Хэрэглэгч:Badrah02

Д.ДАШЖАМЦ[засварлах | кодоор засварлах]

Дуламын Дашжамц нь1930 онд Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг Төмөстий хэмээх газар төрсөн. Тэрээр 1940-1947 онд Хэнтий аймгийн бүрэн дунд сургууль, 1947-1953 онд МУИС, 1968-1971 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж төгссөн. 1953 онд Хэнтий аймгийн дунд сургуульд багшаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт60 орчим жил үр ажилласан.Философийн ухааны доктор, профессор Д.Дашжамц (1930-2015) нь

1955-1957 онд Дорнод аймгийн Багшийн сургуулийн орлогч захирал

1957-1960 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд түүх заах аргын  мэргэжилтэн

1960 онд Политехникумын орлогч захирал

1960-1962 онд МУИС-ийн Монголын түүхийн тэнхимд багш

1963 онд АУДС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч

1963-1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч

1972-1974 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  анхны захирлын үүрэг гүйцэтгэгч

1974-1983 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  анхны Эрдэмтэн нарийн бичгийн дарга

1983-1997 онд ШУА-ийн ФСЭХ-д салбарын эрхлэгч

1997-2003 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  орлогч захирал

1997-2009 онд ШУА-ийн ФСЭХ-ийн  эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ.

Профессор Д.Дашжамц нь 1958 оноос хойшмонголын түүх, түүхэн бие хүний намтар судлал, ёс зүй, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний дорвитой бүтээлүүдтуурвиж нийтлүүлжээ.1960-аад оны сүүлээс эхлэн монголын нийгэм-улс төр, философи сэтгэлгээний түүхийг судлахад эрдмийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.

Д.Дашжамц ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллахдаа түүхч эрдэмтэн С.Пүрэвжавтай хамтран ардын хувьсгалыг ялах үед шашин хүрээ хийд, лам нарын асуудал хэр зэрэг цар хүрээтэй оршиж байсан, МАХН, төрөөс энэ талаар ямар бодлого явуулж хэрэгжүүлснийг архив, номын санд буй үлэмж материалыг уудлан судалж, «БНМАУ-д сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь» (1921-1940) гэсэн хамтын бүтээлийг 1965 онд хэвлүүлсэн нь эдүгээ ч судалгаанд өргөн ашиглагддаг. Тэрээр 1970 онд «Монгол дахь дэвшилт ардчилсан үзлийн хөгжлийн асуудалд» (XIX-XX зууны зааг үе) гэсэн товхимлыг нийтлүүлсэн бөгөөд түүнд дэвшилтэт ардчилсан сэтгэлгээ нь В.Инжинаш, Д.Дэмчигдорж, Хишигбат, Ж.Цэвээн  нарын бүтээл болон «Шинэ толь» сэтгүүл, «Нийслэл хүрээний сонин бичиг», Харбинд хэвлэгдэж байсан «Монголын сонин бичиг» дэх материалд хэрхэн тусаж байсныг хураангуйлан авч үзжээ.Мөн М.Санждорж, Л.Дүгэрсүрэн нарын хамт «БНМАУ-ын түүх» хэмээх дунд сургуулийн 10 дугаар ангийн сурах бичгийг бичсэн нь 1965-1987 онд 5 удаа хэвлэгдсэн байна.

