Хэрэглэгчтэй харилцах менежемент
Хэрэглэгчтэй харилцах менежмент буюу хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах менежмент нь компанийн өрсөлдөх чадварыг хадгалж байдаг хамгийн чухал үзүүлэлт юм. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг бий болгож чадахгүй бол бизнес хэмээх дайны талбарт ялагдах нь гарцаагүй юм. Харин хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн бий болгож байдаг тэр зүйлийг чанар гэнэ. Чанарын ач холбогдлыг ухамсарласан компани хэрэглэчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, хангах ажилд төвлөрөн ажилладаг байна.
Хэрэглэгчдийн эрэлтийг байнга хангаж чадах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байх нь өрсөлдөөнд ялагч болох үндэс юм. Өрсөлдөөн байснаараа өөрсдийн бүтээмжээ байнга дээшлүүлж өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж чанарыг бий болгодог байна. Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид хождог.
Чанарыг хэрхэн сайжруулах вэ?
[засварлах | кодоор засварлах]Чанарыг сайжруулахын тулд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн хийх нь хамгийн чухал алхам юм. Үүний тулд хэрэглэгчидтэйгээ эргэх холбоотой байж, тэдний дуу хоолойг сонсох нь чухал. Ингэснээр хэрэгцээг хангаж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгож чадна.
Нөгөө талаас чанар бол байгууллагыг удирдаж байгаагийн нүүр царай юм.
- Өрсөлдөгч нарынхаа соёлыг гярхай ажиглах
- Орчин тойрныхоо бусад асуудлыг анхааралтай ажиглах
- Стратеги ба тактик (техник, чадварлаг манлайлагч, хүний нөөц)
Үйлчилгээний чанар нь хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаатай харьцуулахад илүү түвшний үйлчилгээ хүргэхийг хэлдэг байна. Харин үйлчилгээ бол мөнгөнийх нь хариуд хэрэглэгчдийн хэрэгцээг чин сэтгэлээсээ хангахыг санал болгосон үйлдэл юм.