Хэрэглэгчийн яриа:Tunamaljin

Page contents not supported in other languages.

ХХI зуун бол мэдээллийн технологи, дэлхий нийтийн глобалчлалын зуун билээ. ХХ зууны гайхамшиг, ХXI зууны амьдралын хэрэглээ бол мэдээллийн технологийн хөгжил дэвшил, компьютерийн техник, програм хангамжийн хөгжил дэвшил юм. Өнөө үед улс орнууд нэгэн хэлээр ярьж, даяарших асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд энэ хэл нь компьютер болж байна. Мэдээллийн эрин зуунд бизнесмэн, эдийн засагч, санхүүч гээд бүхий л мэргэжлийн хүмүүс, оюутан сурагчид, багш судлаачид, энгийн иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, өдөр тутмын хэрэглээнд компьютерийг ашиглах болсон билээ. Компьютерийн програм хангамжид хэрэглээний програм онцгой байр суурийг эзлэх ба түүнийг тодорхой салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай билээ. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн хэрэглээний програм асар түргэн хурдацтай хөгжиж, шийдвэрлэх асуудлын хүрээ нь тэлсээр байна. Мөн олон олон шинэ ном, сурах бичиг, гарын авлагууд бий болсоор байна

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.Компьютерийн програм хангамж, эсвэл энэ нь компьютерын хөтөлбөр гэж нэрлэдэг нь ердөө л програм хангамж, компьютерийн биет бус бүрэлдэхүүн хэсэг юм. Компьютерийн програм компьютер биеийн хэсэг нь компьютерийн техник хангамж, харьцуулахад эрс ялгаатай.

Компьютерийн програм хангамж үл хамааран архитектур Компьютерийн бүх хөтөлбөрийг хэлнэ. Жишээ нь, ажиллах файлууд, сангууд болон скрипт компьютерийн програм хангамж юм. Гэсэн хэдий ч, энэ нь хэд нь адил шинжтэй: Програм хангамжийн гүйцэтгэл дээрээ, энэ нь зориулагдсан гэж байгаа ажлуудыг хийж гүйцэтгэхэд тоног төхөөрөмжийг заадаг гэдгийг тодорхой заасан заавраас бүрдэнэ. Програм хангамж нь жишээ үзүүлсэн нь 3D загвар хүрч боломжгүй юм шиг компьютерийн санах ойд хадгалагдах бөгөөд хүрч чадахгүй.

Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

Хэрэглээний програм хангамж Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж. мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсролуулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт) мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт) энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт) боловсролын програм хангамж бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт) симуляцийн програм хангамж медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт) инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт) Үйлдлийн систем дэх үйлчилгээний програм: Энэ нь TЭМ буюу компьютерт өөрийнхөө байгууламж тэдгээрийг бүрдүүлж буй блок, микросхемүүдийн ажиллагааг шалгах (тест програм), оношлох, диск дээр бичигдсэн бичлэгийн секторуудыг эмхэлж цэгцлэх зориулалттай байдаг.

Хэрэглээний програм: Энэ нь компьютерийн програм хангамжид онцгой байр эзэлдэг ба тодорхой салбарын үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай байдаг. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн хэрэглээний програм асар түргэн хурдацтай хөгжиж, шийдвэрлэх асуудлын хүрээ нь тэлсээр байна. Хамгийн өргөн дэлгэр ашиглагдаж байгаа хэрэглээний програмуудыг дурьдвал:

1.Баримт бичгийн мэдээлэл, текст боловсруулах програм (Microsoft Word). Энэ програм нь албан баримт бичиг бичиж боловсруулах, төлөвлөх, эрж олох бүх ажиллагааг автоматжуулах зориулалттай бөгөөд ямар ч үед хэрэглэгч ашиглаж болох хэрэглээний энгийн програм юм. Энэ програм нь тухайн үйлдлийн системд хавсралт байдлаар голдуу хэрэглэгдэхээс гадна бас тусгай зориулалтын програмууд ч байдаг талтай. Үүнд: MS DOS-д DOS EDITOR, NS-д Norton Editor. Windows үйлдлийн системд Write, WordPad, Notepad програмууд багтана. Тусгай зориулалтын БББП-ууд нь DOS-ын орчинд: Brief, Multieditor-ME, Lexikon, Windows орчинд: Word, Page Maker, In Design, Amipro (PEACHTEXT 5000, OASIS Word Plus, Multimate, Fancy Font) зэрэг текст боловсруулах зориулалтаар өргөн хэрэглэгдэж байна. Эдгээр програмыг зөвхөн албан бичиг баримт төлөвлөх, хадагалахад ашиглаад зогсохгүй, ном зохиол бичих, тэмдэглэл хөтлөх зэргээр бичиг цаасны ажлыг автоматжуулахад ашиглаж байна.

2. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм (Microsoft Excel). Үүний онцлог нь 64-256 хүртэл баганатай, 256-65536 хүртэл мөртэй хүснэгт хэлбэрээр өгөгдсөн мэдээллийг боловсруулах бололцоотой нь цаасан дээр энгийн аргаар тооцоо хийхтэй адилхан учир хэрэглэгчдийн таашаал сонирхолд ихээхэн нийцдэг. Анхны хүснэгтэн мэдээлэл боловсруулах програм болох Мultiplan, Supercalk, Lotus програмууд дээр хүснэгтэн мэдээлэл боловсруулж байсан бөгөөд эдгээр програмын онцлог нь 64-256 баганатай, 256-8000 хүртэл мөртэй хүснэгт хэлбэрээр өгөгдсөн мэдээллийг боловсруулах бололцоотой байсан ба цаасан дээр энгийн аргаар тооцоо хийхтэй адил учир хэрэглэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байсан түүхтэй.

