Хэрэглэгчийн яриа:Nergui.tuul

Page contents not supported in other languages.

Чарли Чаплин[кодоор засварлах]

Дуугүй киноны эрин үед ихээхэн алдаршсан инээдмийн жүжигчин, кино найруулагч. Тэрээр багадсан хүрэм, хэлхгэр өмд, том гутал, хар малгай, таяг тулсан Хэсүүлч эрийн дүрээр дэлхий дахинаа алдаршсан юм. Чаплиний энэ дүр дэлхийн кино урлагийн зах зээлд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц дүр болж чадсан билээ. Хатан хаан Викторийн эриний Англи оронд төрж өссөн тэрээр ухамсарт амьдралынхаа 75 жилийг кино урлагт зориулжээ. Энэ цаг хугацаанд ялалт, баяр, атаа хорсолын аль, аль нь түүнийг дагалдаж явсан юм. Чаплиний хүүхэд нас Лондоны борчуудын хороололд туйлын хүнд бэрх, ядуу хоосны зовлонг мэдрэн өсчээ. Түүнийг бага байхад аав нь нас барж, улмаар ээж нь мөнгө олохын тулд давхар ажил хийдэг байсан тул Чаплин 9 нас хүртлээ хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг байсан гэдэг. Чаплинийг 14 нас хүрдэг жил ээж нь сэтгэц мэдрэлийн өвчин туссан байна. Үгээгүй хоосон байдлаасаа бага ч гэсэн ангижирч, амьжиргаагаа залгуулахын тулд Чаплин гудамжинд үзүүлбэр үзүүлж, энд тэндхийн ууш, цэнгээний газруудад хүмүүсийг хөгжөөж, хошин үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тэрээр 19 насандаа "Фред Карно" компанитай гэрээ байгуулж, улмаар АНУ-ыг зорьсон юм. Кино урлагийн замнал нь Кистоун студитэй гэрээ байгуулсан жил буюу 1914 оноос эхэлсэн гэж үздэг. Олон жилийн ажиглалтын явцад тэнүүлч эрийн дүрийг гаргах нь үзэгчдийн анхаарлыг татна гэж үзэн, энэ дүрийг хөгжүүлж ирсэн байна. Түүний судалгаа алдаагүй болохыг баталж, үзэгчид ч түүнд татагдаж эхэлсэн юм. Эссеней дэх кино студид ажиллах болсоноор 1918 он гэхэд түүнийг дэлхий дахин мэддэг болсон байлаа. 1919 онд Чарли Чаплин Юнайтед Артистс кино компанийг үүсгэн байгуулалцсан юм. Энэ нь түүнд урьдынхаасаа урт хугацааны, мөн түүнчлэн өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг харуулсан олон арван кино хийхэд үнэлж барашгүй нөлөө үзүүлжээ. Түүний хамгийн анхны бүрэн хэмжээний кино 1921 онд Жаалхүү нэртэйгээр олонд хүрсэн юм. Үүнээс хойш дэлхийн кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Парисийн эмэгтэй, Алтны халуурал, Цирк зэрэг олон арван кино шил, шилээ даран үзэгчдийн хүртээл болжээ. Кино урлагт техникийн дэвшил бүрнээ нэвтэрч дуу оруулах технологи нэвтэрсэн нь Чарли Чаплинд сөргөөр нөлөөлөөгүй төдийгүй, нэр алдарыг нь улам дээшлүүлэн билээ. Түүний ёжтой бөгөөд ихээхэн гүнзгий утга агуулга бүхий жүжиглэлт нь ямархан хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг дэлхий дахинаа харуулж чадсан юм. Үүний тод жишээ болох Хотын гэрэл, Орчин цаг зэрэг кинонуудыг үзэгч та бүхэн мэдэх биз ээ. Тухайн үеийнхээ улстөрийн нөхцөл байдлыг инээдтэй бөгөөд ёжтойгоор илэрхийлсэн Дарангуйлагч кино түүнийг томоохон нэр алдарт хүргэсэн юм. 1940-өөд он бол түүний замналд хар ул мөр үлдээсэн хүнд бэрх он жилүүд байлаа. Чаплинийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчээр гэрлэсэн гэх шуугиан дэгдэж, улмаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байсан юм. Энэ бүхний дараа АНУ-ын хууль тогтоогчид нутагаасаа гаргах шйидвэр гаргаж, улмаар Швейцарь улсад очихоос өөр аргагүй