Хэрэглэгчийн яриа:Tsenguun HW12D026

Page contents not supported in other languages.

Монгол Угсаатан Сяньби

Хүннүгийн дараа Монгол нутагт МӨ I зууны сүүлчээр эртний Дун-ху нарын угсааны Сяньби нар ноёрхлоо тогтоожээ. Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин Монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү Танышихуай Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны Ухуань аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна. Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны Муюн, Тоба зэрэг аймгууд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.


Сяньби улсын үе, МЭ 200 оны үед

Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн Сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны Хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ. Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим Сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ. Сяньби нарын өвөг дээдэс нь эртний Дун-ху нарын нэг хэсэг юм. МЭӨ 209 онд Модун шаньюй Дун-ху аймгийг дайлахад Сянби нарын өвөг дээдсийн зарим хэсэг нь Ляо-хэ голын тохойд байдаг Ухуань уул, Шар мөрний савд байдаг Сяньби уул орчимд тус тус очиж нутаглаад тэдгээр уулсын нэрээр нэрших болжээ. Ухуань, Сяньби нар бол Монголчуудын өвөг дээдсийн нэг нь байжээ. Сяньби нарыг Хянганы зүүн талын Сяньби ууланд оршин амьдарч байсан учир Сяньби хэмээн нэрлэсэн хэмээх таамаглал байдаг. Сяньби нар Хянганы зүүн талаар нутаглаж байхдаа тийм ч хүчирхэг бус жирийн л нүүдэлчин аймаг байсан. Модунь Шаньюй-н үед Хүннүгийн эрхшээлд байсан ба Хүннү гүрэн задран Өмнөд Хүннү Хятадын Зүүн Хань улсад дагаар орж Умард Хүннү хүч ихээхэн сулрах үед тэднийг эзлэн авч МЭ I-р зууны үеэс хүчирхэгжиж эхэлсэн. Умард Хүннүг эзлэн мөхөөх үед Сяньбиг хэн гэгч зонхилогч, ахлагч удирдаж байсан талаар түүхэнд тэмдэглэгдээгүй байдаг. Сяньби нар нь хэд хэдэн томоохон аймаг, 200 гаруй овгоос бүрдэж байсан бөгөөд Сяньбийн зүүн этгээдийн цэргийн жанжны хүү Таньшихухайн захиргаан доор нэгдэн 156 онд аймаг овгуудын зонхилогч нарын хуралдаагаар түүнийг зонхилогч хаанд өргөмжилсөн. Таньшихуай тэднийг ихээхэн ухаалаг, уян хатан бөгөөд хатуу чанга хууль журмаар нэгтгэн зангидаж хүчирхэгжүүлж чадсан. Таньшихуайн үед Сяньбийн 3 их хэсэг буюу 3 аймгийн төв голынх нь Ар монголыг хамарч, Хангайн нуруу, орхоны хөндий дэх хааны өргөө ордон, нийслэл Луут хотод төвлөрч байв. Зүүн хэсэг нь Хянганы нуруунаас Манж-Түнгүс Фүюй хүртэл, Ляодун хойг хүртлэх өргөн уудам газрыг хамарч, Дархан уулан дахь Таньшихуайн хуучин өргөө ордны ойр суурин төвлөрч байв. Баруун хэсэг нь Алтайгаас Дуньхуан, Үсүнь хүртлэх өргөн уудам нутгийг хамарч байв. Сяньби нар гэзэг сүлждэггүй, Хүннү нар шиг үсээ сул тавьдаггүй байсан ба ялангуяа гэрлэхийнхээ өмнө үсээ сайтар хусч, тайрч янзалдаг байсан байна. Хаврын сүүл сар буюу 4-р сарын үед Луух гол хэмээх Баруун шар мөрний тэнд найр наадат хийгээд дараа нь гэрлэдэг байжээ. Сяньбигийн арл иргэд нь мал аж ахуйгаас гадна багахан хэмжээний газар тариалан эрхэлж байжээ. 181 үнд 40 насандаа Таньшихуай таалал төгссөн. Сяньби улс нь хаан ширээнд үе залгамжлан суудаг байсан тогтсон журамтай байсан. Таншихуай 5 хөвгүүнтэй байсан ба тэдний нэг болох Холянь хаан ширээг залгамжилсан боловч Хятад улстай байлдаж яваад алагдсан байна. Түүний хөвгүүн Цяньмань балчир байсан учир түүний их ахын үеэл хөвгүүн Күйтү иөрийн хэргийг хамаарч байжээ. Цяньмань насанд хүрмэгц Күйтүтэй хаан ширээ булаалдаж Сяньби нар хэд хуваагдан салжээ. Үүний дараа 235 онд Сяньби гүрэн Сяньби, Ухуань, Муюн, Тоба, Юйвынь, Тунгус, Дуань зэрэг хэд хэдэн аймаг улс болж бүр мөсөн задран салсан байна. Сяньби улс задрах үед Муюн улс (318-360 он хүртэл), Тоба Вэй(Их Юан) улс (307-581 он хүртэл) гэсэн 2 улс тэдний төрт ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан байна. Сяньбийн хэсэг болох Тоба Вэй аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба гүй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж ургаш довтолсоор өөрийгөө хяталын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь Манжууд шиг Хятадад уусан алга болж 581 онд бутарчээ. Муюны нэг салбар болох Тогон нар нь Хөх нуур, Цайдамд нүүж очин IV зууны дундуур Тогон улсын байгуулсан ба тэдний хойч үе нь X – XI зууны үеийн Шарай голынхон мөн бөгөөд XIII зууны үеэс Монгол нүүдэлчдээр цус сэлбэгдэн Зүүн гар хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан. Сяньбийн гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ 2 үндэстний алв алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаглал байдаг байна.



