Хэрэглэгч:Мөнхтөр Эрдэнэсайхан
Царгас- Эх орны бургалтай сорт.
[засварлах | кодоор засварлах]Царгас хэмээх олон наст өвслөг ургамал нь ямар ч малд өгөхөд уурагаар баялаг тэжээл болдогоос гадна хөрсний үржил шимийг өөрөөрөө нөхөн сайжруулдаг учир мэрэгжлийнхэн түүнийг “хөрсний доктор” хэмээн нэрлэдэг билээ.
Царгас нь малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Өндөр хөгжилтэй улс орнууд нэн ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг нь царгасыг олон мянган га талбайд тариалж малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангадаг. Түүний хамт, олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэн гадаадад гаргаж байна.
Ихээр тариалах болсон шалтгаан нь цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны 1 кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм.
Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг.
Түүнчлэн нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдаг.
Царгасны найрлагад асар их хэмжээний уураг, эрдэс бодис, амин дэм уураг, кальци, фосфор, зэс гээд хэдэн арван зүйлийн эрдэс тэжээл агуулагддаг бөгөөд энэ хэмжээ нь байгалийн бусад ийм төрлийн олон наст өвснөөс бараг хоёроос гурав дахин их. Энэ ургамалд мөн В-гийн төрлийн болон С, Е, К витаминууд ихтэй. Царгасны энэ гойд шинж чанарыг хүн төрөлхтөн одоогоос 1500 жилийн тэртээ танин мэдэж ардын эмчилгээнд өргөн хэрэглэж иржээ. Ялангуяа гэдэс, бөөрний үйл ажиллагаа сулрах үед уулгадаг Хятадын олон эм тангийн найрлаганд энэ ургамал ордог гэнэ лээ.
Жилд хоёр удаа ургац авдаг АНУ-ын нэгэн фермер сайн усалж бордож арчилсныхаа үр дүнд нэг га-гаас 50 тонн хадлан авч рекорд тогтоож байсан түүхтэй.
Үрийн сонголт
[засварлах | кодоор засварлах]Канад, Орос, Франц, Герман, Хятад сортууд тарьсан жилээ маш жигд сайн ургасан ч өвлийн хүйтрэлийг даахгүй өвөлжиж чадахгүй хөлдөж ирэх хавар сэргэж ургахгүй 100 хувь устаж байгааг олон жилийн ажиглалтаас нотлогдсон.
Монголд уул уурхай, фермерийн аж ахуйнууд олон настыг газар болон бэлчээрийн газрыг нөхөн сэргээх, фермерууд тэжээлийн хангамжинд анхаарал тавих шаардлагатай болсон ба үүнтэй холбоотойгоор эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
Энэ талаар ойлголт байхгүйгээс Царгасны үрийн сонголтыг буруу хийж эдийн засгийн болон цаг хугацаагаараа хохирол амсаж, таримал тэжээлийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй.
Улс орнуудаас оруулж ирж буй зах зээл дээр борлуулагдаж байгаа Царгасны үрийн үнэ харилцан адилгүй байгаагаас аль болох хамгийн хямд үнэтэйг нь сонгож, дасан зохицож ургах чадвартай үрийг сонгож чадахгүйгээс болж эрсдэлд өртөж байна. Тухайлбал: Хятад 1 кг Царгасны үр 16000 төгрөг, Франц үр 21000, Орос үр 25000, Канад үр 22000 төгрөгөөр борлуулагдаж байна. Хамгийн гол анхаарах зүйл бол үрийн сонголт байна.
Эх орны Бургалтай сорт нь Өвөлжих чадвартай цорын ганц сорт
[засварлах | кодоор засварлах]Эх орны бургалтай сортыг анх 1967 онд эрлийз, селекцийн аргаар гарган авсан бөгөөд 92.2- 96%-ийн өвөлжих чадвартай байдаг.
Энэхүү сорт нь монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үеэр устах аюул тулгарсан ч өдийг хүртэл хадгалан хамгаалж, ургуулан ашиглаж байгаа генепонтийг нь хадгалаж үлдсэн цөөн хэдэн хүн, аж ахуй нэгж бий. Түүний нэг нь Төв аймгийн Цээл суманд газар тариалан, малийн нэмэгдэл ногоон тэжээл, үр үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг "Хүүлэй хааны хишиг" ХХК-ны ерөнхий зөвлөх Ц. Ширчинжав юм. Тэрээр сүүлийн 15 жилийн хугацаанд “Олон наст бургалтай сортын Царгас”-ын генепонтийг хадгалан үлдэж, тарималжуулан үр үржүүлж манай орны ХАА-д тулгамдсан асуудал болсон “малын нэмэгдэл тэжээл”-ийн асуудлийг уургийн агууламж өндөр царгасны ногоон тэжээлийн нөөцөөр шийдвэрлэх ажлыг үндэслэж Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймгуудад тарьж ургуулан сурталчилсан ахмад тариачин билээ.
Холбоо барихыг хүсвэл:
[засварлах | кодоор засварлах]89044091
Facebook: Монгол Царгас https://www.facebook.com/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%A6%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D1%81-105428931128290/
[засварлах | кодоор засварлах]Царгас нь олон наст буурцагт ургамал. Бут: Хагас босоо хэлбэртэй. Навч: Урт 1.6 см, өргөн 0.7 см
Цэцэг: Өнгө шар алаг, нэг ишин дээр 13-15 баг цэцэгтэй, өргөн 2.2 мм, урт 5.1 мм,
Буурцаг: Хадуур хэлбэртэй, бор хүрэн өнгөтэй, нэг буурцгандаа 3-4 ш, бөөр хэлбэрийн үртэй.