Д.Дашжамцын анхааран судалсан гол асуудал бол монголын ёс зүйн сэтгэлгээний түүх юм. Тэрбээр 1967 онд «Коммунист хүмүүжил» гэдэг бэсрэг ном, 1968 онд «Монголын ард түмний ёс суртахууны дэвшилтэт уламжлалаас», 1978 онд «Хүн, хүмүүжил, ёс суртахуун», 1982 онд «Коммунист ёс суртахууны үндэс» хэмээх гарын авлага, бусад ном товхимлыг хэвлүүлжээ. Мөн хүн, хүмүүжлийн асуудлаар судалгаа хийж, бусад философич эрдэмтдийн хамт «БНМАУ-д социалист аж төрөх ёс төлөвшин хөгжиж буй асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1982), «Өнгөрсний үлдэгдэл, өнөөгийн сөрөг үзэгдэл, тэдгээрийг даван туулах асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1988), «БНМАУ дахь социалист бие хүний төлөвшлийн асуудал» (Редактор Д.Дашжамц УБ.,1989) бүтээлийг удирдан хэвлүүлжээ. Доктор Г.Лхагвасүрэн агсантай хамтран 1997-2001 онд «Монголын философийн түүх» 4 дэвтэр бүтээлийг удирдан хэвлүүлсэн бол 2009 онд профессор Р.Дарьхүү, доктор М.Золзаяа нартай хамтран «Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх» гэсэн нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүлжээ. Эдгээр бүтээлээрээ манай орны нийгэм, хүмүүнлэгийн салбарт ёс зүйн сэтгэлгээний түүх судлалын эхийг баттай тавьсан болно. ХХ зууны хоёрдугаар хагасаас хойших монголын түүх, философи, ёс зүйн ухааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үндэс суурийг академич Б.Ширэндэв, Ш.Бира, Ш.Нацагдорж, Ч.Жүгдэр нарын хамт тавилцаж, цаашдын хөгжлийн төлөө хүчин зүтгэсэн нэртэй эрдэмтэн юм.

Д.Дашжамцын хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медалиудаар шагнажээ.

ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Д.ДАШЖАМЦЫН БҮТЭЭЛИЙНЖАГСААЛТ 

Ном, товхимол, сурах бичиг

1.     Хүүхдийн нас, махбодийн ба сэтгэл зүйн онцлог. УБ.,1960

2.     Хүмүүсийг хуучин нийгмийн ухамсрын үлдэгдлээсангижруулах асуудал. Товхимол. Редактор М.Содномцэрэн. УБ.,1963

3.     Халхын гол дахь түүхэн ялалт. УБ.,1964

4.     БНМАУ-ын түүх. Дунд сургуулийн Х ангид үзэх сурахбичиг. (М.Санждоржийн хамт) УБ.,1967, 1976, 1978

5.     Түгээмэл түүх. ҮI ангид үзэх сурах бичиг. (Ц.Даш,Ш.Бат-Өлзийт нарын хамт). УБ.,1964.

6.     Д.Сүхбаатарын намтар. (Л.Бат-Очирын хамт) УБ.,1965 Болгар, Испани хэлээр хэвлэгдсэн.

7.     Сухэ-Батор. (Л.Бат-Очир, Д.Дашжамц). Ответственый редактор М.И.Гольман. М.,1971

8.     БНМАУ-д сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь. 1921-1940 он. (С.Пүрэвжавын хамт) УБ.,1965

9.     Коммунист хүмүүжил. Редактор Д.Хасбаатар. УБ.,1967

10. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилт уламжлалаас. УБ.,1968

11. Монгол дахь дэвшилт ардчилсан үзлийн хөгжлийн асуудалд (ХIХ-ХХ зууны зааг). УБ.,1970

12. Марксизм, ленинизм Монголд дэлгэрч хөгжсөн нь(1917-1940). УБ.,1973

13. Хүн, хүмүүжил, ёс суртахуун. Редактор Н.Мягмар. УБ.,1977

14. БНМАУ дахь марксист сэтгэлгээний хөгжилт(1940-1960). Редактор Г.Лувсанцэрэн. УБ.,1978

15.  Распространение и утверждение идей марксизма-ленинизма в МНР. Москва.,1978

16. Коммунист ёс суртахууны үндэс. УБ.,1982

17. Êîììóíèñò õүìүүæëèéí үíäýñ. (Г. Лувсанцэрэнгийн хамт) ÓÁ.,1983

18. Социалист эрх ба ёс суртахуун. (Б. Чимидийн хамт)УБ.,1987

19. Академич, гүн ухаантан, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очирын намтар (1921-1985). УБ.,2001

20. Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх. Редактор Д.Цогтсайхан. (Р.Дарьхүү, М.Золзаяа нарын хамт) УБ.,2009

Хамтын бүтээлийн бүлэг, зүйл

1.     “БНМАУ социализмын материал техникийн бааз байгуулахын төлөө тэмцэлд”. -БНМАУ-ын түүхийн нэг ботийн 4-р хэсгийн   2-р бүлэг. УБ.,1966.

