Jump to content

Хэрэглэгчийн яриа:PT10D406

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголын эзэнт гүрэн
Монголын Юань гүрэн



















Монголын бутрал

Файл:YuanEmperorAlbumToghunTemürPortrait.jpg
Юань гүрний сүүлчийн хаан

Тогоонтөмөр хааны үед Монголын байлдан дагуулалагчид Хятад,Монгол болон бусад Азийн орнуудын ард түмэнг ихээр дарангуйлсанаас тэдний амьдрал хэцүү болж, бослого хөдөлгөөн ихээр гарах болсон. Өдрөөс өдөрт хүчээ авсан бослого хөдөлгөөн нь Хятадад төвлөрсөн байсан Юань гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагасан байна. Аргагүй байдалд орсон Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр бараа бологч сайд, ноёд, торгон цэргээ дагуулан 1368 онд Монголдоо эргэж иржээ. Хятадаас хөөгдсөн Монголын хаан эрх мэдлээ эргүүлэн авахын төлөө байн байн Хятад руу довтолж, тэр нь дотоодын ноёдод дарамт болж, эзэнт улсын улс төрийн бутрал улам хүчтэй болоход нөлөөлсөн байна. Ноёд хааны захиргаанаас гарч, бие даахыг хичээн, эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэлдэж эхэлсэнээр хоорондоо эв эегүй болж, энэ нь бутралд хүргэсэн байна. Энэхүү бутрал нь 300 орчим жил үргэлжлэн Монголчууд болон Монгол орныг туйлдуулсан. Энэ хооронд (1368-1634 онд) Монгол улсын төрийг 22 хаан солигдон барьсан ч тэдний олонх нь хорлогдож, цаг бусаар хорвоог орхижээ. Энэ үед Монгол орон биеэ даасан олон хошуу, хэсэгт хуваагдсан байна. Монголчууд Алтайн нуруунаас баруун тийш оршдог хэсгээ Баруун Монгол буюу Ойрад, түүнээс зүүн тийш оршдог газар нутгийг Зүүн Монгол гэж ерөнхийд нь 2 хуваан нэрлэдэг байсан. Зүүн Монголын Их говиос хойших хэсгийг Ар Монгол, түүнээс урагш Хятадын цагаан хэрэм хүртэлх газар нутгийг Өвөр Монгол гэж ялган нэрлэж байв. Эсэн тайш дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн нь ч бутралын зогсоож чадалгүй алагдсан. Түүнийг нас барсны дараа Монголд улс төрийн бутрал улам хүчтэй болсон байна.

Монгол улсын нэгтгэл

Монгол судар бичигт: "Тогоонтөмөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч явахад" Мандухай хатан Мандуул хааны дүү, Баянмөнх жононгийн 7 настай өнчин хүүг Монголын нөлөө бүхий ноёдтой хамтран 1470 онд хаан ширээнд өргөмжилж, "Даяарыг эзлэх болтугай" хэмээн даян хаан цол олгожээ. Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс Мандухай бага залуу Батмөнхийн хатан болсон. Бтмөнх даян хааны төр барьж байх эхний үед улс төрийн үйл ажжиллагаанд Мандухай сэцэн хатны үүрэг их байсан. Тухайлбал: Мандухай Монгол ноёдын саланги, бутархай байдлыг арилгахын тулд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалд үзэн өөрийн биеэр цэрэглэн дайрч хааны захиргаанд оруулсан байна.

Батмөнх хааны үйл ажиллагаа нь:

  • Монголын нутаг дэвсгэрийг хураан захирах
  • Төрийн нэгдлийг хангахад чиглэгдсэн байсан.

Батмөнхийг төр барьж байх үед биеэ дааж орших гэсэн ноёдын эсэргүүцэл ихээр гарч байсан ч тэдгээрийг цаг тухайд нь дарж байсан байна. Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа дараах шинэчлэлийн бодлогыг явуулсан.

  • Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэх
  • Эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ хуваарилан өгөх гэх мэт. Эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь Монголын үйлвэрлэх хүчинд эерэгээр нөлөөлжээ. Малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэж, мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрч, ноёнд ноогдуулах алба нарийн болж, улсын санг нэмэгдүүлж байжээ.

Батмөнх даян хаан 1470 - 1517 онд Монголын төрийг барьснаар олон жил үргэлжилсэн феодалын хямрал дажин, гадаадын довтолгоо дайралтыг зогсоосон байна. Батмөнх халх түмний эзэн байгаад зогсоогүй бараг бүх Монголыг нэгтгэн захирсан их хаан билээ. Монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь Монголыг тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, үйлдвэрлэх хүчний хөгжилд түлхэц болсон.

Map of Asia
The Tumens of Mongolia Proper and relict states of the Mongol Empire by 1500.

Монголчуудын уналт

1639 онд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ нь чухамдаа нийслэлийг Хархорумаас шилжүүлэн Өргөөг нийслэлээ болгож, шарын шашин, улс төрийн төв болгосон үйл явдал байлаа. Энэ л үед Өвөр Монголын хошууд ээлж дараалан Манжийн эрхшээлд дагаар орж, 1691 онд Халх, 1755 онд Ойрдууд Манжийн эрхшээлд орсон байна.



--Отгонбаяр 08:22, 12 Аравдугаар сар 2011 (UTC)PT10D406[хариулах]