Хэрэглэгч:Bolorerdene
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь олон улсын харилцаа, эдийн засаг, мэдээллийн технологи, харилцаа холбоо, судалгаа хөгжлийн чиглэлээр мэргэшсэн.
МУИС-ын Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн докторант, судлаач юм. Хэнтий аймгийн Өндөрхаан (одоогийн Чингис хот) хотод төрсөн. Бага насаа Хэрлэн, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр суманд өнгөрүүлсэн.
2006 онд Олон Улсын Судалгаа Хөгжлийн Төвийг үүсгэн байгуулсан бөгөөд зах зээлийн судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт, системийн шинжилгээ, академик сургалтын чиглэлээр мэргэшсэн байгууллага болж, олон улсын төсөл, хөтөлбөрүүд дээр амжилттай ажиллаж байна.
Мөн Б.БОЛОР-ЭРДЭНЭ нь 2008 - 2016 онуудад Голомт Банкны “Мэдээлэл судалгааны алба” болон “Харилцагчийн Үйлчилгээний Хэлтэс”-ийг удирдаж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, салбар нэгжийг өргөжүүлэх, харилцагчийн үйлчилгээний чанарын болон тоон олон арван судалгаануудыг удирдан гүйцэтгэж, технологид суурилсан төслүүдийг хариуцан үр дүнтэй ажилласан. Мөн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийг байгуулах төслийн зөвлөхөөр ажиллаж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгох чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн Голомт банкны “Үйлчилгээний чанар, бүтээмжийн хороо”-ны дарга, Монголын Банкны Холбооны дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн МОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж ирсэн. Зэвсэгт хүчний * дугаар ангийн бэлтгэл дэслэгч, офицер цолтой. Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь 2016 оноос улс төрийн карьераа эхлүүлж, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Мөн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын “Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтэс”-ийн даргаар томилогдож, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тус намаас нэр дэвшигчийн “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажилласан төдийгүй сонгуулийн кампанит ажлын үеэр Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ болон Булган аймгуудыг хариуцсан зохицуулагчаар ажиллажээ.
2017 онд Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа улс орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт сунгаа хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, өөрийн улс төрийн үзэл санаагаа илэрхийлж, залуучуудын хөгжлийн асуудал, улс орны хөгжилд намын дэргэдэх залуучуудын байгууллагын оролцоо, менежментийг сайжруулах чиглэлд идэвхтэй санаачилга гарган амжилттай оролцож байлаа.
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын хорооны даргын сонгуульт албыг хашиж байна. Мөн түүнчлэн “Монголын Явган Алхалтын Холбоо”-ны Ерөнхийлөгч, “Нэг үндэс” Дэлхийн Монголчуудын Зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн Залуу үеийн Тэнхимийн салбар байгууллагын Дэд Ерөнхийлөгч зэрэг олон нийтийн байгууллагуудад үүрэг хариуцлага аван ажиллаж байна.
Одоо Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь Олон улсын эдийн засгийн харилцаанд технологийг үр дүнтэй ашиглах нь, Төрийн үйлчилгээний шинэчлэл, Мэдээллийн технологид суурилсан боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх нь, “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл, “Баялаг бүтээгч малчин” зэрэг судалгаа, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг тус тус санаачилан ажиллаж байна.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ нь чөлөөт цагаараа түүх, философийн ухааныг сонирхон судалж, явган алхалтын төрлүүдийг Монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, олон нийтийг эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох явган алхалтанд уриалж, хамтдаа алхдаг.