болжээ. Хүнд бэрх жилүүдийн дараа тэрээр хэсүүлч эрийн дүрээ өөрчлөн Монсье Вердуа, Нэр төр, Хонг Конгын гүн зэрэг кинонуудыг дэлгэцнээ амилуулсан юм. Чарли Чаплин ихэнх киногоо өөрөө продьсерлэж, найруулж, зохиож, редакторлаж тэр ч бүү хэл хөгжмийг нь ч өөрөө зохиодог байлаа. Түүний гаргаж ирсэн хэсүүлч эрийн дүр нь сурталчилгааны бэлгэ тэмдэг, киноных нь сурталчилгаа болж байсан тул замналынхаа дөнгөж эхэнд л гэхэд санхүүгээр хэнээс ч хараат бус байх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тийм ч учраас тухайн цаг үед нь нийгэм, улстөр, бизнесийн бүх л салбарт түүний дүр төрхийг ашиглах нь элбэг байжээ. 1972 онд түүнийг АНУ-ын кино урлагийн академи Оскарын наадмын хүндэтгэлийн шагналаар шагнажээ. Энэхүү шагналын тодорхойлолтонд "Оршин буй эрин зууныхаа кино урлагийг өөрчилж, үүгээрээ дамжуулан нийгэмд эерэгээр нөлөөлсөнийг үнэлэн энэ шагналыг гардуулав" гэж бичсэн байжээ. Түүний бүтээсэн олон арван кинонууд дэлхийн кино урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэрээр бүр багаасаа тодруулбал 5 настайгаасаа эхлэн гудамжинд үзүүлбэр үзүүлж эхэлсэн байна. Хэдийгээр туйлийн хүнд хэцүү байдалд өсч торниж байсан ч сургуульд суралцан, хажуугаар нь урлагийн бяцхан тоглолтоо үзүүлэн Лондон хотын хаа сайгүй явдаг байжээ. Тэрээр хожим нь бичихдээ "Би хүнд хэцүү байдлаа мартаж, тэс өөр газарт очсон мэт байсан учраас жүжиглэх урлагт улам ихээр татагдах болсон" гэсэн байдаг. 1899-1900 он хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд тэрээр аавыгаа дагалдан үзүүлбэр үзүүлж байсан гэдэг. Түүний ээж нь сургуульд сургах сонирхолтой байсан ч Чаплин аль хэдийнэ жүжиглэх урлагт татагдсан байлаа. 13 насандаа Чаплин Лондонгийн баруун хэсгийн төгсгөл дэх театрын агентлагт бүртгүүлж, тоглолтонд оролцох эрхтэй болж байжээ. Угаасаа тэр цаг үед сургуульд суралцахаас илүү жүжиглэх нь илүү байсан гэдгийг Чарли Чаплин хожим нь дурссан байдаг. 1903 оны долоодугаар сард түүний бүртгүүлсэн театр Жим, Кокейны дурлал зэрэг хөтөлбөр гаргаж эхэлсэн ч ердөө 2 долоо хоногийн дараа хаагдсан гэдэг. Гэхдээ олон үзэгчид Чаплиний хошин шогийн мэдрэмж, жүжиглэлтийг магтаж байсан юм. Анхны шоу амжилтүй болсоны дараа Чарльз Форман гэгчийн нэгэн студи Шерлок Холмс жүжгийг тавихаар болж, улмаар Чаплинтай холбогдон Билли гэх хүүгийн дүрийг оноожээ. Мөн түүнчлэн түүнийг тоглолтын зар тараах ажилд ч дайчилж байсан гэдэг. Бяцхан жаалын үзэгчдийг татах авьяас, сэргэлэн байдал нь Шерлок Холмсын дүрийг бүтээсэн Уиллиам Жиллетийн анхаарлыг татаж, бүр нэгэн удаа дуудаж уулзаж байсан ажээ. Тэрээр зөвхөн энэ жүжигт 1903-1906 оны эх хүртэл тоглож байсан юм.

Чаплин үзүүлбэр үзүүлэх өөр продакшн хайх сонирхолтой байсан бөгөөд улмаар хэд, хэдэн газарт хандаад байжээ. 1906 оны тавдугаар сард Лондон даяар үзүүлбэрээ сонирхуулдаг явуулын циркд нэгдэхээр болсон байна. Хэдийгээр түүний жүжиглэх авьяас улам цэцэглэсээр байсан ч тус циркийн хөтөлбөртэй нийцэхгүй байжээ. Үүгээр ч барахгүй гоцлон тоглолтондоо алдаа гаргасан нь цирк дэх байр суурийг ганхуулжээ. Бурлеск болон кабаре үзүүлдэг байсан энэ газарт тэр анхнаасаа дургүй байсан

Charles Chaplin. (n.d.). Retrieved May 17, 2016, from http://www.imdb.com/name/nm0000122/