Хэрэглэгч:Towersoft

ТАУЭРСОФТ ПРОГРАМ ХАНГАМЖИЙН КОМПАНИ | TOWERSOFT LLC

              Манай ТАУЭРСОФТ ХХК нь 2010 онд байгуулагдан мэдээллийн технологийн чиглэлээр  4 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг салбартай 5-12 жил ажилласан туршлагатай  мэргэжилтнүүдээр тогтвортой баг бүрдүүлэн, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлж, 2015 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийлсэн 80 гаруй том, жижиг төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн ажлын туршлагатай, тогтсон үйл ажиллагааны соёлтой, мэргэшсэн, тогтвортой хүний нөөцтэй, мэдээлэл технологийн өсөж байгаа компани билээ.

БИДНИЙ УРИА: Амжилтын цамхагаа хамтдаа бүтээе.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид орчин үеийн мэдээллийн технологийн шийдлүүдийг, мэргэшсэн, туршлагатай боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, зах зээл дахь байр сууриа улам ахиулсан салбарынхаа хөгжилд бодит хувь нэмэрээ оруулагч компани байна.

АЛСЫН ХАРАА:

Бид олон улсын зах зээл дээр мэдээлэл технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч, салбартай манлайлагч компани болно.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС:

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
Үр дүнтэй түншлэл
Өндөр хариуцлага
Чанар, бүтээмж
Бизнесийн туршлага
Мэргэшил, манлайлал

ВЕБ САЙТ ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД МАНАЙ КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, БОЛОВСОН ХҮЧИН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХОЛБОО БАРИХ СОШИАЛ ХУУДАС

Эмнэлгийн програм хангамж[засварлах | кодоор засварлах]

Эрүүл мэндийн салбарын МТ-ын шийдэл нь манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд 2011 оноос эхлэн БНСУ, БНХАУ, Япон улсуудын эрүүл мэндийн тогтолцоо,  эмнэлгүүдийн үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн системүүдийг судлан Эх орондоо Монгол инженерүүдийн ур чадвараар, ЭМ-ын тухай хууль, журам, стандартад нийцсэн эмнэлгийн удирдлагын нэгдсэн цогц систем /HIS/-ыг "ГУРВАН ГАЛ" нэгдсэн эмнэлэгт түшиглэн бий болгосон. Манай  системийг үүдэн, ортой, нэгдсэн, төв гэх мэт бүх шатлалын эмнэлгүүд ашиглахаас  боломжтой.

Мэдээллийн систем нь өвчтөний анхны бүртгэлээс эхлээд хийгдсэн бүхий л шинжилгээ, дүрс оношилгоо, эмчийн онош, өвчний түүх, эмчийн үзлэг, хийгдсэн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэх мэт бүх мэдээллийг хийгдсэн цаг хугацаагаар бүртгэн хадгалах, холбогдох тайланг харьцуулан харуулах зэрэг өргөн боломжтойгоор бүтээгдсэн нь танай эмнэлгийн хэрэгцээн бүрэн нийцэх болно.

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД.

Эмнэлгийн салбарын мэргэшсэн инженерүүд, эмнэлгийн үйл ажиллагаанд тулгуурлана хөгжүүлдэг.

Онлайн болон оффлайн гэсэн хосолсон горимд ашиглах боломжтой

Танай эмнэлэгээр үйлчлүүлсэн өвчтөнүүдийн нэгдсэн цахим мэдээллийн сантай болно.

Цахим өвчний түүх үүсгэх, ашиглах

Амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчийн нэгдсэн хяналт, төлбөр тооцооны систем.

Лабораторийн шинжилгээний автомат бүртгэл.

Эмнэлгийн орлого, зарлага, дотоод хөдөлгөөний дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, дурын хугацааны интерваллаар тайлан мэдээг гаргана. Эрх бүхий байгууллагад мэдээлэх тайлан, мэдээг боловсруулах, илгээх.

Бизнесийн тогтвортой өсөлт, ажиллах хүчний стратеги төлөвлөлт хийх.

Үйл ажиллагааны цогц стандарт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх.

Удирдлагын мэдээллийн систем, шуурхай тайлагналт, бодит шийдвэр гаргалт.

Байгууллагын хүний нөөцийн нэгдсэн төлөвлөлт, сургалт арга зүйн системийг бий болгох.

ЛАБОРАТОРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ

Монгол улсын хэмжээнд сүүлийн үеийн өндөр технологи бүхий лабораториуд байгуулагдсаар байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн мэдээллийн системийн автоматжуулалтын хэрэгцээ, шаардлага бий болж байна. Манай хамт олон Эмнэлгийн удирдлагын системийн нэг модуль Лабораторийн удирдлагын систем-ийг боловсруулан, худалдаан гаргасан.

Клиник лабораториуд манай системийг хэрэглэсэнээр: 

  • Шинжилгээ өгч буй үйлчүүлэгчидээ бүртгэх, шинжилгээний хариуг нь удаан хугацаанд хадгалах
  • Шинжилгээний анализаториудаас шинжилгээний хариуг нэгдсэн мэдээллийн системд автоматаар авах
  • Имэйл хаяг болон гар утас, киоск гэх мэт хэлбэрээр хариу өгөх
  • Хүссэн тайлангаа, хүссэн загвараараа гаргаж авах
  • Шинжилгээний хариу солигдох, устахаас сэргийлэх 
  • Эмнэлгийн бусад мэдээллийн системтэй холбох. Жишээ нь: Эмчийн үзлэгийн хэсэгтэй
  • Хүссэн загвараар шинжилгээний хариуг хэвлэж гаргах

         Та бүхнийг бидэнтэй хамтран мэдээллийн технологийн эрин зуунд хөл нийлүүлэх алхахыг урьж байна.          

TOWER-ЦАХИМ ОФФИСЫН СИСТЕМ

          Цахим оффисын систем нь байгууллагын албан хаагч, ажилтнуудад зориулсан цахим орчинд мэдээ мэдээлэл, ажлын талбараар хангах виртуал оффис юм.  Байгууллагын дотоод харилцаанд мэдээ, мэдээлэл нь дээрээс доош, доороос дээш, нэг салбар нэгжээс нөгөөд шилжиж байдаг. Манай цахим удирдлагын шийдэлийг ашигласнаар, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, үр ашигтай ашиглах, байгууллага доторхи харилцаа холбоог нэмэгдүүлэх, ажилтануудаа идэвхижүүлэх, урсгал зардал багасах, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэнэ. 

Систем хөгжүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэдэн арван мэдээллийн системын төслийг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд манай мэргэжлийн програмист, систем хөгжүүлэгч нар өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан  мэдлэг, туршлагадаа үндэслэн,  хэрэглэгчийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр нууцлал, хамгаалалт бүхий, веб болон десктоп горимт зэрэг ажиллах системийг дэлхийн шилдэг технологиор, олон улсын чанарын стандартын дагуу хийж, гүйцэтгэж байна.

Үүнд:

- Бүх шатлалын эмнэлэг, лаборатори, сувилал, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зориулсан систем нийлүүлэх, боловсруулах

- Бүх шатны  төрийн болон бизнесийн байгууллагын онцлогт тохирсон систем боловсруулах

o   Системийг төрөл бүрийн төхөөрөмжтэй холбох

o   Систем интеграци

o   Системүүдийг хооронд холбох, бусад системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой болгох

Веб хөгжүүлэлт[засварлах | кодоор засварлах]

"ТАУЭРСОФТ" ХХК нь өнөөг хүртэл маш олон зорилготой компани болон байгууллага, хувь хүний вэб сайтыг хийж ирсэн туршлага дээрээ тулгуурлан таны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлж хамтран ажиллах болно. Вэб сайт гэдэг бол та болон танай байгууллагын нүүр царай бөгөөд үйлчлүүлэгч, харилцагчид эерэг сэтгэгдэл төрүүлэх  хэрэгсэл юм. Одоо үед тухайн байгууллагын талаарх дүнэлтийг веб сайтаар тодорхойлдог болсон тул манай мэргэжлийн багт хандаж, таныг болон танай байгууллагын онлайн ертөнцөд бүрэн илэрхийлхүйц веб сайтаа бүтээлгээрэй.

  • Веб сайтын дизайн, бодлого боловсруулах, зөвлөгөө
  • Хувь хүн, албан байгууллагын танилцуулга веб сайт 
  • Онлайн дэлгүүр, онлайн худалдааны веб сайт
  • Мэдээ, мэдээллийн портал веб сайт
  • Виртуал тур шийдэл бүхий веб сайт 

Mобайл хөгжүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Бид таны бизнесийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн  iPhone, iPad, Android болон IPad зэрэг ухаалаг гар утас болон таблет, төхөөрөмжинд зориулсан мобайл програм хангамжийг хөгжүүлнэ.