2.     “БНМАУ капиталист бус хөгжлийн зам дээр баттай зогссон нь” 1932-1940 он. -БНМАУ-ын түүх. III ботийн I-р ангийн V бүлэг, II ангийн IV бүлгийн 3,4,5-р зүйл.

3.     Марксист-ленинист ёс зүй. (Их дээд сургуульд үзэх сурах бичгийн  III ба YI бүлэг). УБ.,1974

4.     Феодал шашны үзлийг халж, марксизм-ленинизм ялсан нь. II бүлэг. -БНМАУ-ын соёлын түүх. (1921-1940). УБ.,1980

5.     Социалист аж төрөх ёсны зан суртахууны үндэс түүнийг төгөлдөржүүлэх асуудал. -БНМАУ-д социалист аж төрөх ёс төлөвшин хөгжиж буй асуудал. YIII бүлэг. УБ.,1981.

6.     Монголын философийн түүх. I дэвтэр. I ба IIIбүлэг.Редактор Д.Дашжамц, Д.Дашпүрэв, Т.Содномдаргиа. УБ.,1997

7.     Монголын философийн түүх. II дэвтэр. II бүлгийн 2-р зүйл, IV бүлэг, V бүлгийн IV зүйл, VII бүлэг. Редактор Г.Лхагвасүрэн, Д.Дашжамц. УБ.,2000

8.     Монголын философийн түүх. IV дэвтэр. I бүлгийн 2-р зүйл, III бүлэг. Редактор Г.Лхагвасүрэн, Д.Дашжамц. УБ.,2001

Өгүүлэл

1.     Империализм ба феодализмыг эсэргүүцсэн ардчилсан хувьсгал социалист хувьсгалын шатанд шилжин орох тухай асуудалд. //Шинжлэх ухаан танин мэдэхүй. Сэтгүүл. УБ.,1958. №1.

2.     БНМАУ дахь зөрчлийн зарим асуудал. //Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958.  №3.

3.     МАХН ба төрийн шинж чанарын талаар шүүмжлэл хэлэлцэхэд зориулсан хэдэн өгүүллийн тухай.//Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958. №5.

4.     Антагонист ба антагонист бус зөрчлийн тухай. //Төр ба эрхийн асуудал. Сэтгүүл. УБ.,1958.  №5. 

5.     50 насалж 30 жил ажиллаж байгаа багш. //Бага сургууль. Сэтгүүл. 1959. №2

6.     Мэдлэгээр их мэргэжлээр сайн байхын төлөө. //Бага сургууль. Сэтгүүл. 1959. №2

7.     Үр хүүхдийн минь бүтээл үнэхээр бахадмаар болжээ. //Дунд сургууль. Сэтгүүл. 1959. №3

8.     Ардын гэгээрлийн системийг өөрчлөх асуудалд. //Намын амьдрал. УБ.,1960. №12.

9.     Багш эцэг эхийн үлгэр дууриал, нэр хүнд гэж юм вэ? //Бага сургууль. Сэтгүүл. 1960. № 4

10.  Ёс төдийчлэх явдалтай тэмцэх тэмцэл бол хичээлийн чанар дээшлүүлэх чухал зам мөн.//Дунд сургууль. Сэтгүүл. 1960. № 1

11.  МАХН-аас шинэ эргэлтийн жилүүдэд лам нар, сүм хийдийн талаар явуулсан бодлого. //МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.,1961.  №3.

