Хэрэглэгч:AmuletOsh

'Цочмог гломерулонефрит Тодорхойлолт: Дархлалын эмгэг урвалын нөлөөгөөр бөөрний түүдгэнцэр хурцаар үрэвсэж улмаар завсрын эд гэмтдэг эмгэгийг цочмог гломерулонефрит гэнэ. Гол төлөв амьсгалын дээд замын өвчнөөр өвчилснөөс 10-21 хоногийн дараа цочмог гломерулонефрит үүснэ.


«ЦГН-ийн шалтгаан»

1 халдварын гаралтай эмгэг:Стрептококкийн халвдарын дараах ГН, Стрептококкийн бус гаралтай
2 Олон тогтолцоог хамарсан өвчин:ТЧЯ,хэрлэг төст артрит,Шенлейн-Генох васкулит
3 Бөөрний анхдагч өвчин: мезангиокапиллярын ГН,Бергерийн өвчин,мезангиаль пролифератив ГН
4 Холимог: Гийн-Баррын хам шинж,сийвэнгийн өвчин гэх мэт

Эмнэлзүй Цочмог гломерулонефритийн сонгомол хэлбэрийн үед "түүдгэнцрийн үрэвслийн хам шинж" илэрнэ.Сүүлийн үед түүдгэнцрийн цочмог үрэвслийн шинж бүхий нефритийн тохиолдол харьцангуй цөөрч , эмнэлзүйн шинж бүдэг болсон.

Түүдгэнцрийн цочмог үрэвслийн хам шинж

  • артерийн даралт ихсэх
  • цустай шээх
  • хавагнаж,шээсний хэмжээ багасах

Артерийн даралт ихдэх Цочмог гломерулонефритийн үед ус натри биед баригдан гиперволеми,гипергидратаци болсноос артерийн даралт ихдэнэ.Артерийн даралт их төлөв 180/100мм м.у.б-аас ихэсдэггүй ба судасны хэм алдагдах,цохилтын тоо цөөрөх,зэрэг шинж гарч болно.


Цустай шээх цустай шээж,шээс махны шүүс мэт улаавтар,эсвэл кола,кофе мэт хүрэн өнгөтэй болно.Цочмог гломерулонефритийн үед бөөрөөр хүчтэй өвдөхгүй бөгөөд ууц,нуруу,бөөрөөр хөшиж,чилэх шинж илэрнэ.


Хавагнах,шээсний хэмжээ багасах Цочмог гломерулонефритийн үед үл мэдэг далд хавангаас усан тулам болтлоо хавагнана.Их төлөв нүд нүүр сэмбийж хөөнгөтөн,нүд онигор мэт болж арьс цайвартан "Facies nephritica" Илэрнэ.Нүүрний хаван өглөөгүүр тодорч өдөр оройд шилбэний доод хэсэг шагай тавхай орчмоор хавагнана.Их хавагнаснаас арьс түүний дайврын тэжээл алдагдаж арьс хуурайшиж ,хэвлий гуяны арьс язран striae distansae үүснэ.Үс ,хумс хэврэгшиж хугарамхай болно.


Эмнэлзүйн шинжийг харгалзан 3 ангилна.

1.Шээсний хам шинжээр илрэх ЦГН

2.ЦГН-ийн сонгомол хэлбэр

3.Ужиг явцтай буюу нефроз хам шинжит ЦГН


1.Шээсний хам шинжээр илрэх ЦГН

Өвчний эхлэл аажим байх ба өглөөгүүр нүд нүүр сэмбийж хөөнгөтөх шинж илэрнэ.Ууц,нуруу бөөрөөр хөших,чилэх байдлаар өвдөнө.Энэ үед шээсний өнгө төдийлөн өөрчлөгддөггүй бөгөөд цөөн тохиолдолд махны шүүс мэт улаавтар шээнэ.Артерийн даралт бага зэрэг ихсэх бөгөөд өвчтөний 20-30 орчим хувь даралт огт ихэсдэггүй.Шээсээр хоногт 1г/л уураг алданан. Шээсэнд мөн цөөн тооны улаан эс бортгонцор харагдана.

