр хар тамхи татаж, их идэх донтой болжээ. Хүнд хэцүү намтар түүхээрээ олон үзэгчдийн итгэлийг олж авч чаджээ.


Амжилт

Түүний амжилт нь Baltimore, Maryland-д мэдээллийн хянагчаар эхэлсэн. 1983 онд Chicago хот дохь WLS-TV телевизийн AM Chicago өглөөний ярилцлагын нэвтрүүлэгч болж ажлаа өөрчилсөн. Чикаго дох анхны нэвтрүүлэг нь 02.01.1984-ний өдөр цацагдсан юм. The Oprah Winfrey Show нь олон олон олигополь телевизүүдээр цацагдаж, түүнд алдар хүндийг авчирсан ба одоо бол Oprah нэрийг хүн болгон андахгүй. Энэ ток шоу нь шоуны уламжлалт хэлбэрийг санагдуулдаг ба хөтлөгч нь ядууралд санаа зовнисон эсвэл золгүй явдлын золиос болсон хүмүүсийг урьдаг. Ингэснээрээ тэр буяны үйлсэд хүчин зүтгэж эхэлсэн юм. Тэрээр амьдралын талаарх төрөл бүрийн үзэл бодол мөн бага насны хүүхдийн хүчирхийлэл ба насанд хүрэгчдийн хар тамхи хэтрүүлэн хэрэглэлт гэх мэт таагүй сэдвийн талаар ч нээлттэй ярилцахыг хичээдэг юм.

1990 - ээд онд тэрээр өөрийн Oprah’s Book Club – ыг үндэслэсэн ба зохиолчид өөрийн номыг түүнд танилцуулдаг. Bill Clinton өөрийн намтар түүхийнхээ нээлтээр энэ нэвтрүүлэгт зочноор оролцож байсан юм. Тус “Номны клуб” нь америкын хамгийн олон хувьтай зарагддаг номны жагсаалтыг үзүүлэгч бөгөөд мөн санал болгогч. Ийм ч учраас тэрээр америкын хэвлэл мэдээлллийн салбарт хүчтэй нөлөөлж байдаг. TV Guide сонины мэдээлснээр 2007 оны жилийн орлого нь 260 сая доллар байв. 2009 онд Forbes Magazine сэтгүүлийн хэлснээр 315 сая доллар болж, хамгийн нөлөө бүхий алдартнаар сонгогдсон. 2009 оны 11 сарын 20нд өөрийн ток шоугаа зогсооно гэж мэдэгдсэн ч 2011 оны 5 сарын 25нд түүний сүүлийн нэвтрүүлэг цацагдсан юм.

2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн сувагтай болжээ. Агуулгаараа эрүүл мэнд, сэтгэл судлал, мөнгө, хоол хийх ба реалити шоу гэсэн хүрээг хамарч байна.


Цаашдын үйл ажиллагаа

• Winfrey нь холбооны улсдаа Philanthropin буюу ивээгч гэдгээрээ алдартай. Жишээ нь: “Сахиусан тэнгэрийн сүлжээ” хэмээх буяны хандив цуглуулдаг сайн дурын байгууллагыг үндэслэсэн. Business Week сонины мэдээлснээр 300 сая долларын хандивын хэмжээгээрээ хандивлагч ивээгчдийн жагсаалтыг тэргүүлжээ. 2004 онд 40 сая доллараар өмнөд африкт ялгаварлан гадуурхагдсан хамгийн ядуу давхаргын охидод зориулан “Oprah Winfrey” удирдлагын акедемийг байгуулсан. Тэрхүү сургууль нь гоо сайхны салон гэмээр тансаг тавилга, хэрэгслээс бүрдсэн байсан нь илүү олон сурагч хамруулсан хөтөлбөрт мөнгөө зарцуулах боломжоос татгалзсан хэмээн шүүмжлэлд өртсөн юм.

• „O and O at Home“ хувийн сэтгүүлийн хажуугаар Oxygen хэмээх телевизийн нэвтрүүлэгтэй тэрээр Harpo Productions компаны ерөнхийлөгч юм.

• Winfrey нь боломжийн жүжигчин ба жишээ нь Alice Walkers Die Farbe Lila киноны дүр амилуулалтаас харж болно. 1998 онд The Wedding кинонд Halle Berry –тэй цуг гол дүрд тоглож байсан юм.

• Winfrey нь Bob Hope –ын хүмүүнлэгийн номинацийн эзэмшигч ба 2002 онд Emmy –ын шагналыг авсан юм.

• 2,7 тэрбум долларын хөрөнгөөр анхны африк гаралтай америкийн тэрбумтан эмэгтэй болсон юм.

• 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд сенатч Barack Obama – г дэмжсэн ба сонгуулийн компанит ажилд нь хамтран оролцсон юм.


