Хэрэглэгч:Sashkabyek

Марк Цукерберг Марк Эллиот Цукерберг (англ. Mark Elliot Zuckerberg, 1984 оны 5 сарын 14-нд төрсөн) нь Америкийн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, програм хангамж хөгжүүлэгч, буяны үйлстэн бөгөөд нийгмийн харилцааны сүлжээ сайт Фэйсбүүкийг үндэслэн байгуулж, CEO, ерөнхийлөгчөөр нь ажилладгаараа алдартай хүн юм. Тэрээр компаниа 2004 онд Харвард их сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөд болох Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз нарын хамт байгуулж байжээ. 2010 онд Цукерберг Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарсан. АНУ-ын Калифорни муж улсын нэгэн эмэгтэй «Facebook» хэмээх нийгмийн аж амьдралыг мэдээлдэг, олны дунд түгсэн вэб хуудасны ачаар 15 жилийн өмнө алга болсон хүүхдүүдээ олжээ. 50 сая хэрэглэгчтэй болсон хугацаа Radio--38 жил TV-- 13 жил Internet-- 4 жил Ipod --3 жил Facebook 6 сарын дотор 200 сая Хэрвээ Facebook улс байсан бол дэлхийд хүн амаараа 3 орох улс Монголын Facebook хэрэглэгч 2013 оны эхний хагаст 580 000 2014 оны 2 сард 760 000

Энэ вэб хуудсыг 2004 оны хоёрдугаар сарын 4-нд нээсэн байна. Эхэндээ Харвардын их сургуулийн оюутнуудын хоорондоо харилцдаг хуудас байв. Марк Цукерберг гэгч уг хуудсыг их сургуулийн оюутны байранд анх хийжээ. Марк Цукерберг вэб хуудасныхаа ачаар 23 настайдаа хамгийн залуу тэрбумтан болсон байна. 2008 оны гуравдугаар сард “Forbs” сэтгүүл Цукербергийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Нийгмийн аж амьдралын тухай мэдээлдэг, тэр үеийн сүлжээнүүдээс «Facebook»-ын ялгарах гол онцлог нь чухамхүү холбоо барих боломж байжээ. Цукерберг хүмүүст бие биенийхээ тухай мэдээлэл солилцох энгийн бөгөөд тохиромжтой арга санал болгосон байна. 2005 оны есдүгээр сар хүртэл вэб хуудсыг зөвхөн оюутнууд хэрэглэж байв. 2006 оны зургадугаар сард «Facebook» мэргэжлийн нийгэмлэгүүдэд нээлттэй болж, есдүгээр сараас вэб хуудсанд чөлөөтэй бүртгүүлэх боломжтой болжээ. 2007 оны тавдугаар сард бусад вэб хуудас хийгчдэд нээлттэй болж, 400 мянган программ зохиогчийг өөртөө татсан байна. Одоо «Facebook» нь вэб хуудасны дизайнер нарт тусгай сайтууд, гар утсанд зориулсан программ хангамж зохиохыг зөвшөөрдөг болжээ. Түүнээс гадна «Microsoft Outlook» маягийн ширээний хавсралт бүхий үйлчилгээ хийх бололцоотой болсон байна. Бие даасан вэб хуудасны программ зохиогчдоос ирүүлсэн 24 мянга гаруй программ «Facebook»-ыг асар түгээмэл болгоход дөхөм болжээ. Гэвч нэр хүнд эрчимтэй өсөхийн хэрээр вэб хуудас зохиогчид сүлжээний гишүүдийн хувийн нууцад халдах нь ихэссэн байна. Үүнээс үүдсэн нэгэн хэрүүл маргаан бол хөршүүд болон сүлжээний найз нарынхаа хувийн амьдралынх нь тухай бүх шинэ мэдээг нэг дор харах бололцоог «News Feed» нэртэй булан олгосон явдал юм. Энэ нь хувийн амьдралынхаа тухай нийтэд дэлгэхийг сайн дураараа зөвшөөрсөн хэдий ч хувийн амьдралаа зохиох эрхийг зөрчиж байна гэж олон ашиглагч үзсэн байна. “Оюутнууд Facebook-ын эсрэг» гэдэг дэлхий нийтийг хамарсан нийгэмлэг байгуулжээ. Түүнд хоёр өдрийн дотор 700 гаруй мянган хүн нэгдсэн байна. Ингэснээр компанийн программ зохиогчид хэрүүл шуугиан таригч буланг дээд зэргээр аюулгүй болгохын тулд ажил дээрээ гурав хоножээ. Facebook.com хуудсанд орогчдын тоо эрс өсөв. Өдөр бүр 140 шинэ хэрэглэгчтэй болж, 2008 онд ашиглагчдын тоо 90 сая хүрсэн нь энэ хуудсыг дэлхийд томоохон, нийгмийн сүлжээ болгожээ. Хөрөнгө оруулагчид «Facebook»-т идэвхтэй хөрөнгө оруулж байна. Facebook нь «Greylock Partners» болон «Мегitech Capital» компаниудтай 25 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Авсан мөнгөө компаниа өргөжүүлэхэд зарцуулсан байна. Одоо тус компани 200 гаруй ажилтантай, “Силикон хөндий”-д төв байртай, хүчирхэг дата-төвтэй ажээ. Энэ вэб хуудас бас ивээн тэтгэгчийн программ зохиож, мөнгө олдог байна. «Microsoft» компанитай холбоо тогтоосноор үндсэн орлогоо олох болжээ. Энэ аврага компани 2011 он хүртэл «Facebook» хуудсанд төрөл бүрийн зар сурталчилгаагаа байрлуулж байх боллоо. 2006 онд Цукерберг компаниа «Yahoo»-д нэг тэрбум доллараар худалдахыг бараг зөвшөөрөх гэж байтал гэнэт «Yahoo» санхүүгийн талаар доголдоход Марк компаниа өөрөө өсч өндийж чадна гэдэгт «Facebook»-ийн захирлуудын зөвлөлийг итгүүлж чадсан байна. 2008 оноос «Facebook» материалаа англи хэлнээс бусад 20 хэлэнд орчуулдаг болжээ. 2008 оны зургадугаар сард орос хувилбарыг гаргасан байна.