Хэрэглэгчийн яриа:TED120
Судрын чуулган
[кодоор засварлах]Судрын чуулган (Jāmi’ al-tawārīkh, Арабаар: جامع التواريخ ; Персээр: جامعالتواریخ ) нь 14-р зууны эхэнд Рашид-ал-Дин Хамаданигаар бичигдсэн Ираны уран зохиол болон түүхийн бүтээл юм.
Зохиогч
[кодоор засварлах]Рашид-ал-Дин Хамадни 1247 онд Хамадан гэх Еврей гэр бүлд төржээ. Оточын хүү болох тэрээр эм танг судалж, авъяас чадвараараа Абага Хааны ордонд орсон байна. 30 орчим насандаа тэрээр Ислам шашинг шүтэх болж. Хоромхон зуур улс төрийн чухал байдалд орж 1304 онд Махмуд Газаны улс төрийн зөвлөгч болсон байна. 1316 он хүртэл гурван удаагийн хаанчлалыг туулан тэрээр байр сууриа алдсангүй боловч эцэст нь 1318 оны 7-р сарын 13-нд огцорчээ.
Монголын хөнөөлт халдлагын дараа тэрээр Иранд тогтвортой нийгмийн болон эдийн засгийн системийг байгуулахад оролцсон бөгөөд урлагийн болон уран барилгийн нөлөөтэй дэмжигч байлаа. Мөн тэрээр олон бүтээл туурвисан зохиолч байсан ч тэрний цөөн хэдэн бүтээл нь үлджээ: цөөн бурхны номтны зохиол болон захидал болох өнөөдрийн алдарт Судрын чуулган юм. Түүний асар их хөрөнгө нь түүнийг Иран дахь хамгийн өндөр цалинтай зохиолч байсан гэж хэлэгдэхэд хүргэсэн.
Бүтээл
[кодоор засварлах]Судрын чуулган нь Ил Хан улсын үеийн болон Монголын эзэнт гүрний хамгийн чухал түүхийн эх сурвалж юм.
Захиалга
[кодоор засварлах]Бичгийг анхлан Персийн ёс заншилд уусан суурьшсан Махмод Газан хаан Монголчуудад өөрсдийн нүүдэлчин угсаагаа сануулахын тулд захиалан хийлгэжээ. Зөвхөн Монголчууд болон тэдний тал нутгийн өвөг дээдсийн түүхийг харуулахыг зорьсон энэ бичиг нь Тарик-и Газань гэдэг нэрийг олон улмаар Судрын чуулганы нэг хэсэг болжээ.
1304 онд Газаныг нас нөгчсөний дараа тэрний залгамжлагч Өлзийт Рашид ал-Динаас ажлаа үргэлжүүлэн тухайн үеийн бүх дэлхийн түүхийг бичихийг гуйжээ. Энэ бичиг эцэст нь 1307 онд дууссан байна.
Эх сурвалж
[кодоор засварлах]Судрын чуулганыг бичихийн тулд Рашид ал-Дин гагцхүү бичгэн эх сурвалж дээр үндэслэн бичсэн бөгөөд тэдгээрийг дурьдвал:
- Европд зориулж Пап лам болон Польшийн Мартины Эзэн Хааны судар
- Монголчуудад зориулж Ил Хан улс дахь Агуу Хааны элчээр дамжуулан Алтан Дэвтэрийг үзсэн бололтой
- Хятадуудад зориулж зохиогч Хятадын дөрвөн гар бичмэлийн орчуулгыг мэдэж байсан: гурав нь эм тангийн талаар мөн нэг нь удирдлагын талаар. Түүнээс гадна тэрээр каллиграф, уран зураг болон Хятадын хөгжмийг таашаадаг байж. Монголчууд Хятадын гүрнийг захирч байсан учраас энэ ертөнцтэй холбогдоход амар байсан байна.
Агуулга
[кодоор засварлах]Судрын чуулган нь дөрвөн өөр хэсгээс бүрддэг:
1. Тарик-и Газань нь хамгийн дэлгэрэнгүй хэсэг бөгөөд агуулга нь:
- Монгол болон Туркийн овгууд: тэдний түүх, угийн бичиг болон домог
- Чингис Хаанаас Махмод Газан хүртэлх Монголчуудын түүх
- Монгол болон Туркийн овгууд: тэдний түүх, угийн бичиг болон домог
2. Хоёр дахь хэсгийн агуулга нь:
- 1310 он хүртэлх Өлзийтийн хаанчлалын түүх
- Евразын Монгол-бус хүмүүсийн түүх:
- Адам болон хамбууд
- Исламын Персийн өмнөх хаадууд
- Мухамэд болон Халифууд
- Персийн Ислам ноёрхол
- Туркууд
- Хятадууд
- Еврейчүүд
- Франкууд
- Энэтхэгүүд
- Адам болон хамбууд
- 1310 он хүртэлх Өлзийтийн хаанчлалын түүх
3. Шуабь панжган (Shu'ab-i panjganah- Араб, Еврей, Монгол, Франк болон Хятадын угийн бичиг). Энэ бичиг нь Истанбул дахь Топкапийн ордон дахь номын сангийн гар бичмэлд оршдог боловч зөвхөн бичил зурганд хэвлэгдаж байсан.
