Хэрэглэгчийн яриа:Taishir

Page contents not supported in other languages.
                        Цагаан-уул сумын уугуул Намнангийн Лхагвасүрэн
           Цагаан-Уул миний тоонот

Холбоо гурван Жаргалантын хосгүй дулаан өвөр Хонгор хайртай үрсийн хөл тэнцсэн өлгий Агар Өвгөд Тосонгийн агь ханхалсан нутаг Амьдийн хорвоог уяраах ая дангийн айзам Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий Бууж мордоход буянтай будант цэнхэр хангай Буурал түүхээр өртөөлсөн бурхнаас заяатай нутаг Зүг зүгт дүнхийх зүмбэр хайрхан уулс Зүрхний тольтонд уяатай зүүдэнд илхэн нутаг Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий Цээнийн цэцэг ягаарсан цээж ариусам ойд нь Цээлхэн дуутай буга алсад урам

Heading text[кодоор засварлах]

дах тодхон Шүүдрийн дуслаар бөнжигнөх шүд хагсам жимстэй Шүлэг найрганд мөнхөрсөн сүүн хээтэй нутаг Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий Цацал өргөн залбирах санчиг буурал хөгшидийн Заяа буян шингэсэн замиланд ховорхон нутаг Багтаж ядан бэлчих таван хошуу мал нь Бартаат цагийн аясад дундраа нь үгүй өлгий Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий Эх оронч Чингүнжавын эр зоригийн дууриалтай Эрдэм чадалт залуусын эвийн галтай нутаг Дэвж дэлж явсан босоо Шагдарын нутаг Дэлтэй цэнхэрийн хатираанд дэвжин дээшлэх ерөөл Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий Хүй дарсан чулуу бүлээн байдаг тоонотдоо Хүний хүүгийн ёсоор хүслэн болон очиход Хан Жаргалант хайрхан тэвэрч угтдаг нутаг Хатан Туньмал нуур мэлмэрч угтдаг өлгий Цадиг түүхээс улбаатай Цагаан-Уул миний нутаг Шастир сударт мөнхөрсөн Шаргын гол бидний өлгий