Хэрэглэгч:Глобал Удирдагч Дээд Сургууль

ЭРХЭМ ЗОРИЛГО:[засварлах | кодоор засварлах]

Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний эрин үед манлайлах чадвар бүхий, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах, хувь хүний манлайлах чадварыг академик боловсролтой хослуулан эзэмшсэн ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд оршино.


БИДНИЙ УРИА:[засварлах | кодоор засварлах]

 Бид дэлхийн иргэнийг бэлтгэнэ.

АЛСЫН ХАРАА:[засварлах | кодоор засварлах]

Монгол улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын таатай орчин бүрдүүлсэн, оюутан төвтэй, багшлах болон суралцах шилдэг аргачлалыг нэвтрүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаан дээр суурилсан дээд боловсролыг олгох цогц их сургууль болгон хөгжүүлнэ.

МАНАЙ ҮНЭТ ЗҮЙЛС[засварлах | кодоор засварлах]

Нийгмийн үйлчлэл:[засварлах | кодоор засварлах]

Манай сургуулийн гол үнэт зүйл бөгөөд бидний оршин байгаа нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлал, сайн санааны сэдэлтэй байхыг дэмждэг. Өөрийн эх орон, дэлхий ертөнцийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч хариуцлага хүлээх чадвартай манлайлагч нарыг бэлдэх орчныг бүрдүүлж сургуулийн оролцогч талуудын хэрэгцээнд нийцүүлэн ажиллана.

Чанар:[засварлах | кодоор засварлах]

Чанар гэдэг үг нь биднийг хэн болохыг тодорхойлдог бөгөөд боловсролын хөтөлбөрүүд болон үйл ажиллагаагаа хамгийн өндөр түвшний менежмент, чанар, инновацийн түвшинд явуулахыг зорьдог. Ингэснээр өөрсдийгөө байнга хөгжүүлэн дээшлүүлэх боломж олддог. Шинэ дэвшилтэт технологийг ашиглахын зэрэгцээ дэлхийд өрсөлдөх түвшний боловсон хүчнээр багаа бүрдүүлж өрсөлдөх чадвартай боловсролыг олгоно.

Ёс зүй:[засварлах | кодоор засварлах]

Сургуулийн оролцогч талуудаас хамгийн дээд түвшний ёс суртахуунт стандартыг шаардах бөгөөд тэгснээр харилцан итгэлцэл ойлголцлыг өөрсдийн үйлдлээрээ бий болгодог. Манай сургууль нь байгууллагын ёс зүй, нээлттэй байдал, харилцан хүндэтгэл түүнийг хамгаалсан орчныг бий болгоно. 

Олон ургалч үзэл:[засварлах | кодоор засварлах]

Бид олон ургалч үзлийг үнэлж урамшуулдаг. Олон ургалч үзэл нь инновацийг бий болгож бидний бодож сэтгэж үйлдэж амьдарч байгаа байдлаа үнэлж цэгнэхэд тустай. Бусдаад ялгаатай байх хэвийн үзэгдэл болж харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах орчныг бүрдүүлнэ. 

Нийгмийн хамтын ажиллагаа: Бидний оршин буй хот, улс, дэпхийн олон ургалч үзэл, хэрэгцээ шаардлагатай хувь хүн байгууллагуудтай нягт ажиллаж тэдгээрт хэрхэн илүү үйлчилгээ үзүүлэх талаар анхаарал тавьж ажиллана. Оролцогч талуудын эрэлт хэрэгцээг хангахын тулд бусадтай байнга хамтран ажиллана.


МАНЛАЙЛАЛ:[засварлах | кодоор засварлах]

МАНЛАЙЛАЛЫН ЗАРЧИМУУД:

Манай сургуулийн эрхэм зорилго академик боловсролтой манлайлалын хөгжлийн хөтөлбөрийг хослуулахын ач холбогдлыг онцлон авч үзсэн. Манлайллын зарчмуудыг сургалтын агуулгад оруулж оюутны сурахуйн, нийгмийн хөгжлийн, сэтгэл санааны, бие махбодийн хэрэгцээг хангасан боловсролын үйлчилгээ үзүүлж нийгмийн хариуцлагатай, зөв зан төлөвшилтэй ирээдүйн удирдагчдыг бэлдэх нь манай сургуулийн гол баримтлах зарчим болно. Энэхүү зарчим нь бүх түвшинд баримтлагдана.

• Манлайлал нь хамтын үйл явц бөгөөд үр бүтээмжтэй манлайлал гэдэг нь хамтын хүчээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хэлдэг.

• Нэг эрх мэдэл хүчтэй хүний үйлдэл гэхээсээ илүү хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэх үйл явцыг манлайлал гэдэг.

