Хэрэглэгчийн яриа:Sergelentuguldur
Эгийн голын усан цахилгаан станц
[кодоор засварлах]www.eghpp.mn == Цахим хуудас ==
Төслийн ач холбогдол
[кодоор засварлах]Засгийн Газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамааралаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан
Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм.
Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авдаг. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой байдал үүсэж болзошгүй юм.
Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.Tөслийн үргэлжлэх хугацаанд 1 ГВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд хэдий хэмжээний нүүрстөрөгчийн ялгаралтаас зайлсхийсэн хэмжээгээр тооцож үзэхэд ЭГУЦС нь жилд 709 мянгантонн CO2 бууруулах тооцоо гарсан.
Эдийн засгийн үр ашиг
[кодоор засварлах]Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана. ОХУ-д жил бүр импортын төлбөрт төлдөг 25-26 сая долларын зардлыг хэмнэнэ. Эгийн голын усан цахилгаан станц нь жилд дунджаар 606 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд жилд дунджаар 52 сая ам.долларын борлуулалтын орлоготой байх болно.
Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1 хувийг зарцуулдаг тул жилдээ 115 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Мөн жил бүр 700 орчим мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
Техникийн үндсэн үзүүлэлт
[кодоор засварлах]Эгийн голын усан цахилгаан станцын далан баригдах газар нь 105 дугаар өргөргөөс баруун тийш 100 орчим километрт байрладаг. Энд хамгийн өндөр хэсэгтээ 103 метр өндөр, 740 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус усан цахилгаан станцын далангийн ард 154.3 ам дөрвөлжин километр толио бүхий усан сан буй болох бөгөөд түүний усны хамгийн дээд буюу бүрэн дүүрэх түвшин нь далайн түвшнээс дээш 910 метрт тогтоно.
Станцын хүчин чадал нь 315 МВт, тус бүрдээ 69.5 МВт хүчин чадал бүхий 4 турбин генератор, тус бүрдээ 20.5 МВт хүчин чадал бүхий 2 турбин генератор суурилуулах юм.
Эгийн голын усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 220 кВ-н 2 хэлхээ бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамаар Эрдэнэт дэд станцаар дамжуулан Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Төслийн талбар болон Эрдэнэт хотыг холбосон 72.3 км урт цахилгаан дамжуулах шугам, 71.9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээр 320 м урттай төмөр бетон гүүр барьж байгуулах юм.
Эгийн голын усан цахилгаан станц
[кодоор засварлах]Төслийн ач холбогдол[edit source] Файл:Эг эгийн гол Засгийн Газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамааралаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан
Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм.
Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авдаг. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой байдал үүсэж болзошгүй юм.
Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.Tөслийн үргэлжлэх хугацаанд 1 ГВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд хэдий хэмжээний нүүрстөрөгчийн ялгаралтаас зайлсхийсэн хэмжээгээр тооцож үзэхэд ЭГУЦС нь жилд 709 мянгантонн CO2 бууруулах тооцоо гарсан.
Эдийн засгийн үр ашиг[edit source] Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн гаднаас үл хамаарах бие даасан байдлыг хангана. ОХУ-д жил бүр импортын төлбөрт төлдөг 25-26 сая долларын зардлыг хэмнэнэ. Эгийн голын усан цахилгаан станц нь жилд дунджаар 606 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд жилд дунджаар 52 сая ам.долларын борлуулалтын орлоготой байх болно.
Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1 хувийг зарцуулдаг тул жилдээ 115 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Мөн жил бүр 700 орчим мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн борлуултын орлогоороо хөрөнгө оруулалтаа 20-25 жилд нөхөх тооцоололтой.
Техникийн үндсэн үзүүлэлт[edit source] Эгийн голын усан цахилгаан станцын далан баригдах газар нь 105 дугаар өргөргөөс баруун тийш 100 орчим километрт байрладаг. Энд хамгийн өндөр хэсэгтээ 103 метр өндөр, 740 метр урт булдаж нягтруулсан бетон далан барихаар төлөвлөж байна. Тус усан цахилгаан станцын далангийн ард 154.3 ам дөрвөлжин километр толио бүхий усан сан буй болох бөгөөд түүний усны хамгийн дээд буюу бүрэн дүүрэх түвшин нь далайн түвшнээс дээш 910 метрт тогтоно.