Хэрэглэгчийн яриа:Ygaan
Нүүрээ хэрхэн будах вэ?
[кодоор засварлах]Гоо үзэсгэлэн гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш чухал юугаар ч орлуулалшгүй зүйл юм. Ялангуяа арьс арчилгаа нүүр будалт нь миний хувьд хамгийн чухал санагддаг. Учир нь нүүр царай нь эмэгтэй хүний гоо сайхан, дотоод сэтгэлийг илэрхийлж байдаг гэдэгт би итгэдэг. Нүүр будалтыг хийхдээ олон эмэгтэйчүүд өөрсдийнхөө нүүр, нүдэндээ болон хэлбэрт нь тохирсон зөв техник хэрэглэж мэддэгүй. Өөрийнхөө арьсанд таарсан бүтээгдэхүүн сонголт хийхэд их хэцүү байдаг бөгөөд зөв мэдээлэл ховор байдаг учраас байгалиас заяасан гоо сайхнаа илүү сайхан харагдуулах боломжыг алдаж байдаг. Тиймээс би эмэгтэйчүүддээ зориулан зөв нүүр будалт, арьс арчилгааны тухай бичлэг хийж Youtube.com дээр тавьсан юм. Нүүр будалтын тухай туршлагаа бусадтай хуваалцах нь маш сайхан эерэг энерги өгдөг болохоор би үүнийг хийх их дуртай байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн их олон төрөл байдаг ч Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар, монгол эмэгтэйчүүдэд маань таарах бүтээгдэхүүн ховор юм шиг санагддаг. Тэр ч утгаараа бүсгүйчүүддээ тохирсон зөв бүтээгдэхүүн гаргахын тулд АНУ-ын Калифорни мужын Сан Франциско хотод Химийн инженер (chemical engineering) гэдэг мэргэжлээр суралцаж эхлээд байгаа.