Хэрэглэгч:Согоо

Согоо https://ikon.mn/n/24kq

Манай Согоо энтертайнмент нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй Монголын түүхэн зургийг сэргээх тайлбартай болгох Монголын түүх өв соёлыг сурталчилахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Үүсгэн байгуулагчид нь:

1. Цэргийн түүхч, орчуулагч, түүхэн зураг цуглуулагч судлаач (17жил) Равдангийн Баяр ( Орос хэлтэй)

2. Сэтгүүлч, доктор (Германд) Хасбаганын Ариунчимэг (Герман хэлтэй)

3. Олон улсын харилцаа, Санхүү (ОХУ, Японд төгссөн) орчуулагч Зундуйжамцын Үүрийнтуяа (Орос, Англи, Япон, франц хэлтэй) (Сошиал хариуцна)

4. Түүхч, түүхэн зураг цуглуулагч судлаач (10 жил) Нанзаддоржийн Бямбадорж (Англи хэлтэй)

5. Түүхэн зураг цуглуулагч судлаач, түүхэн зураг сэргээх чиглэлээр магистр (USA) Anja Brown (англи хэлтэй) Үндсэн 5 гишүүнтэй, оюуны өмчийн хуульч, хуульч, нягтлан, орчуулагч, эвлүүлэгч, хөрвүүлэгч, найруулагч, жолооч болон туслах 20 гаруй ажилтантай байгууллага юм.

Бидний хийсэн ажлууд:

Монголын түүхэн аялал төсөл Монгол-Германы Хархорум экспедицийн Монгол талын төслийн удирдагч, МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор, Өвөг ба Эртний түүхийн археологийн доктор (Dr. phil.) Уламбаярын Эрдэнэбаттай хамтарч Орхоны хөндийгөөр явж хэрэгжүүлсэн байна Түүх 1 хором төсөл ( түүхэн зургаар тайлбарлаж түүх өгүүлэх контент)


3. Хэро энтертайнменттай хамтарсан “Монгол тулгатан” контентийн түүхэн зурагны тайлбарууд дээр ажилласан

4. Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан мяндагтнууд гэрэл зургийн цомог төсөл. Монгол крилл, Монгол бичиг, Англи хэлээр маш гоёмсог түүхэн зурагнууд түүндээ тохирсон тансаг тайлбартай бидний олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл төслийн удирдагч Төмөрийн Мөнхбаяр

5. Ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн “50:60 Анхны алхам” номонд ивээн тэтгэгчээр оролцсон. 2020.10.27-ны өдөр нээлтээ хийсэн байна.

6. Монголын түүхэн зургийг үнэд оруулах, түүхэн зураг тайлбарлахын тулд 6 асуултанд хариулах стандарт тогтоосон сошиал орчинд оруулж хадгалж архив болгож үлдээх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа.

7. Согоо нэртэй Монголын түүхийг сурталчилдаг Англи, Монгол хос хэлтэй робот Япончуудтай хамтарч бүтээх ажил 50% - тай явж байна.

8.Sogoo’s podcast-ын зочидоор Монголын эрдэмтэн түүхч зохиолчид цувралаар оролцож Монголын түүхийн медиа хэлбэрээр бичиж үлдээж байна. YouTube channel: Sogoo’s podcast

9. Ч. Болд "ХХ зууны Монголчууд" ном

Бид нэртэй төртэй Монгол улсынхаа төлөө хийсэн ажилтай хамт олон. Сүүлийн үед ‘’ Олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан, мяндагтнууд" гэрэл зургийн цомог гарсантай холбоотой нийгэмд том сенсааци тарьсан маш амжилттай яваа төсөл . Сайны хажуугаар саар гэгчээр бидний талаар ойлголтгүй хүмүүст буруу ташаа мэдээлэл өгөх нэр төрд халдсан дайрч давшилсан архив ухсан, хулгайлсан, зөвшөөрөлгүй багийн гишүүдийн зурагнуудыг сошиалд тавьж доромжилсон явдал гарч байна тийм хүмүүстэй бид зохих газарт нь өргөдөл өгч хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Бид ҮТА болон бүх архиваас зураг авч бүтээлд ашиглахдаа зохих ном дүрэмийнх нь дагуу үнэ хөлсийг нь төлөөд авдаг болно. Бидэнд байнга урам зориг өгч байдаг хамтарч ажилладаг бүх хувь албан байгуулага Согоогийн үнэнч уншигчид болон Монгол үндэсний өв соёл түүхийг хүндэлдэг хайрладаг түүхэн гэрэл зураг сонирхогч та бүхэндээ үргэлж баярлаж явдаг шүү! Бидний үүд хаалга хамтарч ажиллая гэсэн хэний ч өмнө үргэлж нээлттэй. Бид зогсохгүй хөдөлмөрлөсөөр байх болно. Миний Монгол эх орон үүрд мандан бадраг!