12.  БНМАУ-д болсон соёлын хувьсгал. -Октябрийн социалист их хувьсгал ба Монгол орон.(Г.Цэрэндоржийн хамт) .УБ.,1967

13.  Ази, Африкийн хоцрогдсон орнуудад марксизм-ленинизм дэлгэрэн хэрэгжиж байгаа нь. //Түүхийн судлал. (StudiaHistorica). УБ.,1968

14.  Марксын сургаал Монголд дэлгэрэн хэрэгжсэн нь. //Ардын төр. Сэтгүүл. №3. УБ.,1968

15.  Монголын ард түмний түүхэн амжилт. //Ухуулагч. 1968. №11.

16.  БНМАУ-д марксизм-ленинизм дэлгэрэн хэрэгжсэн өвөрмөц онцлогийн зарим асуудал. -БНМАУ-ын капиталист бус хөгжлийн түүхэн туршлагын зарим асуудал. УБ.,1970

17.  Некапиталистическое развитие и проблемы религии. //Проблемы мира и социализма. Журнал. 1973. №12.

18.  Ч.Дэмчигдоржийн бүтээл дэх зарим дэвшилт үзэл санаа. //Түүхийн судлал. (StudiaHistorica). УБ.,1970. Тom. YIII.

19.  Распространение и утверждение идей марксизма-ленинизма в Монголии. //Түүхийн судлал. (StudiaHistorica). УБ.,1973. Тom.Х. 

20.  Развитие марксистской мысли на социалистическом этапе МНР. //Түүхийн судлал. (StudiaHistorica). УБ.,1975. Тom.ХII.

21.  Роль союза и сотрудничества социалистических наций для развития стран по некапиталистическому пути. -Социализм и наций. Москва.,1975

22.  Хөдөлмөрчдийн социалист эрхийн ухамсрын онол, арга зүйн зарим асуудал. //Социалист хууль ёс. Сэтгүүл. УБ.,1977. №4.

23.  Начало распространения идей марксизма-ленинизма в Монголии (1917-1921). //Проблемы дальнего востока. М.,1977. №1.

24.  О некоторых  вопросах распространения марксизма-ленинизма в странах Азии и Африки. -Методологические проблемы истории философии и общественной мысли. М.,1977

25.  Манай нийгмийн оюун санааны амьдралын дэвшил. //Улс төрийн сургууль. УБ.,1978. №11.

26.  Ард түмний ёс суртахууны дэвшилт ухамсар, заншил, ёс горимоос хүүхэд залуучуудын хүмүүжилд бүтээлчээр ашиглах нь. //Социалист хууль ёс. УБ.,1980.  №3.

27.  Сурагчдын нийгмийн ашигтай хөдөлмөрийг зөв зохион байгуулахад анхааръя. //Бага сургууль. Сэтгүүл. 1980. №3

28.  Специфические особенности распротранения и воплоцение идей марксизма-ленинизма в Монголии. //Общественные науки в МНР. 1980. №1.

29.  БНАГУ-д марксист философи сэтгэлгээний хөгжлийн асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1981. №1.

30.  Марксист-ленинист философийн түүхийн судлалын асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1981. №4.

31.  Философи, социологи, эрхийн судалгааны явц, түүний зарим үр дүн. //Философи, эрхийн судлал. УБ.,1982. Боть IV.

32.  Теоретическое и эмпирическое в социологическои исследований морали. //Теоретическое и эмпирическое познание в социологии. София.,1982

33.  БНАГУ-д марксист-ленинист сэтгэлгээ хөгжсөн нь. //Намын амьдрал. УБ.,1983. №4.

34.  Монгол бие хүний төлөвшил. //Ухуулагч. УБ.,1984. №5.

35.  Социализмын судалгааны зарим үр дүн. //Шинжлэх ухааны академийн мэдээ. (Н.Чимэгийн хамт).УБ.,1986. №2.

36.  Произведение В.И.Ленина на монгольском языке. (М.Оюунбилэгийн хамт).//Монголия. 1987. №11.

37.  Капиталист бус хөгжил ба үзэл суртлын тэмцлийн зарим асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1987. №2.

