Jump to content

Хэрэглэгч:Б. Ариунзаяаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
_
.

Хөрөнгийн биржийн барилга нь 1946-1948 онд Японы олзлогдсон цэргүүдээр кино театрын зориулалттай баригдсан бөгөөд энэ барилгад 1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байрлаж байв. Эл барилгын өмнө түрүүнд нь Баатар вангийн хороо буюу Түшээт хан аймгийн Баатар хан ноён Наваан-Юндэн түүний ах Ойдов нарын орд харш байсан гэдэг. Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал болж байсан хууч ярианууд бий. Хожим нь барилга баригдахаас өмнө маршал Ю.Цэдэнбалын гэр байсан ажээ. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан.