Jump to content

Хэрэглэгч:B.Erdenetuya

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хурметбек, Байтазагийн

(1923-1991)

БНМАУ-ын Гавьяат багш

1923 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. 1944 онд Шинэ номын хүчний дээд сургууль, 1957 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж төгссөн.

1938-1940 онд Ховд аймгийн Улаанхус сумын III багийн түр сургуулийн багш, 1941-1942 онд Баян-Өлгий аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, 1944-1954 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын шинэ хүчний дээд сургуульд багш, Баян-Өлгий аймгийн намын хороонд хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд лектор, Намын дээд сургуульд багш, 1957-1959 онд мөн сургуульд тэнхимийн эрхлэгч, Намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч, 1959-1963 онд Увс аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1963-1980 онд Намын дээд сургуулийн захирал, 1980-1990 онд Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1990 оноос Загийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч, багшаар ажиллаж байжээ.

Удирдах боловсон хүчин бэлтгэх ажилд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан сурган хүмүүжүүлэгч, профессор, удирдах ажилтан байжээ. АИХ-ын депутатаар дөрвөн удаа сонгогдож байсан. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор гурван удаа, Алтан гадас одонгоор шагнагджээ.

[1]1981-7-4-нд №200 тоот зарлигаар БНМАУ-ын Гавьяат багш цол хүртсэн.

  1. Марта, С. Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар /1942-2022/. Бемби сан хэвлэлийн газар. p. 463. ISBN 978-9919-0007-69.