38.  Социалист ёс суртахууны асуудал. //Намын амьдрал. УБ.,1988. №4.

39.  Ардын хувьсгалын шинж чанарын тухай зарим асуудал. //Намын амьдрал. УБ.,1988. №8.

40.  Социольна-философские взгляды Чимэдийн Дэмчигдоржа. //Исследования по историй и култура Монголии. Сборник  научных трудов. (М.Оюунбилэгийн хамт).Новосибирск.,1989

41.  Монгол хэлт ард түмний түүх, соёлын судлалын хуралдаан. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1989. №9.

42.  Нууц товчоон дахь ёс суртахууны уламжлалын асуудал. //Сурган хүмүүжүүлэгч. УБ.,1990. №4.

43.  Монголын нууц товчоон дахь ёс суртахууны хүмүүжлийн асуудал. //Сурган хүмүүжүүлэгч. УБ.,1990. №6.

44.  Нийгмийн шудрага ёс, түүнийг улам төгөлдөржүүлэх асуудал. //Философи, эрхийн судлал. УБ.,1990. Боть XI.

45.  Д.Сүхбаатар: түүх, судалгааны зарим асуудал. //Шинжлэх ухааны академийн мэдээ. УБ.,1993. №3.

46.  Нэрт эрдэмтэн нийгэм судлаач Ж.Цэвээн. //Түүхийн хүрд. 1992. №1., 1993. №2.

47.  Нэрт эрдэмтэн нийгмийн зүтгэлтэн Ж.Цэвээн. –Ж.Цэвээн. Түүвэр зохиол. I дэвтэр.Эмхтгэсэн. С.Идшинноров. УБ.,2000

48. Ц.Дамдинсүрэнгийн гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний зарим асуудал. //Гүн ухаан, нийгмийн сэтгэлгээ. 2000/16. Философи, социологи, эрхийн судлал. УБ.,2000. Боть XVI.

49.  VIII Богд Жавзандамбын шашин, нийгэм, төр ёсны сэтгэлгээ. //Чөлөөт сэтгэлгээ. Сэтгүүл. УБ.,2006. №3, 4  (04, 05).

50.  Их сургууль, түүний багш нарын ачлалыг нь мартахгүй дурсаж явдаг. //Философи, шашин судлал. УБ.,2006. №263 (34).

Илтгэл

1.     Дорно дахины хоцронгуй орнуудад марксизм-ленинизм дэлгэрэн хэрэгжиж байгаа нь. –Октябрийн социалист их хувьсгал ба Монгол орон. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын материал. УБ.,1968

2.     Үйлчилгээний хөдөлмөрийн ёс суртахууны асуудал. –Нийгмийн үйлчилгээг төгөлдөржүүлэх асуудал. Эрдэм шинжилгээний бага хурлын материал. УБ.,1977

3.     Социалист аж төрөх ёс ба ёс суртахууны хүмүүжил. -Социалист аж төрөх ёсны онол, практикийн асуудал хурлын материал. УБ.,1978

4.     БНМАУ-д социалист ёс суртахууны ухамсар бүрэлдэн хөгжсөн асуудал. –БНМАУ-д 1977 онд болсон олон улсын ёс зүйчдийн III бага хурлын материал. Берлин.,1979

5.     Ёс суртахууныг социологийн үүднээс судлахын онолын болон эмпирик тал. –Марксист-ленинист философийн Варнагийн зуны сургуулийн XI хуралдаан. 1980

6.     Нийтийн өмчид хандах социалист ёс суртахууны харилцаа. -Намын лоозонг амьдралд хэрэгжүүлэх асуудал. Онол практикийн бага хурлын материал. УБ.,1980

7.      Некоторые вопросы распространение и утверждение идей научного социализма условиях некапиталистического пути развития. –Философи, политика, культура. М.,1983

8.     Ёс суртахуун судлал ба ардын боловсрол. – Боловсролын агуулгад философийн байр суурь, үүрэг. УБ.,1995

