Хэрэглэгчийн яриа:Mngn003

Page contents not supported in other languages.

Шавхагдашгүй талбар

Амьдрал ахуйд нь хэрэгтэй элдэв багаж зэвсэг олныг бодож олоод байх онцын шаардлагагүй, дээр нь нүүдлийн амьдралд мөнөөх оюуны бүтээл нь ачаа дараа болохоос цаашгүй тул үе үеийн нүүдэлчид хамаг ур ухаанаа хувцас хунартаа шингээж иржээ. Нэгэн цагт байгалийн хатуу ширүүн нөхцөлөөс биеэ хамгаалах зорилгоор бодож олсон дээл хэмээх хувцасны эсгүүр, загвар цаг хугацааны явцад бараг төгс хэлбэрээ олсон аж. Гэхдээ угийн хээмсэг ганган, дээр нь аливааг дэгжин чамин болгож дэглэх онцгой авъяастай бидэнд монгол дээл ураа шавхаж, гараа гаргах урлалын талбар хэвээр байгаа юм.XVII зууны үеэс халх эхнэр түнтгэр босоо мөртэй дээл өмсөх болжээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноор эрдэнийн чулуун шигтгээтэй олон тооны мөнгөн хавчаар хэрэглэж эхэлсэн аж. Мөн толгойн боолт болон туйв хэмээх үсний уутанд хөрөнгө чинээнээсээ хамаараад 5-20 хүртэл мөнгө шингээдэг байсныг судлаачид тооцоолжээ. Үүнд эхнэрээ бүлтийтэл гоёх монгол эрийн хүслээс гадна түүнийг хөрөнгөө хадгалах амьд агуулах болгон ашиглах уужуу ухаан Социализмын үед үндэстний үзэлтэн хэмээн адлагдаж явсан эрдэмтэн Б.Ренчинийг ардын уламжлалт соёл, утга зохиолоороо бахархах үзлээр нь дайрдаг байсан ч тэрбээр үргэлж монгол дээлтэй явдаг нэгэн байжээ. Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ гэж халагласан Б.Ринченийг нас барснаас 15 жилийн дараа монголчууд ардчилсан Үндсэн хуулиар улс төрийн эрх олж авснаас гадна язгуур соёлоороо бахархах дархтай болсон юм. Нэгэн цагт хотжин суурьших хэрээр суурьшмал иргэдийн өдрийн тутмын хэрэглээнээс шахагдсан монгол дээлээр Б.Чимид, Р.Гончигдорж нар байтугай казах үндэстэн К.Зардыхан гоёсон ч хэн ч, юу ч хэлэхээргүй цаг ирээд 20 жилийн нүүрийг үзэж байна.