• Манлайлал нь тогтсон үзэл баримтлал дээр суурилсан байдаг. Хамтын хүчийг гаргахад хангалттай итгэлийг олохын тулд бид байгууллагын үнэт зүйлсээ тодорхой байлгаж өөрсдийн үйлдлээ үнэт зүйлстэйгээ нэг шугаманд байлгах чухал.

• Оюутан бүр манлайлагч байж чадна. Манлайлал гэдэг нь эрх мэдэлтэй оюутнуудад хадгалагдсан зүйл биш харин бусадтай хамтран эерэг өөрчлөлт бүтээхийг хүссэн оюутан бүрд олдох боломж юм,

• Манлайлал гэдэг нь өөрчлөлтийн тухай ойлголт бөгөөд бүтээмжтэй манлайлал гэдэг нь бусдын төлөө нийгмийн сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг авчрахыг хэлдэг.

МАНЛАЙЛАЛ ТӨВТЭЙ БОЛОВСРОЛЫН ЗАГВАР:

Манлайлал төвтэй боловсролын загвар нь хувь хүний, хамт олны, нийгмийн түвшний тогтсон үзэл баримтлалтай байна .

Хувь хүний :

• Өөрийгөө таних: Аливаа үйлдлийг хийхэд нөлөөлдөг өөрийг итгэл үнэмшил, үнэт зүйлс, хандлага, зан авир, сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзэлээ сайн ойлгож мэдэх нь оюутнуудын хувьд чухал юм. • Зарчимч байх: Үнэт зүйлс, итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэн бусдад хандах хандлага нь шударга, чин сэтгэлээсээ, зарчимч байх нь чухал. • Тууштай байх: Оюутнууд нь аливаа зорилгын төлөө тууштай байх чанарт суралсан байх ёстой. Тууштай байна гэдэг нь эцсийн үр дүнг үзэхийн төлөө өөрийн цаг, эрч хүчээ зарцуулна гэсэн үг.

Хамт олны :

• Хамтач байдал: Хариуцлага, эрх мэдлээ хувааж бусадтай хамтран нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж сурах нь чухал юм. • Нийтлэг зорилго: Оюутнууд ижил зорилго, үнэт зүйлстэй байж адил зорилго, зорилт, алсын хараатай болоход бусдыг уриалан дуудаж оролцуулахыг сурах нь чухал юм. • Харилцан хүндэтгэлтэй хандах: Оюутнууд бие биеийнхээ ялгаатай талд харилцан хүндэтгэлтэй, нээлттэй хандаж сурах нь чухал юм.

Нийгмийн :

• Иргэншил: Бид амьдарч байгаа нийгмээсээ тусдаа биш харин харилцан хамааралтай байдаг бөгөөд хувь хүн, хамт олон аль нь ч бусдынхаа сайн сайхны төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох нь чухал юм.

Эерэг өөрчлөлт:

Хувь хүн, хамт олон, нийгмийн үнэт зүйлсийн огтлолцол дээр эерэг өөрчлөлт оршдог. Оюутнууд хамтарч ажилласнаар нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Эерэг өөрчлөлт бүх түвшинд бий болохгүйгээр манлайлал бий болохгүй бөгөөд өөртөө болон өрөөл бусдад эерэг өөрчлөлтийг бий болгох нь манлайллын гол санаа юм. Оюутныг 4 жилийн хугацаанд эцэг эхийн гараас гарч бие даасан хүн болгон төлөвшүүлэхэд тусгай хөтөлбөр гарган сургаж манлайлагч болгон бэлдэх нь манай сургуулийн зорилгын гол зарчим болно.

ОЮУТНЫ МАНЛАЙЛАЛЫН ХӨГЖЛИЙН 5 ЗАРЧИМ:

Үлгэр жишээ болж замыг заа!

1. Өөрийнхөө үнэт зүйлсийг тодорхой болгож өөрийн дуу хоолойг ол

2. Үйлдэл, үнэт зүйлсээ уялдуулж үлгэр жишээ үзүүл

Нэг зорилгын төлөө бусдыг дагуул

1. Сэтгэл хөдөлгөм, боломжит ирээдүйг зураглан төсөөл

2. Хамтын сонирхол дээр түшиглэн нэг зорилгын төлөө бусдыг манлайл

Үйл явцыг сорь

1. Шинэлэг санаа, арга барилыг олж өөрчлөлт, өсөлт, сайжруулах боломжийг эрж хай

2. Эрсдэл болон туршилт хийж жижиг ялалтуудыг бий болгож алдаанаасаа суралц

Бусдыг хөдөлгөж сур

1. Хамтач зорилго, харилцан итгэлцлээр хамтын ажиллагааг урамшуул

2. Эрх мэдэл хуваалцах замаар бусдыг урамшуул

Зүрх сэтгэлийг зоригжуул

1. Хувь хүний амжилтыг урамшуул

2. Хамт олны уур амьсгал бий болгож үнэт зүйл, амжилт ололтыг тэмдэглэ