Хэрэглэгч:Naraa3333

Компьютерийн сүлжээ Presentation Transcript
   1. КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ
   2. Компьютерийн сүлжээ гэдэг нь ямар нэг завсрын мэдээлэл тээгч ашиглахгүйгээр мэдээллийн солилцоог хангаж, төхөөрөмжийг дундаа хэрэглэх боломж олгодог өөр хоорондоо холбогдсон компьютерүүд юм. Бие биеээсээ алслагдсан хэрэглэгчид нэгэн ижил мэдээллийг хамтран ашиглах практик хэрэглээнээс үүдэж компьютерийн сүлжээ үүссэн юм. Сүлжээ нь мэдээллийг хурдан солилцох боломжийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна, принтер болон өөр бусад гадаад төхөөрөмжүүдийг ч хамтран ашиглах, бас баримтыг нэгэн зэрэг боловсруулах боломжтой болсон.
   3. Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваадаг.
       Локаль (LAN - Local Area Network)
       4. Орон нутгийн (MAN - Metropolian Area Network)
       5. Глобаль (WAN - Wide Area Network) 
   6. Компьютерийн дотоод сүлжээ Ойрын зайд тухайлбал нэг байшингийн дотор байрлуулсан компьютерүүдийг холбосон сүлжээ юм. Жишээ нь: 8-12 компьютерээс бүрдсэн сургуулийн компьютерийн лаборатори эсвэл сургууль дотор өөр өөр хичээлийн танхим хооронд хэдэн арван компьютерүүдийг дотоод сүлжээнд нэгтгэж болно.
   7. Орон нутгийн компьютерийн сүлжээ Хотын янз бүрийн хэсэгт орших хэрэглэгчид хамтран мэдээлэл ашиглах боломжийг локаль сүлжээгээр гүйцэтгэж чадахгүй. Нэг бүс нутгийн хүрээнд (хотын, улсын, тивийн) компьютерүүдийг нэгтгэхэд орон нутгийн сүлжээг зохион байгуулах хэрэгтэй.
   8. Хамтарсан компьютерийн сүлжээ Хууль бус хандалтаас мэдээллээ хамгаалах сонирхолтой олон байгууллага (цэргийн, банкны) хамтарсан гэж нэрлэгдэх тусдаа сүлжээ байгуулдаг. Хамтарсан сүлжээ нь янз бүрийн улс орон, хотуудад байрлах хэдэн мянган компьютерийг нэгтгэж болно. Жишээ нь: Microsoft, MSN корпорацийн сүлжээг дурдаж болно.
   9. Гадаад сүлжээ (WAN, Internet) Алс зайд нэг хот, улс орны хэмжээнд байрлуулсан компьютерүүдийг холбосон сүлжээ юм. Энд телефон шугам, богино долгион, хиймэл дагуулын тусламжтай мэдээлэл солилцоно.
   10. Сүлжээний давуу тал Мэдээллийг хамтран эзэмших: Сүлжээнд холбогдсоноор өгөгдөл, програмыг олон хүн дундаа хамтран ашиглаж болно. Сүлжээгээр электрон шуудан, текст, дуу, дүрс бичлэг зэргийг дамжуулна. Төхөөрөмжийг дундаа ашиглах: Сүлжээний олон компьютер нь принтер, сканер зэрэг төхөөрөмжийг дундаа ашиглаж болно.