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Царгас нь амьдралын анхны жилдээ тарьснаас хойш 65-70 хоног ургалт нь үргэлжлээд 4-5 найлзууртай, 18-26 см өндөртэй салаалалтын үе шатандаа өвөлжилтөнд шилжинэ.
Амьдралын 2 ба дараагийн жилүүдэд хаврын сэргэн ургалтаас-цэцэглэлт хүртэл 50-55 хоног, үр боловсролт хүртэл 115-120 хоног ургалт нь үргэлжлэх ба 92.2-96.0 хувийн өвөлжих чадвартай.
Ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд (Зүүнхараа) 50-80 кг/га үрийн, 3000-4000 кг/га өвсний ургац, усалгаатай нөхцөлд (Сэлэнгэ Цагаантолгой) 100-120 кг/га үрийн, 7000-12000 кг/га өвсний ургац, Увс Хархираагийн усалгаатай нөхцөлд үрийн 310-350 кг/га, өвсний 9700-13000 кг/га ургац өгч байв. 1000 үрийн жин 1.9- 2.0 г.
Болц: Орой болцтой. Налалт: Тэсвэртэй. Асгаралт: Бутны нийт буурцагийн 85-95 хувь хүрэнтэх үед асгарна.
Идэмж, шимт чанар:
Царгасны цэцэглэх үеийн хуурай бодисын 12.6-15.6 хувь нь протеин 19.0-21.5 хувь нь эслэг байна. 1 кг өвс нь 9.3-9.9 MJ солилцлын энерги, 93-118 г протеинтой.
Царгас, ашиг шим
[засварлах | кодоор засварлах]Царгасыг малын тэжээлд зориулан тарихад нэг га-д дунджаар 12-16 кг үр ордог. Ингээд тооцохоор царгас тариалах нь эхэндээ нилээд өртөг өндөртэй боловч, царгасны 1 га-д тариалах норм, үр тарианы ургамалтай харьцуулахад 10 дахин бага байдаг. Царгасыг нэг удаа тариалаад олон жил ашигладаг (Олон наст) ургамал билээ. 60 тонн царгасны өвсөөр 500 толгой бог эсвэл 70 бодыг 10 сарын сүүлчээс дараа оны 5 сарын эх хүртэл бүтэн зургаан сарын турш найдвартай тэжээх боломжтой. Нөгөө талаас энэ хэмжээний царгасны өвс нь 200 тонн байгалийн хадлан буюу 10 мянган боодол өвстэй тэнцдэг. (10 мянган боодол байгалийн хадлан авахын тулд доор хаяж 250 га хадлангийн талбай шаардлагатай.
Царгас сонирхогч хүмүүст өгөх зөвлөмж.
[засварлах | кодоор засварлах]Энэхүү олон наст тэжээлийн ургамалыг тарихаар шийдсэн хүмүүс дараах хэдэн хүчин зүйлд зайлшгүй анхаарах ёстой.
- Царгас тариалах талбайн хөрс нь заавал өндөр үржил шимтэй байх албагүй. Зун намрын улиралд таримал бэлчээрт ашиглах зориулалтаар усалгаагүй тарьж, талбайг тусгаарлан хашиж малаа сэлгээн бэлчээх замаар бас ашиглаж болно. Иймээс тэжээл бэлтгэх царгасны тариаланд услагааны систем барих зайлшгүй шаардлагатай ч Хаанаас усалгааны ямар техник оруулж ирэх, мөн ямар аргаар услах гээд олон хүчин зүйл байдаг болохоор үүнээсээ хамааран усалгааны систем шинээр барих нь янз бүрийн өртөг зардалтай ажил.
- Царгас тариалах талбай нь овон товонгүй, хэт налуу биш жигд тэгш газар байх юм бол заавал орчин үеийн өндөр өртөгтэй машин техник гэхгүйгээр эхний ээлжинд суваг шуудуу татан гар аргаар ч усалж болно. Яагаад гэвэл царгас нь үр тариа мэт нэг настай нялх ургамал биш нилээд бүдүүн бахь үндэстэй, үндэс нь газрын гүн рүү бараг модлог ургамлаас дутахааргүй 5 метр гаруй гүн шургадаг учир үер усанд идэгдэн урсах аюулгүйгээрээ онцлогтой.
- Эцэст нь тарих царгасныхаа үрийн сорт чанарт зөв сонголт нь танийг эрсдэлээс хамгаална. Баруун Европ болон АНУ-ын зарим муж улсуудад ихээр тариалдаг царгас манайд сайн ургадаггүй. Учир нь Монголын урт хахир өвлийг тэсвэрлэдэг таримал ургамал ховор юм шүү. Царгасны үрийг сонгон тарихдаа монгол орны байгаль цаг уурын нөхцлийг даван туулах чадвартай нутгийн Бургалтай зэрэг сортыг сонговол зохилтой. Учир нь Бургалтай сорт нь монгол орны хүйтэн цаг уурын нөхцлийг давж өвөлжих ургах чадвартай одоогоор цорын ганц сорт юм.