Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Wikipedia:Хэрэглэгчийн нэр
Та энэ хуудсанд зочлон бүртгэл үүсгэж, хэрэглэгчийн нэр авна. Таны хэрэглэгчийн нэр, таны хийсэн засвар бүрт тэмдэглэгдэх болно. Хэрэглэгчийн нэр нь хэн, ямар засвар хийснийг тодорхойлох зорилгоор ашиглагдана. Мөн Таны хэрэглэгчийн нэр бүхий "хэрэглэгчийн хуудас", "миний яриа" гэсэн "хэлэлцүүлэгийн хуудас" тус тус үүснэ.
Хэрэглэгчийн нэр нь таны жинхэнэ нэр байх албагүй.
Хэрэглэгчийн нэртэй холбоотой баримтлах бодлого
[засварлах | кодоор засварлах]Доорхи төрлийн хэрэглэгчийн нэр үүсгэхгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнд:
- Улс төрч, цэргийн эрхтнүүд, шашны зүтгэлтэн, тэдгээртэй холбоотой үйл явдлуудын нэр
- Улс төр, шашин, итгэл үнэмшлийн эсрэг утгатай үг хэллэг,
- Бусад хэрэглэгчид таны хэрэглэгчийн нэрийг биш, Википедиад оруулсан таны хувь нэмрийг илүү анхаарах ёстой,
- Таны хэрэглэгчийн нэр Википедиагийн бусад хөгжүүлэгчидийн идэвхид сөргөөр нөлөөх ёсгүй,
- Хэрэв зарим нэг хүн таны хэрэглэгчийн нэрэнд дүргүйцлээ илэрхийлвэл, та хэрэглэгчийн нэрээ солих талаар эргэцүүлж бодоорой. Харин олон хүн таны хэрэглэгчийн нэрийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байвал та солих шаардлагатай.
Хэрэглэгчийн нэрийг солих
[засварлах | кодоор засварлах]Хэрэглэгчийн нэрийг солихын тулд админуудад (bureaucrat) хандах хэрэгтэй.
Олон хэрэглэгчийн нэр эзэмших
[засварлах | кодоор засварлах]Нэгээс олон тооны хэрэглэгчийн бүртгэл үүсгэхийг хориглохгүй боловч, та эдгээрийг буруу зорилгоор (нэг зүйлийн тухай олон хүмүүс саналаа илэрхийлж буй мэтээр) ашиглахгүй байхыг хүсэж байна. Хэрвээ та нэг хэрэглэгчийн нэрээр өгүүллэг оруулах, засварлахыг хүсэхгүй байгаа бол нэгээс дээш хэрэглэгчийн бүртгэл үүсгэж болно.