Хэрэглэгч:Б.Энхбаяр

Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг таван насаар ангилж уралдуулах болжээ. Даага, хязаалан, соёолон, азарга, их нас гэж насаар зааглаж уралдуулдаг.

XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны " Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглжээ. Үүнд:

1.Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавих. 2.Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах. 3.Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна. 4.Уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурд. 5.Морийг хөтлөхгүй. Хэрэв хөтлүүлэн одох бол унасан морийг нь аваад унасан хүүг 10 ташуурд, тэр зуурчилж уралдсан хүнийг хүн одож авчирвал мөрийг авах. 6.Засуул угтуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах 7.Эс ирсэн ноёдын байг холбоготой нь нэмж авах. 8.Хөгшин морины шүдийг үзэхийн урьд харихул бай өгөхгүй. 9.Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй. 10.Хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох. Тун эс гарахул дахиж уралд. 11.Байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцох. 12.Засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс морь авах. 13.Уралдсан морины биеийг цохихгүй. 14.Уралдах хүүг их бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй. 15.Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй. 16.Уралдах морины нас лав дөрвөн захаас нааш орох. 17.Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэжээ. Уралдааны бэлтгэл буюу морь уях[засварлах]Монголчуудын эртний морин уралдааны явцад уралдах морийг нарийн тэжээх сойх аргачиллаар илүү хурдан болгох арга зүй үүсэн бий болжээ. Энэ аргыг морь уях гэдэг. Морийг уях арга нь нэг сар байж болдог эсвэл бүтэн жилийн турш буюу тасралтгүй морийг уралдаанд тусгайлан бэлдэж уях тохиолдол байдаг. Нутаг нутгаар бага зэргийн ялгаатай арга зүйгээр морийг уядаг.

Морь унагч хүүхдийг мөн тодорхой хэмжээтэй хоол өгч тодорхой байдлаар сойнго уралдуулдаг.

Уралдааны журам[засварлах]Уралдааны өмнөх 1-2 өдөрт бүх морьдийг бүртгэж зүсэлж тэмдэглэхээс гадна морьдийн шүдийг үзэж насыг нь нарийвчилан шалгаж хянадаг. Морьд эхэлж бариан дээрээс гараа руу 27км орчим газарт шогшиж хүрнэ. Гараан дээр бүх морьд хүрэнгүүт 1-2 шугамд морьдыг уралдах чигийн эсрэг харуулан эгнээн зогсоогоод буудах дохио өгч бүх морьдыг эргүүлж уралдааныг эхлүүлнэ. Бариан дээр эхний ирсэн 5 морьдыг барьж гол шагналыг олгодог, бусад ирсэн морьдыг ирсэн дарааллаар барьж байрийг тогтоодог. Хамгийн түрүүнд ирсэн морийг Түрүү, хоёрт ирсэнг Аман хүзүү, гуравт ирсэнг Айргийн Гурав, дөрөвт ирсэнг Айргийн дөрөв, тавд ирсэнг Айргийн Тав гэж тусгайлан нэрлэдэг уламжилалтай. Дааганы уралдаанд хамгийн сүүлд ирсэн даагыг барьж "Баян ходоод" хэмээн цоллож түрүүлсэн даагтай ижил шагнал олгодог. Морь уралдааны үед зарим цөөн морьд хүүхэд нь унаад эзэнгүй орж ирдэг энэ үед нэг байраар ухрааж байрийг тогтоодог зарим тохиолдолд огт байр өгдөггүй. Уралдаанд ямар нэгэн журам зөрчисөн морьдийг огт байр өгдөггүй.

Уралдааны зам[засварлах]Хурдан морийг насны ангилалаар нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 22-24 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулдаг.

Бай шагнал[засварлах]Улсын наадамд түрүүлсэн морьдод Ерөнхийлөгчийн болон ивээн тэтгэгчидийн шагналыг олгодог. Харин орон нутгийн наадамд нутгийн удирдлагын ба ивээн тэтгэгчдийн шагналыг олгодог. Мөн ихэнх газар хуучны уламжиллаар түрүү моринд морины шагнал олгодог.