Хэрэглэгч:TergelAldar

Хубилай, хаан ширээнд суусан анхны

жилүүдээс Япон мэтийн бусад улс орныг эрхэндээ оруулахын тулд олон зүйлийн арга сийлж асар их хэмжээний аян дайн хийжээ. 1265-1271 оны хооронд Японд хэд хэдэн элч илгээж Монголын Юань гүрний хараат болохыг шаардаж байв. Японы эзэн хаан Юань гүрний хараат болохыг зөвшөөрсөнгүй. Харин ч шийдвэртэй эсэргүүцэх бэлтгэл хийжээ. 1274 онд 140,000 Монгол болон Хятад цэргийг Монгол жанжин Алахаан, Хятад жанжин Фан Вэнь-Хү нараар удирдуулан 4500 том усан онгоцонд суулган Японы эсрэг хөдөлжээ.Энэхүү Монголын нэгдүгээр усан цэргийн флот нь хэмжээгээрээ дэлхийн хамгийн том усан цэргийн флот юм.

Их цэрэг Японы өмнөд хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрласан байна. Гэтэл далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Алахаан, Фань Вэнь-Хү нар үлдсэн цөөн цэргийн хамт нутгийн зүг зугтжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг Японы цэрэг хүйс тэмтэрчээ. 1281 онд их гүрный хоёр дах том усан флот Хубилай хааны зарлигаар дахин хөдөлсөн юм. 900 гаруй хөлөг онгоцыг мөн адил хувь заяа угтан авчээ. Хубилай хааны хоёр дах том флот хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байрт жагсдаг байна.


Ийнхүү Япон руу илгээсэн далайн флотын ажиллагаа бүтэлгүйтсэн нь Хубилай хаанд ихээхэн хүнд цохилт өгчээ. Тэрээр насан өөд болохдоо ч өөрийн орыг залгах хүүдээ Японыг заавал эзлэх захиасаа өгч байжээ. Далайн цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэн талаар түүхийн сурвалж бичгүүдэд цөөнгүй тэмдэглэл үлджээ.


Тухайлбал, Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүм хийдийн 50,000 гаруй лам хуварга бүтэн гурван өдрийн турш өдөр шөнөгүй ном уншиж байжээ. Энэхүү номын ид шидээр далайн хүчтэй хар шуурга босч Хубилай хааны цэргүүдийг далайд живүүлсэн гэдэгт япончууд одоо ч итгэдэг ажээ. Нөгөөтэйгүүр Японд илгээсэн олон мянган хөлөг онгоцыг богино хугацаанд хийсэн учир их хэврэг болсон. Энэ нь далайн шуургын цохилтыг дааж чадахгүй бут үсэрч байсан гэж зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.