Шүүмжлэл

Winfrey нь байнга шахуу шүүмжлэлийн бай болдог. Жишээ нь: өөрийн алдар нэр болон мэдээллийн хэрэгслийн эрх мэдэлд үргэлж хариуцлагатай ханддаггүй. The Washington Post түүнийг улс төрийн нэгэн зочиндоо хэт шүүмжлэлгүй хандсан хэмээн буруутгасан. Мөн 2005 онд Hermès хувцас загварын дэлгүүрийн Парис дахь салбарын ажилтнаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийнх нь улмаас ахин энэ салбарт ажиллахгүй болгосноор шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн түүний номны клуб нэвтрүүлэгт танилцуулагдаж, улмаар уг ном хамгийн их борлуулалттай номоор тогтмол шалгардаг тогтолцоо нь шүүмжлэлд өртлөө. Мөн 2009 онд олны өмнө Suzanne Somers түүнийг анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй гормоны бүтээгдэхүүн ба хорт хавдрыг эмчлэх бүтээгдэхүүнүүдийг сурталчилж байна хэмээн шүүмжилсэн юм.


Номнууд:

• Make the Connection: Ten Steps to a Better Body and a Better Life, von Bob Greene und Oprah Winfrey, 1999; ISBN 0-7868-8298-0.

• Journey to Beloved, by Oprah Winfrey and Ken Regan, 1998; ISBN 0-7868-6458-3.

• The Uncommon Wisdom of Oprah Winfrey: A Portrait in Her Own Words, von Bill Adler (ed) und Oprah Winfrey, 1997; ISBN 1-55972-419-6.

• A Journal of Daily Renewal: The Companion to Make the Connection, von Bob Greene und Oprah Winfrey, 1996; ISBN 0-7868-8215-8.

• In The Kitchen With Rosie: Oprah’s Favorite Recipes, von Rosie Daley und Oprah Winfrey, 1994; ISBN 0-679-43404-6.


Кино урлаг:

• 1985: Die Farbe Lila (Хөх ягаан өнгө)

• 1987: Schmeiß’ die Mama aus dem Zug! (Галт тэрэгнээс ээжийг хая!)

• 1997: Wie ein Vogel ohne Flügel (Далавчгүй шувуу шиг)

• 1998: Menschenkind (Хүний хүүхэд)

• 2007: Ocean’s 13 (Далайн 13)

• 2009: Küss den Frosch (Гүнж ба Мэлхий)


Шагналууд:

• 1986: Oscar – ын шилдэг туслах дүрийг Die Farbe Lila киноны Sofia – ын дүрээр

• 1986: Golden Globe – ын шилдэг туслах дүрийг Die Farbe Lila киноны дүрээр

• 2004: Women’s World Award – Дэлхийн Entertainment шагнал

• 2007: Elie Wiesel сангийн хүмүүнлэгийн шагнал

• 2008: Kavalier des Ordens des Lächelns – хүүхдийн төлөө үйлсээрээ олон улсын шагнал

• 2012: Jean Hersholt Humanitarian Award


Нэмэлт мэдээлэл

1. ↑ Forbes

2. ↑ http://www.forbes.com/profile/oprah-winfrey

3. ↑ Forbes 4. ↑ http://www.oprah.com/omagazine/What-I-Know-For-Sure-Adolescence/1

5. ↑ "Oprah tops list of highest paid TV stars" (Meldung bei canada.com am 25. Juli 2007)

6. ↑ Forbes Magazine, The Celebrity Top 100

7. ↑ "Oprah Winfrey: Starmoderatorin will 2011 aufhören" (Meldung bei focus.de am 20. November 2009)

8. ↑ Eine TV-Königin verlässt die Bühne (Meldung bei stern.de)

9. ↑ Oprah lanciert eigenen Fernsehsender in: Tages-Anzeiger vom 1. Januar 2011

10. ↑ US-Talkstar Winfrey und ihr Sender OWN –Oprahs große Show in: sueddeutsche.de vom 10. Januar 2011

11. ↑ Business Week, 50 most generous philanthropists

12. ↑ Salon Media Circus, Is Oprah Winfrey a Journalist? Bericht

13. ↑ Bericht, ABC-News

14. ↑ Mediziner lehnen Somers' Produkte ab, ABC-News


Web холбоосууд

Commons: Oprah Winfrey – Sammlung von Bildern, Videos und Audiodateien

• Literatur von und über Oprah Winfrey im Katalog der Deutschen Nationalbibliothek

• Oprah Winfrey in der deutschen und englischen Version der Internet Movie Database

• Oprah Winfrey Online

• Oprah Winfrey. In: FemBio. Frauen-Biographieforschung. (mit Literaturangaben und Zitaten)

• Die Allmächtige, Der Tagesspiegel über Oprah Winfrey, von Michaela Haas, 12. Juli 2009