Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Тусламж:Хэрхэн зураг оруулах вэ?
- Энэхүү тусламжийн хуудас нь Википедиагийн өгүүллэгт зураг яаж оруулах, яаж засварлах талаархи үндсэн мэдээлэлийг таньд өгнө.
Зөвхөн Википедиагийн серверт хуулагдсан (аплоуд хийгдсэн) зургийг ашиглах боломжтой. Эндээс аплоуд хийгдсэн файлуудын жагсаалтыг үзэж болно. Мөн та өөрөө зураг аплоуд хийж болно.
Википедиагийн өгүүллэгт зураг оруулахын тулд "Image" тагийг ашиглах хэрэгтэй.
"Image" таг
[засварлах | кодоор засварлах][[ Image:Image name.jpg | Хүрээнийн төрөл | байрлал | хэмжээ | тайлбар ]]
Түлхүүр үгнүүд
[засварлах | кодоор засварлах]"Image" таг-д хэрэглэгдэх хэдэн түлхүүр үгнүүд байна. Эдгээр түлхүүр үгнүүдийг жижиг үсгээр бичих хэрэгтэй.
- Байрлал: Энэ үгийн оронд left гэж бичвэл тухайн зураг текстийн зүүн, center - голд, right - баруун талд тус тус байрлана.
- Хүрээнийн төрөл: Энэ үгийн оронд frame гэж бичвэл тухайн зураг хүрээтэй болно. thumb тагийг хэрэглэсэн үед уг зураг хүрээтэй болохоос гадна, тухайн зураг дээр дарж, анхны хэмжээгээр нь томруулан харж болно (Зургийн зүүн доод буланд "томруулж болохыг харуулсан" дүрс байна).
- Хэмжээ: Энд тухайн зургийн хэмжээг ямар байлгахыг px-ээр хэмжиж өгнө. Жишээлбэл, 200px гэх мэт.
- Тайлбар: Энд тухайн зургийн тайлбарыг бичиж оруулна.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]- Хэрэглэгдэх үгс: left - зүүн, center - төв, right - баруун
- Байрлалыг зааж өгөөгүй тохиолдолд зураг, текстийн зүүн талд байрлах болно.
- center таг-ийг хэрэглэсэн тохиолдолд зураг хуудасны голд байрлах ба зургийн доороос текст эхлэнэ. Энэ таг ихэнх тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Зураг байрлуулах жишээнүүд |
---|
Энэ жишээ нь зургийг зүүн талд яаж байрлуулахыг харуулна.
|
Энэ жишээ нь зургийг баруун талд яаж байрлуулахыг харуулна.
|
Энэ жишээ нь зургийг баруун талд яаж байрлуулахыг харуулна.
|
Хүрээний төрөл
[засварлах | кодоор засварлах]- Хэрэглэгдэх үгс: frame, thumb
- Хүрээг сонгосон тохиолдолд, Зургийн тайлбар зургийнхааа доор харагдах болно
Фрейм хэрэглэх жишээнүүд |
---|
Хүрээлэгдсэн зургийн жишээ.
|
Томруулан харж болох зургийн жишээ.
|
Хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Зургийн хэмжээг өөрчилж болно. Хэмжээг px хэмжинэ. Жишээлбэл, 150px гэх мэт. 200px бүхий зургийг ихэнх тохиолдолд хэрэглэдэг.
- Frame таг-ийг хэрэглэсэн үед зургийн хэмжээ өөрчлөгдөхгүй, үргэлж бүтэн хэмжээгээрээ харагдана.
- Thumb таг хэрэглэсэн үед зураг 200px хэмжээтэй харагдана.
- Хүрээгүй зураг мөн бүрэн хэмжэээгээрээ харагдана.
Хэмжээ өөрчлөх жишээнүүд | ||
---|---|---|
[[Image:Wiki.png|100px|Image: 100 pixels]] | [[Image:Wiki.png|200px|Image: 200 pixels]] | [[Image:Wiki.png|250px|Image: 250 pixels]] |
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Frame, thumb таг-уудыг хэрэглэсэн үед зургийн тайлбар ил харагдана.
Түлхүүр үгнүүдийг хослуулан хэрэглэх
[засварлах | кодоор засварлах]frame ба хэмжээ (px) гэсэн 2 түлхүүр үгийг хослуулан хэрэглэж болохгүй. Бусад бүх үгийг хослуулан хэрэглэх боломжтой.