Jump to content

Хэрэглэгч:Boogiii

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нохойны тухай сонирхолтой баримтууд

1. Нохой сүүлээ шарваж байна. Гэвч энэ нь үргэлж түүнийг сайхан зантай байгааг илэрхийлэхгүй. Үнэндээ, яг эсрэг утга илэрхийлж байж болно – тэр ямар нэгэн зүйл рүү дайрах гэж байж магад шүү.


2. Иранд нохой тэжээхийг хуулиараа зөвшөөрдөггүй байсан. Харин ангийн болон харуулын зориулалтаар эзэмшихэд бол асуудалгүй.


3. Нохойны амьдрах хугацааг ганцхан түүний царайны шинжээс үнэлэх боломжтой. Урт, хурц нүүртэй нохойнууд, хавтгай царайтай нохойнуудаас илүү удаан амьдардаг.


4. 101 гөлөг кинон дээр гардаг шиг Далматины гөлөгнүүд үнэндээ бүрэн цагаан төрдөг бөгөөд, хар толбонууд тэднийг 3 долоо хоногтойгоос гарч эхэлдэг.


5. Нохойнууд хүмүүс бидний хажууд үргэлж байдаг учраас бидэнтэй л адил эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ бидний иддэг цөөн хэдэн зүйл нохойны хувьд аюутай хүнс. Багахан усан үзэм болон үзмийн төрлийн зүйл нохойг үхэлд хүргэх боломжтой. Самар, сонгино, сармис, кофей агуулсан ямарч зүйлүүд таны нохойдоо өгч болохгүй зүйлсийн хамгийн эхэнд байх хэрэгтэй. Мөн бага зэргийн алим жимсийг идэхэд нохойд зүгээр боловч, алимны болон бусад ихэнх жимсний үрнүүдэд хортой цианид агуулагддаг. Энэ нь хүмүүст тийм ч хор хөнөөлтэй биш боловч нохой ихээхэн хэмжээгээр идэхэд үхэлд хүрэх аюултай.


6. Бүх нохой хуцаж чаддаггүй. Басенжи гэх жижиг ангийн ноход хуцахаас илүү дуулж байгаа юм шиг, хоолойгоо чичрүүлэн дуугардаг.


7. Үнэрлэх бол нохдын хамгийн сайн мэдрэхүй биш, тэд үнэрлэхээс илүү сайн сонсдог. Үнэндээ, тэд бидний чадахаас 4 дахин илүү сонсож чадах бөгөөд бидний чадахгүй зарим зүйлийг ч сонсож чаддаг байна.


8. Америкт 75 сая гаруй нохой байдаг бол дэлхий дээр 400 сая гаруй нохой байдаг юм байна. Америк бол хамгийн олон тэжээвэр нохойтой гэдгээрээ тэргүүлдэг бөгөөд түүний араас Бразил, Хятад ордог юм байна.


9. Тайга ноход бол дэлхий дээрх хамгийн хурдан нохой бөгөөд тэд 45mph (72.4км/ц) хурдтай гүйж чадна.


10. Жорж Вашингтон, "foxhound" хэмээх 36 анч нохойтой байжээ. Гэхдээ энэ рекорд болж чадахгүй. Хамгийн олон нохой эзэмшдэг хүнээр Хубилай хаан 5000 мастифф үүлдрийн нохойтойгоороо тодорч байжээ.


11. Мал амьтны сэтгэл судлалын судалгаагаар, нохой 2 настай хүүхэдтэй ижил ухаантай гэжээ. Ноход 250 хүртэлх үг, дохио зангааг ойлгож, 5 хүртэл тоолж, мөн зарим ерөнхий математик тооцооллыг хийж чадна. Москвад зарим эзэнгүй тэнэмэл ноход бүр метро ашиглаад сурчихсан байдаг. Хоол хүнс хайж тэнэмэл ноход метрогоор хүн ам их, олны хөлийн газрыг зоридог байна.


12. Ноход тэврүүлэх дургүй. Үнэндээ хүмүүс хайрлаж, халамжилж, хамгаалж байгаагаа тэвэрч илэрхийлдэг бол, ноход тэврэлтийг цаад хүний давамгай байдал хэмээн ойлгодог байна.Bold text