Сяньби улс байгуулагдсан нь Хүннүгийн хүчирхэг байсан үед Ухуань, Сяньби нар хүннү улсад харьяалагдаж, жил бүр алба хааж байжээ. Хан улсын У-ди хааны үеэс Хятадын цэрэгт Хүннүчүүд хэд хэдэн удаа бут цохигдож сүр хүч нь буурсан үеийг далимдуулан Сяньби, Ухуань нар Хүннүгийн харьяанаас гарахыг сэдэвлэж эхэлсэн байна. Хүннү улс бут цохигдож, Умард Хүннү нарын шаньюй зугадсан завшааныг ашиглан, сяньби нар Умард Хүннүгийн газар нутгийг эзэлж, нутгаа сахин үлдсэн Хүннүчүүдээс нэг бум гаруй айл єрхийг хураан авч захирсан байна. Сяньбийн тєрєл Ухуань нар Сяньби нарыг бодвол хүн цөөн, хүч сул байсан учраас тэдний хагас нь Сяньби нарт нийлжээ. МЭ 97-130 он хүртлэх хугацаанд Сяньбийн аймгуудын зарим зонхилогч нар Цагаан хэрэмийг давж Хятадийн хязгаарыг довтолж байжээ. МЭ127-133 он хүртэл Хятадын зүгээс Цагаан хэрэмийг давуулан 4 удаа цэрэг мордуулсан нь Сяньбийн нутагт цөмрөн орж, тэднийг хүчтэй цохиж хүн мал эд хөрөнгө үлэмжхэнийг олзлон буцаж байжээ. Гэвч МЭ 150 оны үед Сяньбийн цэргийн нэгэн захирагчийн хүү Таньшихуай их захирагч болж түүнд баруун, зүүн аймгуудын зонхилогчид захирагдаж цэрэг эр, алт мөнгө үлэмж олон болжээ. Тэрээр Сяньбийн аймгуудыг нэгтгэж дуусаад гадны улс аймгуудтай дайтаж газар нутгаа тэлж эхэлсэн байна. Таньшихуай зүг бүр нутгаа тэлж Умард Хятадыг эхлээд улмаар дорнод Туркстаны хот улсуудыг дайлж, тэнд эрхшээлээ тогтоожээ. Хан улс Сяньби нараас болгоомжилж Таньшихуайд Ван цол өгч, ургийн холбоо байгуулах гэсэн боловч тэрээр эрс татгалзаж МЭ 156-180-аад онуудад Хан улс уруу довтолж байжээ. Энэ үеэр Хятадын умард нутгуудаар "Улаан алчууртан" хэмээх тариачны бослого дэгдэж байжээ. Эдгээр бослого тулаан нь Хан улсын хүчийг сулруулж, ганхуулж байв.Тэрээр улсаа Хүннүгийн адил засаг захиргааны нэгжид хувааж 12 зонхилогчоор дамжуулан захирч байв. Таньшихуйг МЭ 181 онд 45 настайдаа нас эцэслэмэгц зонхилогч нарын дотор хаан ширээний төлөөх тэмцэл эхэлжээ.

Сяньби бүсний горхи

Сяньби улс мөхсөн нь Хаан ширээны төлөөх тэмцэлд Кэбинэн, Бүдүгэнэ нар ялжээ. Кэбинэн өөрийн өрсөлдөгч нарыг дарахын тулд тухайн үед хятадад оршин тогтнож байсан Шу, Вэй, У гурван улсын Вэйтэй нь найрамдан түүнээс ивэг түшиг авах зорилгоор МЭ 220 онд адуугаар бэлэг барьсан байна Үүнээс гадна урьд Хятадаас олзлон авсан хүмүүс ба дарлалаас зайлан ирж сяньби нутагт хорогдон байсан олон иргэдийг буцаан єгсєн байна. Ийнхүү Кэбинэн Вэй улсын дэмжлэгтэйгээр Сяньби улсыг дахин сэргээж хүчирхэгжжээ. Үүнд дургүйцсэн Бүдүгэнэ Кэбинэн хоёрын хооронд яс хаяж, үүнээс болж Вэй, Сяньби хоёр улс хоорондоо дайсагналцах болов. Вэй улсын хааны зарлигаар тус улсын хилийн нэгэн ноён далдуур хүн явуулж Кэбинэнийг МЭ 235 онд хороожээ. Үүний дараа Сяньби аймгийн холбоо задарч, ноёдууд эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэх болжээ. МЭ III зууны дундуур аймгийн холбоо задарсаны дараа Сяньби хэд хэдэн аймаг болон салсанаас Муюн, Тоба аймаг ялгаран гарсан билээ.