9.     1990-ээд оноос хойшхи үеийн монголын философи сэтгэлгээний хөгжлийн зарим асуудал. –Их дээд сургуулиудад зааж буй философийн хичээлийн агуулга, бүтцийн шинэчлэлийн зарим асуудал. УБ.,2000

10.  Байгалиа дээдлэх монгол сэтгэлгээний зарим асуудал. -Монгол япончуудын байгалиа дээдлэх уламжлал, орчин үе (хурлын материал). (Т.Мөнхцэцэгийн хамт).УБ.,2001

11.  Ж.Цэвээн Монголын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн. –Олон улсын монголч эрдэмтдийн VIII Их хурлын эмхтгэл. УБ.,2002

12.  Чингис хааны гүн ухааны сэтгэлгээний зарим асуудал. -Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ.,2002

Сонин, сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэл

  1. Дундбаян сумын сургуулийг өөд татмаар байна. –“Үнэн” сонин. 1946. 10.17. №240
  2. Пролетарийн интернационализм ба хөрөнгөтний национализм. -“Урагшаа” сонин. Хэнтий. 1953 он
  3. Шинжлэх ухаан хүн үнэн бодит мэдлэг өгнө. -“Урагшаа” сонин. Хэнтий. 1954 он
  4. Буг чөтгөр гэж байдаггүй. -“Урагшаа” сонин. Хэнтий. 1954 он.
  5. Тайваныг хятадын ард түмнээс өөр хэн ч эзэмших ёсгүй. -“Урагшаа” сонин. Хэнтий. 1954 он
  6. Хичээлийг амьдралтай холбоё. -“Үнэн” сонин. Хэнтий. 1954 он
  7. Хүүхдэд тавих шаардлага, хяналт. -“Хөдөлмөр” сонин. 1958 он. №98.
  8. Сургуулиудад түүхийн кабинет байгуулах тухай. -“Түүхийн багш нарт тусламж” 1959. №1.
  9. Хүүхэд буруу хүмүүжилтэй болох шалтгаан. -“Хөдөлмөр” сонин. 1960 он. №79
  10. Өсвөрийн үеийн коммунист хүмүүжил. -“Үнэн” сонин. 1962 он. №248
  11. Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам ба Монгол Ардын Хувьсгалт Нам. -“Үнэн” сонин. 1963он. № 211

