Хэрэглэгч:Maagiinemo

Эдвард Кристофер "Эд" Sheeran (Шийран)(1991 оны хоёрдугаар сарын 17-нд төрсөн) англи дуучин, ая зохиогч, хөгжимчин юм. Тэр Йоркшир дахь Hebden гүүр гэдэг газар төрсөн бөгөөд Саффолк(Suffolk) гудамжинд орших Фрамлингхам(Framlingham) гэдэг газар өссөн байна. Тэрээр 16н настайдаа сургуулиа орхиж, дараа жилээс нь хөгжмийн карераа хөөхөөр Лондон хотруу нүүжээ. 2011 оны эхээр "5-р хамтийн ажиллагаа" гэх төслийн хүрээнд бие даан тоглолт хийснээрээ Элтон Жон болон Жэйми Фокс (Foxx) нарын анхаарлыг өөртөө татсан юм. Орогнол хэмээх дуу бичлэгийн студитэй хамтарч дуулсныхаа дараа тэр анхны цомог болох '+' гаргажээ. Тэр энэ цомогоо 2011н оны 9-р сарын 9нд гаргасан бөгөөд түүний цомог гарсан дариудаа Английн Платинум их наадамд зургаан удаа нэр дэвшижээ. Түүний бие даасан "А баг" гэх цомог нь түүнийг "Ivor Novello Awards" буюу "Шилдэг Аялгуут дуу" болон "Шилдэг Утга Уянгат дуу" гэх шагналыг хүртэхэд хүргэжээ. 2012 онд Sheeran Британы шилдэг эрэгтэй соло дуучин гэх шагналаа "Brit Award"-аас хүртсэн бөгөөд, түүний дараа түүний нэр хүнд огцом өссөн байна. Түүний нэр хүнд 2012 хойш огцом өсөж,тэрээр Америкад дуучин Тайлор Свифтийн 4 дэхь цомог болох Red дээр нь зочиноор оролцжээ. Түүний Элтон Жоннтой хамтарч хийсэн дуу нь 2013 оны “Grammy Award”-аас “Жилийн шилдэг дуу” шагналд нэр дэвшижээ . Тэр 2013 оны ихэнхи өдрүүдийг Тайлор Свифтийн Хойд Америкад болсон Red аялан тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд оролцоход зарцуулжээ. Түүний хоёр дахь студийн цомог, “X” , 2014 оны зургаадугаар сарын 23нд дэлхий даяар нээлтээ хийсэн байна. Энэ нь Их Британи болон АНУ-д нэгт оржээ. 2015 онд “Х” цомог нь Brit Award-аас “Жилийн Шилдэг Цомог” шагналыг хүртсэн ба мөн тэрээр Ivor Novella Awards-аас “Жилийн Шилдэг Дуу Зохиогч” шагналыг хүртжээ. 2016-н онд түүний ”X” цомгон дахь дуу "Thinking Out Loud" гэдэг дуугаараа Grammy Award- саас "Жилийн Шилдэг Дуу" болон "Шилдэг Гоцлол Үзүүлбэр" гэх шагналуудыг хүртжээ.

Бага нас

Шийран Калдэрдайл "Calderdale" дэх худалдааны захын ойролцоох Халифакс "Halifax"-аас баруун тийш орших Йоркшир хотын Хэбдэн гүүр гэх газар мэндэлжээ. Тэрээр хүүхэд байхад нь түүний гэр бүл Фрамлингхам "Framlinghamin"-н Саффолк руу нүүсэн байна. Тэр 4-н настайдаа сүмд дуулдаг байсан бөгөөд , маш залуу насандаа гитар тоглож, Framlingham-д орших Tомас Миллс ахлах сургуульд байхдаа дуу бичиж эхэлсэн юм. Тэр арван нэгэн настай байхдаа аавтайгаа хамт Ирланд улсад болох Дамиэн Райсийн тоглолтод очжээ. Тоглолтод Райсаас гадна "The Beatles, Dylan, Nizlope,болон Eminem" нар оролцсоноор түүнд маш том нөлөө үзүүлсэн юм. Хөгжмийн ажил

Шийран нь 2004н оноос бие даан хөгжим бичиж эхэлсэн юм. Тэр 15н наснаасаа эхлэн Английн нэрт дуучин "Passenger" тэй нөхөрлөж эхэлсэн ба тэд Камбрижид байхдаа адилхан тоглолт хийдэг байжээ. Тэрээр 2008 онд Лондон руу нүүж, жижиг газруудад тоглож эхэлсэн байна.

Сайн үйлс

Шийран гудамжны биеэ үнэлэгчдийн буяны төлөө 40,000 £ босгохдоо "Bristol"-д тоглолтоо хийсэн байна. "Эдгээр хүмүүс нь бусад хүмүүстэй ижилхэн, дотоод сэтгэл хөдлөлөө мэдрэх эрхтэй хүмүүс гэдгийг таниулахын тулд энэ тоглолтыг хийсэн" гэж тэр хэлжээ. Тэрээр дээрх жишээн адил, олон нийтэд нөлөөлж чадахаар хүмүүнлэгийн ажлуудийг маш олон удаа хийсэн юм. Шийран Саффолк дахь гэрийнхээ ойролцоох хандивийн дэлгүүрт өөрийнхөө хувцасыг үнэгүй хандивладаг байна. Тэр 2015 оны "Grammy Awards"-д өмсөж байсан хувцасыг оролцуулаад, нийтдээ найман цүнх хувцасыг Зүүн Английн Илчин сайдын нэрэмжит Элизабетийн асрамжийн газарт хандивласан ажээ. Тэрээр 2015н онд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, Баруун Африкд Эбола вирусын эсрэг хандивийн мөнгө босгожээ. Хувийн амьдрал

Шийран Шотландын дуучин болох Нина Нэсбидтэй 2012 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд муудалцахаасаа өмнө түүний найз бүсгүй "Drunk" гэх дууных нь клипэнд тоглосон байдаг. Шийраний "Nina","Photograph" гэх дуунууд нь Нэсбидэд зориулагдсан ба Нэсбидийн "Peroxide" гэх дуу нь Шийранд зориулагдсан ажээ. 2014 оны нэгдүгээр сараас тэр Атина Андрелостой болзож эхэлсэн нь "Thinking Out Loud"-ыг зохиоход нөлөөлжээ. Тэд 2015-н оны 2 дугаар сард салжээ. 2015н оны есдүгээр сард тэр эртний танил, дунд сургуулийн найз Чэрри Сиборнтой болзож эхэлжээ. 2015 оны зургаадугаар сард Forbes түүний эхний 12 сарын цалинг 57сая ам доллараар тэмдэглэснээр Шийран дэлхийн хамгийн өндөр цалинтай 27 дахь дуучнаар тодорсон. 2015 Оны 10 дугаар сарын 19нд "University Campus Suffolk"-оос түүний хийсэн хандивийг хүндлэн өргөмлөл өгчээ.