4. Сувар ал-акалим (Suwar al-akalim) газар зүйн тэмдэглэл. Харамсалтай нь энэ хэсэг ямар ч гар бичмэлд тэмдэглэгдэж үлдээгүй байна.
Судрын чуулганы талаарх асуултууд
[кодоор засварлах]Судрын чуулганы бичмэлийн талаар болон эх сурвалж нь хүртэл асуулт хэвээр байгаа. Абул Касим ал-Кашани зэрэг нь бүх дэлхийн түүхийг бичсэн гэдэг. Рашид-ал-Дин Хамадани мэдээж өөрийн нийгмийн амьрал дээрээ их завгүй байсан бөгөөд цуглуулсан мэдээлэл болон эхний бичмэлээ бичүүлэхийн тулд туслах хөлсөлсөн нь Абул Касим байж болзошгүй. Түүнээс гадна, бүх бүтээл нь эх хувиараа биш: жишээ нь Чингис Хааны үхлийг харуулсан хэсэг нь Жувайнигаас шууд хуулбарласан. Зарим асуултууд нь зохиогчийн харах өнцөг болон бодит байдлыг хөнддөг: эцсийн эцэст энэ нь Рашид ал-Дин өөрийн улс төрийн чадамжаар өөрийн биеэр оролцсон үйл явдлуудыг (ялангуяа Ил Хан улсын түүхэнд) агуулсан төрийн түүх юм.
Судрын чуулганы одоо цагийн гар бичмэл
[кодоор засварлах]Судрын чуулган нь маш амжилттай байсанд түүний зохиогчийн улс төрийн нөлөөлөл оролцсон нь эргэлзээгүй. Араб болон Перс хэл дээр заах болон үзэл суртлын үүднээс олон гар бичмэлүүд хэвлэгдсэн. Тэдний хавсралт нь зарим үед одоо цагийн үйл явдлыг харуулах нь бий.
Араб дээрх гар бичмэл
[кодоор засварлах]Одоогоор байгаа цорын ганц Араб дээрх гар бичмэл нь Эдинбургийн Их сургууль болон Калилийн түүврийн дунд хоёр хэсэг болон хуваагдсан боловч зарим судлаачид энэ хоёрыг хоёр өөр хэвлэл гэж тайлбарладаг.
Эдинбургийн хэсэг нь 41.5 x 34.2 хэмжээтэй нэг хуудсандаа 35 мөртэй бөгөөд Наски каллиграфаар бичигдсэн байна. 1, 2, 70-170 –р хуудаснуудад болон төгсгөлд нь хэд хэдэн дутагдал байдаг ч 1306-1307 гэсэн он сартай байдаг. Энэ бичиг нь дөрвөн хэсэгт задардаг: Перс болон Исламын Арабын өмнөх түүх, Номлогч болон Калифуудын түүх, Газнавьд, Сэлжүк болон Атабэй нарын түүх мөн Хорезмын султануудын түүх.
Хэвлэлийнхээ үед Табризын огторгуйн хэв маягийг тусгасан далан ширхэг чимэг зураг гар бичмэлийг чимж байдаг. Худалдааны зам болон нөлөөтэй хүмүүсийн уулзвар мөн агуу шашныг хөхүүлэн дэмжигч газар болсон энэ нийслэлд Христос, Хятад, Будда болон уран зургийн бусад загварууд бүгдээрээ зураачдын онгодыг хөглөхийн тулд цуглуулсан юм.
Райсийн хэлснээр бол дөрвөн гол зураачид болон хоёр туслахыг онцолж болно:
- Ирамын зураач: Хятадын нөлөөлөл их. Бүтээл нь нээлттэй зураг, багасгасан загварчлал, шулуун бөс даавуу, дэлгэрэнгүй деталиуд, өвчсөн тэгш байгуулалт, гоёмсог цайвар өнгөнүүд болон мөнгөлөг өнгийн ховор хэрэглээгээр бүтээгдсэн. Тэрээр эхний чимэг зургуудын ихэнхийг зурсан бөгөөд Тамурын багш тусалж байсан.
- Лорасфын зураач: хаан ширээний үйл явдлууд, хувирамтгай холимол хэв маяг, нилээн хатуу болхи бөс даавуу, бодит үйл хөдлөл, хоосон өвчсөн дэвсгэр гэх мэт олон төрлийн сэдвийг бүтээсэн. Түүний уул усны байдлын зурагт сонирхол бага байгаа нь Хятадын бага нөлөөллийг Араб, Сири болон Мэсопотамын зурагны нөлөө орлож байгааг харуулж байна. Тэрний бүтээл нь хувирамтай шинж чанартай бөгөөд мөнгөлөг өнгийг системчлэн ашигласан байна. Тэрний туслах: Номлогчдын Амьдралын Дүр зургийн багш.