3.Зураг зурах, боловсруулах програм. Микро компьютерийн өвөрмөц нэг онцлог бол дэлгэц дээр янз бүрийн дүрс зураг гаргаж харуулах өргөн бололцоотой байдагт оршино. Энэ давуу талыг нь ашиглан мэдээлэл боловсруулалтын үр дүнг график, диаграм, схемээр дүрслэх, сургалт, үйлдвэрлэл, бизнес, зар сурталчилгааны болон тоглоомын програмыг зохиох ажлыг хөнгөвчилсөн өргөн хэрэглээний програм болон хөгжиж байгаа билээ. Эдгээр програмыг ашиглан төрөл бүрийн зураг боловсруулах, монтажлах, эвлүүлэх, хэвлэлийн бүх төрлийн эх, сонин, сэтгүүлийг бэлдэх, үзүүлэн таниулах материал, сургалтанд зориулсан гарын авлага хийхэд ашиглан хүний хүч хөдөлмөрийг ихээхэн хэмнэж байна. Ийм програмын тусламжтай зурсан зургийг цаасан дээр хэдэн ч хувь хэвлэх бололцоотой бөгөөд түүнийг засах өөрчлөхөд төвөггүй байдаг нь түүний гол давуу тал бөгөөд Photo Editor, Photo Shop, Corel Draw, Publisher, In Design, 3DMax, Graphwriter, Pc Draw, Print Master, BPS. Graphics зэрэг зурах, боловсруулах зориулалтай програм өргөн хэрэглэгдэж нийтийн хүртээл болоод байна.

4. Дуу авиа, хөгжмийн програмууд. Эдгээр програм нь дуу авиаг төрөл бүрийн давтамж, диапазоны өөрчлөлтөнд оруулж төрөл бүрийн аялгуу бүтээнэ. Мөн хөгжим, дууны файлуудыг бичих, унших, тоглуулах зориулалт бүхий Media Player, Sound Player, Winamp, Movie Maker зэрэг програмууд байна.

5. Сүлжээний програм. Компьютерүүдийг хооронд нь холбож, дотоод ба гапаап сүлжээ үүсгэхэд хэрэглэгддэг техник хангамжийн болон хэрэглэгчийн үйл ажиллагааг зохицуулах зориулалттай програмын төрөл юм. Сүлжээний картын төрөл, сүлжээний технологийн топологиос хамаарч өөр өөр програмыг ашиглах бөгөөд төдийгүй сүлжээний компьютерүүдийг удирдах, хянах, хамгаалалт тавих зэрэгт тусгай зориулалтын програмуудыг ашигладаг.

6. Сургалтын програм. Энэ нь компьютерийг сургалтын үйл ажиллагааг удирдах, хянах улмаар сургалтын процесст ашиглахад техник хэрэгсэл болон суралцагсадын хоорондын холбоог зохицуулах сургалтын үйл ажиллагааны зориулалттай төрөл бүрийн програмууд юм. Энэ програмыг бие даан гадаад хэл суралцахад ашиглах болон янз бүрийн шатны сургалтанд хэрэглэх, суралцагсадын дадлага, чадварыг шалгах, үнэлэхэд ашигладаг. Тухайлбал: Flight Simulator програм онгоц жолоодох дадлага олгох, Typing Tutor, Mavis, Fast Type Mon програмууд арван хурууны бичээчийн чадвар эзэмшүүлэх зориулалттай байдаг.

Түүнээс гадна математик, физик, онолын механик, газар зүй, түүх, цахилгаан техник зэрэг олон төрлийн хичээлийг судлахад сурагчдын идэвх, сонирхолыг өрнүүлж, сурах, сургах хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зориулалттай хэрэглээний програмууд зохион бүтээж ашиглаж байгаа ба Англи, Герман, Япон, Франц, Солонгос, Орос хэлүүд дээр өөрөө сурах бичиг болон компьютерийн хэрэглээний програмуудыг зохиосон байна.

7. Тоглоомын програм. Энэ програм нь хүүхэд, эцэг эхчүүдийн чөлөөт цагийг цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох авъяас чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Өнөөгийн байдлаар зөвхөн Windows APPLE компьютерт зориулсан 3000 гаруй тоглоом зохиогдсон байна. Даам, шатар тоглох энгийн програмаас эхлээд төөрдөг байшин, агуйгаас гарах, эрдэнэс олох, сансрын аялал, цэрэг-стратегийн давшилт хийх зэрэг янз бүрийн насны хүмүүст зориулсан тоглоомын програмууд гарч ирсээр л байна.

Компьютер программ хангамжийг: •Системийн(System software) •Хэрэглээний(Application software ) •Драйвер программ(Driver install) •Мэргэжлийн(Photoshop, AutoCAD, MathCAD…) •Utility программ(ScanDisk, Kaspersky…) гэх мэт ангилж болно. 1. Системийн программ хангамж нь техник хангамж болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертэй харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээр Windows, UNIX, Linux, Macintosh гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Windows үйлдлийн систем юм. 2. Хэрэглээний программ хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож өгдөг. Жишээ нь: зураг зурах, дуу сонсох, текстэн мэдэээлэл боловсруулах, хүснэгт байгуулж тооцоо хийх, тоглох зэрэг. Эдгээрт Word, Excel, Media Player гэх мэт. 3. Драйвер программ нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэгдэнэ. 4. Мэргэжлийн программ нь хэрэглээний программтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь: барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ гэх мэт. 5. Utility программ нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.