12.  Хүмүүсийг коммунист ёсоор хүмүүжүүлье. -“Улаан од” сонин. 1963 он. №58

  1. Ардын төрийн хжлбэрийн хөгжлийн түүхэн замнал. -“Үнэн” сонин. 1964 он. №326
  2. Түүхт ялалт. -“Орчин үеийн монгол улс” сэтгүүл. 1964 он. №8
  3. Монгол Ардын Хувьсгалт Намын хөгжилт бэхжилтийн дайчин замнал. -“Орчин үеийн монгол улс” сэтгүүл. 1965 он.
  4. Хоцрогдсон оронд марксизм-ленинизмын үзэл нэвтэрч байгаа нь. -“Үнэн” сонин. 1967он. №249
  5. Багшийн уран чадвар. -“Залуу үе”. 1968 он. №3
  6. Манай орны философи сэтгэлгээний хөгжлийн асуудалд. (Г.Лувсанцэрэнтэй хамт)–“Үнэн” сонинн. 1973 он. №21
  7. В союзе острудничестве со странами социализма. -В газ. “Новости Монголии” 1974. №43
  8. Рабочии класс-ведушая сила общества. -В газ. “Новости Монголии” 1974. №74
  9. В.И.Ленин марксист философийг хөгжүүлсэн нь. –“Үнэн”сонин. 1975 он. №21
  10. Философийн үүсэл хөгжил. –“Залуучуудын үнэн” сонин.. 1975 он. №39
  11. Марксизм-ленинизмын үзэл санааны ялалт. -“Үнэн”сонин. 1980 он. №171
  12. ЗХУКН-ын XXYI их хурал, социалист бие хүний төлөвшлийн асуудал. -“Үнэн” сонин. 1981 он. №120
  13. Маоист философийн сүйрэл (Г.Лхагвасүрэнтэй хамт) -“Үнэн” сонин. 1981 он. №228
  14. К фактом в одном очерки. (М.Санждоржийн хамт). -“Новостии Монголии” 1980.12.09. №99
  15. Өнөөгийн хүний хүмүүжлийн зангилаа асуудал. -“Үнэн”сонин. 1982 он. №32.
  16. Монголия и марксизма-ленинизм. (С.Оюунбилэг) –Новости Монголии. 1988. №29
  17. Нууц товчооны сургaaлт чанар. –“Ардын эрх” сонин. 1988.08.05. №17
  18. Д.Төмөр-Очир, түүний хэлмэгдэл. -“Үнэн” сонин. 1990 он. №225, 227.
  19. Ёс журамгүй хүн ёр чөтгөрөөс дор. Ярилцлага
  20. Д.Сүхбаатарын намтарын хуудаснаа цагаан толбо. Ярилцлага. –“Ардын эрх” сонин. 1991 он. №24
  21. Д.Сүхбаатар судлал дахь шинэ хандлага.–“Ардын эрх” сонин. 1992 он. №165
  22. Д.Сүхбаатарын удам гарал, төрсөн оны тухайд.–“Ардын эрх” сонин. 1992 он. №184
  23. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг байгуулахад хэрхэн холбогдох нь.–“Ардын эрх” сонин. 1992 он. №194
  24. Ринчингаваа, Сэцэнцогт. Мэргэд гарахын орон. ӨМАХХ.,1983. Эмхэтгэгчийн бичсэн өмнөх тэмдэглэл, Мэргэд гарахын орны уг оршлын товчийг кирилл бичигт буулгасан Д.Дашжамц, А.Шагдар. –Бодрол бясалгал. УБ.,1992. №3.
  25. Дотоод ухааны аймгийн абхидхармын товч. -Ринчингаваа, Сэцэнцогт. Мэргэд гарахын орон. ӨМАХХ.,1983. Kирилл бичигт буулгасан Д.Дашжамц, А.Шагдар. –Бодрол бясалгал. УБ.,1992. №5.
  26. Дотоод ухааны аймгийн төв үзлийн товч. -Ринчингаваа, Сэцэнцогт. Мэргэд гарахын орон. ӨМАХХ.,1983. Kирилл бичигт буулгасан Д.Дашжамц, А.Шагдар. –Бодрол бясалгал. УБ.,1992. №6.
  27. Мэргэд гарахын орон. 4 дүгээр бүлэг. Дотоод ухааны аймгийн тогтсон тааллын товч. -Ринчингаваа, Сэцэнцогт. Мэргэд гарахын орон. ӨМАХХ.,1983. Kирилл бичигт буулгасан Д.Дашжамц, А.Шагдар. –Бодрол бясалгал. УБ.,1992. №7.
  28. Д.Сүхбаатар ардын төрийн үндэслэгчийн асуудал. –“Ардын эрх” сонин. 1993 он. №15
  29. Д.Сүхбаатар Монгол Зөвлөлтийн найрамдлыг үндэслэгч хэмээхүйн тухайд. намтарын хуудаснаа цагаан толбо.. –“Хөдөлмөр” сонин. 1993он. №20
  30. 1921 оны 11 сарын Монгол ЗХУ-ын хэлэлцээрт орох төлөөлөгчдийг Сүхбаатар тэргүүлсэнгүй. –“Ардын эрх” сонин. 1993 он. №182
  31. Г.Мөнхийн “Чингис хааны гүн ухааны үзэл санааны судлал” бүтээлийн тухай өгүүлэх нь. – “Өнөөдөр” сонин. 1999 он. №43
  32. Бөх: уламжлал, шинэчлэл. –“Монголын мэдээ” сонин. 2001 он. №261