Давуу тал:

-  Дизайны өвөрмөц шийдэл

-  Хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн           -  Хэрэглэгчийн интерфейс хэрэглэхэд хялбар

-  Системийг үргэжлүүлэн хөгжүүлэх боломжтой

-  Байгууллагын үйл ажиллагаанд зориулсан мобайл програм хөгжүүлэлт

Интернэт маркетинг[засварлах | кодоор засварлах]

Хэрэв таньд болон танай байгууллагад интернэт маркетингийн үйлчилгээ хэрэгтэй бол бид таньд туслаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Интернэт маркетинг нь интернэтээр дамжуулан дараах зүйлсийг гүйцэтгэх үүрэгтэй.

Байгууллага бүтээгдэхүүн,үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд дамжуулах.

Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн мөн чанарыг /сэтгэл ханамж, хэрэгцээ,шаардлага, хувийн онцлог/ судлаж хөтлөн явуулах

Интернэтээр бvтээгдэхvvн үйлчилгээгээ борлуулах, зар сурталчилгаагаа цацах, борлуулалтаа өсгөх.

Бид таньд дараах боломжуудыг санал болгож байна.

Онлайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах

Интернэт маркетингаар борлуулалтаа өсгөх.

Хайлтын системд оновчтой болгох.

Онлайнаар бараа бүтээгдэхүүн сурталчилах.

Сайтын хандалтаа өсгөх.

Сошиал хаяг нээх, хөгжүүлэх, зөвлөгөө өгөх, хандалтын нь өсгөх

Эрт эхлэх тусам таны амжилт илүү тогтвортой байна. Тэгвэл цаг алдах хэрэггүй яг одоо бидэнд хандаарай.

Мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн зуунд ямарваа нэг байгууллагын мэдээллийн технологийн шийдэлгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Үүнтэй зэрэгцээнд байгууллагууд өдөр бүр их, бага асуудлуудтай тулгарч байдаг. Манай компани танд болон танай байгууллагат зориулсан мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна. 

Зөвлөх үйлчилгээний чиглэл:

  • Байгууллагын мэдээллийн технологийн бодлого боловсруулах, дагаж мөрдөхөд зөвлөх 
  • Мэдээллийн систем боловсруулахад шаардлагатай ажлын шаардлага боловсруулах, судалгаа хийх, төсөв гаргах
  • Веб сайт хийлгэх, програм хангамж худалдаж авахад зөвлөх
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж худалдаж авахад зөвлөх, үнийн судалгаа гаргаж өгөх
  • Мэдээллийн технологийн тендерийн бичиг баримт, ТЭЦҮ боловсруулах
  • Мэдээллийн технологийн стратеги боловсруулах
  • Мэдээллийн технологийн сургалт явуулах

Веб сайтын арчилгаа, хөгжүүлэх[засварлах | кодоор засварлах]

Вэб сайтыг байнга шинэчилж өөрчилж байх шаардлагатай байдаг. Манай Монголын ихэнх компани, байгууллагууд веб сайт хийлгээд гаргачилхвал зорилго биеллээ гээд вэб сайтаа огт шинэчилж өөрчилдөггүй. Мөн зарим газрууд вэб сайтаа шинэчлэх завгүй, мэдлэггүй, шинэчлэх хүнгүй гэх мэт шалтгаанаар вэб сайтаа удаан хугацаагаар шинэчлэхгүй орхидог.

Вэб сайтаа байнга шинэчилж, шинжилгээ хийж сайжруулснаар веб сайт тань таны бизнесийг амжилтанд хүргэх хамгийн хямд зардалтай бөгөөд өгөөж өндөртэй хэрэгсэл болж чадна.

ТАУЭРСОФТ ХХК нь таны вэб сайтын зурган болон текстэн мэдээллийг шинэчлэхээс эхлээд хандалтын шинжилгээ, дизайны өөрчлөлт, вэб хуудас шинээр нэмэх, цаашид хэрхэн сайжруулж боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, вэб сайтын тасралтгүй найдвартай ажиллагааг ханган хамтран ажиллаж байна.

ВЕБ САЙТ ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСЛҮҮД МАНАЙ КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, БОЛОВСОН ХҮЧИН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХОЛБОО БАРИХ СОШИАЛ ХУУДАС