Хэрэглэгч:Rikishna

www.facebook.com/golokamongol like daraarai all

Лила - Мөнхийн аз жаргалын зугаа наадам

Лилагийн тухай яриа бол аз жаргалын тухай яриа юм. Сүнсний санскрит (самгарьд) нэрийг жива гэдэг ба энэ нь хаа сайгүй оршигч гэсэн утгатай ч уг утга нь жаргалыг эрэлхийлэгч гэсэн үгтэй. Тэгвэл жаргал гэдэг нь хаана байдаг вэ? Материаллаг таашаал ханамжыг хэлдэг үү? Тэд түр зуурын ухааны таашаал. Сүнсийг баясгах жинхэнэ цэнгэл жаргалыг бурханд өргөсөн прасад (амтат хоол, навч, цэцэг, жимс, хүж, ер нь бүх юм) л өгдөг. Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг бурхан оролцсон тоглоом наадам байдаг. Бид хүүхэд ахуйдаа санаа зовж бодох санах зүйлгүйгээр байрныхаа урд нэг нэгэнтэй тоглон нааддаг. Яг үнэндээ тэх ахуй цаг маань л надад аз жаргалыг өгдөг байжээ гэж та боддог байсан уу? Учир нь Лилатай хамгийн ойр, дөхүү гэж хэлж болох аз жаргалын тоглоом наадам нь хүүхдүүдийн зугаа наадам. Үүнд бурхан оролцсоноор л лила болдог. Бидний сэтгэлд энэ дэлхий дээрх цэнгэл жаргалаас илүү ямар нэгэн мөнхийн цэнгэл жаргал байгаа гэдгийг мэдэрч түүнийг эрэлхийлж байдаг. Учир нь бид тийм мөнхий аз жаргалтай газар оронд байсан учраас л тэр. Бидний амьдралын зорилго буцаад тэр мөнхийн аз жаргалын эх булаг руу буцан очих юм. Зам бүрээс хамгийн сайхан нь гэртээ харих зам гэж ярьдаг. Тэгвэл бидний мөнхийн гэр орон болох бадамлянхуа цэцгэн хэлбэртэй Голока Вриндаванд бүхний дээд бурхан Кришна биднийг яг л эцэг хүн хугацаагүй цэргийн албанд мордсон хүүгээ хүлээдэг шиг цаг ямагт харуулдан хүлээж байдаг. Бүр бидний төсөөлснөөс ч илүүгээр. Амтат жимс ургасан модыг зөвхөн өөрөө мэдээд зогсохгүйгээр бусдад зааж өгөхийг эрмэлздэг шиг вайшнав буюу бурхны чин бишрэлтэнгүүд бид та бүхэнд энэхүү үнэмлэхүй мэдлэгийг түгээхийг эрмэлздэг билээ. Одоо цагт янз бүрийн шашны урсгал гарч жинхэнэ үнэн мэдлэгийг түгээгчид хомсджээ. Жинхэнэ үнэн мэдлэгийг анхдагч судар шаштираас л олж болох ба анхдагч тэрхүү мэдлэг нь анхдагч шашин л байх учиртай. Эрт цагт одоогоос 8000 жилийн тэртэй энэ дэлхий нэгэн бүхэл улс орон байсан ба нэг шашинтай, нэг соёлтой Бхарат хэмээх улс байсан. Тэр улс оронд ведийн соёл түгэн дэлгэрсэн байсан ба вед гэх үг нь мэдлэг гэсэн утгатай. Бидний та бүгдэд хэлэх энэхүү ведийн үнэнхүү мэдлэг нь одоогоос 5000 жилийн өмнө газар дэлхий дээр заларсан Бүхний Дээд Бурхны Бодгалын анхдагч дүр (шууд тэрхүү дүр нь) болох Бурхан Кришнагийн өөрийн найз Аржунад Курукшетрын тулаанд айлдсан Бхагавад Гита буюу бурхны сургаалийн тухай бичсэн мэдлэг юм. Бурхан гэж байдаг юм уу? Тэр хаа сайгүй байдаг. Цэцэгс, уул ус, тэнгэрт ч, өвөг дээдэс, эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, амьтан ургамал, бүр хамгийн ойр бидний дотор ч байдаг. Тэгвэл тэр бурхан нэртэй юу? Түүнийг хэн гэдэг вэ? Тэр маш олон нэртэй. Энгийн нэг хүн л гэхэд 5-6 нэртэй байдаг шиг бурхныг Будда, ертөнцийн эзэн, Ёхова, Аллах, Нрисимха, Нарайана, Рама, Кришна гэж нэрлэдэг. Бид энэ бүх нэр болон дүрүүдээс Кришнаг илүү ихээр таалдаг. Учир нь түүний энэ нэр нь бурхны бүхний дээд бодгалын бүх шинж чанаруудыг агуулж байдагт оршино. Кришна нэрний утга нь бүхнийг өөртөө татагч гэсэн утгатай ба түүний гоо сайханд бүх зүйл татагддаг. Бүх дурлан татагдлаас хамгийн нэгдүгээрт мөнхийн гоо сайхан байдаг ба түүний гоо сайхан хэзээ ч үл хөгшрөх мөнхийн залуу байдаг шиг тэр бидний жинхэнэ би болох сүнсийг мөн л адил мөнхийн залуу чигээр байлгадаг. Бид бурханлиг ертөнцөд хэзээ ч дахин давтагдахааргүй мөнхийн дүр буюу сварупатай байдаг ба бүх дүрийн төгс гоо бурханлиг байдаг. Тэгэхээр бид сүнсний хувцас болсон махан биедээ анхаарлаа хандуулах бус мөнхөд өөрөөрөө байх сүнсний эрдэм ухаандаа л анхаарах нь мэдээж. Учир нь бид энэ биеэ орхиход хичнээн алдар нэр, эд баялагтай байсан нь хамаагүй юу мэдэж сурсан, бусадтай хэрхэн эелдэг дотно найрсаг амьдарсан нь л чухал. Эрх мэдэл, эд баялаг, хүч чадал, гоо сайхныг агуулахын зэрэгцээ эрдэм мэдлэг болон бурхны тухай санан дурсах огоорохуй байгаа цагт бидний энэ дэлхийд хүн болсны утга учир, үүрэг зорилго оршино. За ингээд Лила – Бурханлиг зугаа наадам ээлжит лекцэнд маань сонор мялааж байгаад тань баярлалаа. Хүндэтгэсэн : Д.Цэрэнбат www.krishna.mn www.veda.mn Facebook : Tsenba Tserenbat Facebook page : https://www.facebook.com/golokamongol Email : tsenba16@gmail.com Phone number : 88702010, 99562010