Хэрэглэгч:Myagmar S

Juneteenth “Жүүнтийнт” бол АНУ-д боолчлогдсон Африк гаралтай америкчуудыг чөлөөлсний өөрөөр хэлбэл, боолчлолыг халсан тэмдэглэлт өдөр юм. Энэхүү баярыг албан ёсоор “Жүүнтийнт үндэсний тусгаар тогтнолын өдөр” гэж нэрлэдэг. "Жүүнтийнт" гэдэг үг нь “зургадугаар сарын арван есөн” гэсэн англи үгний товчлол юм. “Жүүнтийнт” тэмдэглэлт өдөр нь Техас мужийн Галвестон хотоос гаралтай бөгөөд 1866 оноос хойш жил бүрийн 6-р сарын 19-ний өдөр АНУ даяар тэмдэглэдэг болсон юм.1865 оны 6-р сарын 19-ний өдөр Хойд армийн генерал Гордон Грэйнжер Америкийн Иргэний дайн дууссаны дараахан Техас мужид боолчлогдсон хүмүүсийн эрх чөлөөг тунхаглан зарласан билээ. Тийм учраас зургадугаар сарын арван есний өдөр буюу АНУ-д боолчлол албан ёсоор дуусвар болсоныг тунхагласан түүхэн өдөр энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Уламжлал ёсоор энэ өдөр боолчлолыг халсан Ерөнхийлөгчийн зарлигийг олон нийтэд уншиж, уламжлалт боолын дууг дуулах зэргээр тэмдэглэдэг. Энэ өдрийн гол утга агуулга бол Африк-Америкийн түүх, соёлыг хүндэтгэх явдал юм. 2021 оны 6-р сарын 15-нд АНУ-ын Сенат “Жүүнтийнт” үндэсний тусгаар тогтнолын өдрийн хуулийг санал нэгтэй баталж, улмаар 6-р сарын 16-нд 415/14 саналаар Төлөөлөгчдийн Танхимаас баталсан. 2021 оны 6-р сарын 17-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсанаар хууль хүчин төгөлдөр болж, албан ёсны үндэсний баяр болсон юм. “Жүүнтийнт” бол 1983 онд Мартин Лютер Кингийн өдрийг үндэсний баяр болгон зарласнаас хойшхи Америкийн анхны үндэсний шинэ баяр юм.