Хэрэглэгч:Soko artist

Арьсан урлагийн уламжлал нь монголын дүрслэх урлагт томоохон байр суурь эзэлдэг ба бодит амьдрал ахуй, эд хэрэглэлийг бүхэлд нь өөрийнхөө өнгө аяс онцлогоороо яруу сайхан болгодог. Хүннүгийн үеэс монголчууд арьс нэхий бусад үнэт металуудын хамт холимог материалын зураг зохиомжинд шигтгэж, эвлүүлэх арьс болон өнгийн эсгийнээс хайчилж зүссэн дүрсүүдээр наамал хийж ахуй хэрэглэл дээр наадаг байв. Энэ аргаар чимэглэсэн урлагийн гайхамшигт өв соёлд дашмаг, арьсан бүтээлэг, цээживч, арьсан бүтээлэг зэрэг арьсан олдворууд зүй ёсоор орно. Хээг арьсан дээр хонхойлгон хөөлөх урлах арга их байсан одоо ч уламжлагдсан нь 19-р зуунд Монголын шинэ үеийн дүрслэх урлаг хөгжих суурь бэлтгэл 1940 оноос Дэлхийн урлагаас суралцаж танилцах үүд нээгдсэн. Энэ нь дүрслэх урлагийн бүхий л салбар төрөл зүйлд тусгалаа олсон юм. Монголын уламжлалт Арьсан урлагт дэлхийн жишгийн дагуу Аливаа урлагийн бүтээл ,Уран зургийг хананд өлгөж олон түмэнд хүргэдэг нь тусгалаа олж, “Арьсан ханын чимэг “ / бүтээлч өөрийн зохиомжоо хатуу гадаргуу дээр картоноор сийлж товойлгон арьсаар бүрж, өнгө будгаар ялган хийх бүтээл/- нэр томъёо орж ирэн маш эрчимтэйгээр хөгжиж, орчин үеийн урлагийн төлөөлөл болон олон уран бүтээлчид бүтээлээ туурвиж хөгжихийн хирээр сүүлийн жилүүдэд нэгэн төрлийн өнгө хэллэгтэй болж хэрэглээ, бэлэг дурсгал руу илүү хөгжжээ. Монголын төдийгүй дэлхийн урлагт бидний хүлээх үүрэг хариуцлага маш их, тиймээс Монголчуудын нийтлэг ойлголтод арьсан урлагийн уламжлалыг “Арьсан гар урлал” хэмээх ойлголт нэгэнт суугджээ. Нөгөө талаас урлагийн орчин үеийн хэрэгцээтэй гайхалтай зохицож чадаж буй урлаг талаасаа ч хэрэглээ чимэглэх урлаг талаасаа ч хослуулан хөгжиж чадаж байгаа уян хатан байдал нь биширмээр Урлал-Урлаг хоёрын ялгаа, үндэстнийхээ соёлын том өвийг дэлхийн түвшинд гаргах “Л” үсгийн “Г”–ээр “Ханын чимэг” гэх ойлголтыг арьсаар бүтээсэн “Урлагийн бүтээл” ойлголтоор солих хэрэгтэй байна гэж үзээд ,,,. Урлагийн гоо сайхныг харуулах, илэрхийлэх хэлбэр нь юу ч байж болохыг зөвшөөрсөн үед бид амьдарч байна. Энэ үед шинэ иргэншил соёлын бэлтгэл ажил болгон Арьсан урлагийг чимэглэх урлагаас холдуулж, зохиомж шийдлийн хувьд шинэлгээр сонгодог урлагийн нэгэн өөр төрөл болгох, онцлог материалаар илэрхийлэх арьсаар бүтээл туурвих “Урлагийн Бүтээл” дэлхийн урлагийн тавцанд нүүдэлчдийн шинэ урлаг болгох тухай хүсэл намайг хөтөлсөөр байна.