- Тулааны Дүр зургийн багш: хуяг дуулгын тоо нь хүний тоотойгоо тэнцэхгүй аль эсвэл морьных нь хөл нь байхгүй байгаагаас хэнэггүй зураач гэдэг нь тодорхой болж байна. Тэрээр анхаарал султай бөгөөд аймшиггүй, мөн тэгш хэмийн хувьд тэрний бүтээл нь ихэвчлэн удирдагч болон түүний хоёроос гурван дагуулаад болсон хоёр бүлгүүд нүүр нүүрээ харсан байдлаар зохиомжлогдсон. Хотын бүслэлт, дайралтаас гадна өвсний чимэглэл муу, ургамлын цуглуулга гэмээр.
- Алф Арсланы багш нь гар бичмэлийн төгсгөлд цухасхан дурьдагддаг. Тэрний хэв маяг нь балмад, тэнцвэргүй бөгөөд тэрний дүрүүд нь ихэвчлэн харьцаа муутай байдаг.
Арьс өнгө болон яс үндэстний төрлийн ялгааг дүрүүдэд биеийн онцлогоор төдийгүй, тэдний хувцас болон малгайгаар тодорхой болгосон. Хэн ч Сирийн Христ, Хятад, Монгол, Араб гэх мэт гар бичмэл дээр үндэслэсэн ялгагдахаар сайн зурагдсан Абисинаны бүлэг, Барууны хэв маягийн дүрсүүдийг ялгаж чадна.
Халилын түүвэр дэх хэсэг нь 1314 оных бөгөөд 43.5x30 см хэмжээтэй. Үүнд хорин зураг байдаг бөгөөд нэмж Хятадын эзэн хаадуудын 15 хуудас хөрөг байдаг. Энэ мэдээжээр нэг гар бичмэлээс хуулбарлагдсан байгаа бөгөөд ижил гар бичмэлийн өөр хэсэг ч байж болох. Энэ бичиг нь Исламын түүх, Хятадын түүхийн төгсгөл, Энэтхэгийн түүх болон Еврей нарын хэсэгхэн түүхийг агуулдаг. Лорасфын зураач болон Алф Арсланы багш нь үүний гэрч дахин болно. Хэв маягийн зарим өөрчлөлт мэдэгдэх боловч үүн нь он тооллын зөрүүгээр тайлбарлагдана. Хятадын удирдагчдын зургуудад шинэ зураач тусгай арга ашигладаг нь Юаны ханын зураачидтай төстэй: зураас болон уусгалтанд анхаарлаа хандуулсан байдал, хар болон тод улаан өнгийг хэрэглэдэг. Энэ зураач Хятадыг сайн мэддэг бололтой.
Перс дээрх гар бичмэл
[кодоор засварлах]Истанбулын Топкапын цайзын номын санд Перс хэл дээрх хоёр хуулбар хадгалагддаг.
- 1653 оны гар бичмэл нь 1314 онд хийгдсэн Төмрийн үеийн султан Шах Рухын үлдсэн нэмэлт мэдээллийг агуулдаг.
- 1654 оны гар бичмэл 1317 онд хийгдсэн, 118 зурагтай, Хятадын эзэн хаадуудын 21 хуудас хөрөгтэй. Рашид ал-Дины хуулбар байх магадлалтай.
Лавлах материал
[кодоор засварлах]- "Rashid al-Din Tabib", in Encyclopedia of Islam, Brill, 1960 (2nd edition)
- S. Blair, A compendium of chronicles : Rashid al-Din’s illustrated history of the world, 1995, 2006 ISBN 187478065X
- S. Blair and J. Bloom, The Art and Architecture of Islam 1250–1800, Yale University Press, 1994 ISBN 0300058888
- O. Grabar, Mostly Miniatures: An Introduction to Persian Painting, Princeton University Press, 2000 ISBN 0691049416
- B. Gray, Persian painting, Macmillan, 1978 ISBN 0333223748
- B. Gray, The 'World history' of Rashid al-Din: A study of the Royal Asiatic Society manuscript, Faber, 1978 ISBN 0571109187
- D. T. Rice, Basil Gray (ed.), The illustrations to the “World History” of Rashid al-Din, Edinburgh University Press, 1976 ISBN 0852242719
- A.Z.V. Togan, The composition of the history of the Mongols by Rashid al-din, Central Asiatic Journal, 1962, pp 60 – 72.
Гадаад холбоос
[кодоор засварлах]- Paul Lunde and Rosalind Mazzawi, A History of the World, Saudi Aramco World, January 1981
- Folios from the Jami' al-tavarikh, Timeline of Art History, Metropolitan Museum of Art