2. ЦГН-ийн сонгомол хэлбэр

Түүдгэнцрийн цочмог үрэвслийн хам шинж тод илэрнэ.Цочмог гломерулонефритийн үед түүдгэнцрийн шүүлт буурч , сувганцраар натрийн эргэн шимэгдэх нь ихсэж,уё давсны солилцоо хямарсны улмаас "нефритик хаван" үүсдэг.Нүд нүүр сэмбийж хөөнгөтөн хавагнах бөгөөд хаван нь бүх биеэр тархана.Артерийн даралт 140/100 170/110 хүртэл ихсэнэ.Хаван нэмэгдэж артерийн даралт ихэссэнээс зүрх дэлсэх ,амьсгаадах шинж илрэхээс гадна зүрхний зүүн ховдын дутагдал үүсч болно.

3.  Ужиг явцтай буюу нефроз хамшинжит ЦГН

Шээсээр хоногт 3 г/л ээс их уураг алдаж ,цусны уургийн хэмжээ багасаж, сийвэнгийн онкотик даралт буурсанаас хавагна.Нефроз хамшинжийн үед бүх бие хавагнан хөндийнүүдэд шингэн хуралдан анасарк болно.Шээсээр уураг их гарснаас шээс хөөсрөх бөгөөд хөөс нь удаан арилна.Альбумин багасч липид,холестрин ихсэнэ.

ЦГН-ийн хүндрэл

  • Зүрхний цочмог дутагдал
  • Эклампси
  • Нефрозын криз
  • Бөөрний цочмог дутагдал

Шээсний шинжилгээнд илрэх өөрчлөлт Хоногт шээсээр 1-3г/л хүртэл уураг алдах бөгөөд хүнд хэлбэрийн нефроз хамшинжийн үед хоногт шээсээр 3-20г хүртэл уураг алдана.Шээсэнд улаан эс,цагаан эс цөөн тооны бортгонцор илэрнэ.Шээсээр ялгарах цагаан эс нь гол төлөв лимфоцитийн гаралтай эс байдаг.Шээсний хувийн жин хэвийн байх бөгөөд шээсээр их хэмжээний уураг алдаж байгаа үед шээсний хувийн жин ихсэнэ.


Цусны ерөнхий шинжилгээнд илрэх өөөрчлөлт Биед ус хуралдаж цус шингэрсний улмаас Hb хэмжээ багасна.Цусны цагаан эсийн тоо бага зэрэг ихсэж.Улаан эсийн тунах хурд ихсэнэ.


Биохимийн шинжилгээнд илрэх өөрчлөлт Нефроз хамшинжийн үед сийвэнгийн уураг, альбумин багасч,альфа2 гамма глобулин ихэсч диспротеинеми үүснэ,липид холестерин ихсэнэ. С3 хавсарагын хэмжээ багасч 6-8 долоо хоногийн дараа хэвэндээ орно.Өвчний хурц үед түүдгэнцрийн шүүлтийн хурд бага зэрэг буурна.Хүнд хэлбэрийн цочмог нефритийн үед цусны креатинин ,мочевин,үлдэгдэл азотын хэмжээ ихэснэ.

Багажийн шинжилгээ Нүдний угийг харахад артерийн даралт ихэссэн үед артериолууд нарийсч харааны мэдрэлийн хөхлөг хавагнана.Хүнд хэлбэрийн үед артерийн даралт ихэдсэнээс цус харвалт үүснэ.

Хэт авиан шинжилгээнд: Бөөрний хэмжээ хэвийн буюу бага зэрэг томроно.


Ялган оношлогоо Эмнэлзүйн шинж тод илэрч байгаа үед оношлоход төвөггүй.Шээсний шинжээр илэрч байгаа болон нефроз хам шинжит цочмог гломерулонефритийг архаг гломерулонефритээс ялган оношлох шаардлагатай.