Хэрэглэгч:Uwksonline

Үйлдлийн систем[засварлах | кодоор засварлах]

Үйлдлийн систем (англ. Operating system, OS) харилцан уялдаатай системийн програмуудын цогц юм.

Компьютерын ажиллагааг 2 давхаргаас тогтсон сонгинотой зүйрлэж болно. Сонгинын хамгийн дотор талд компьютерын техник хангамж байрлана. Түүний гадуур програм хангамжийн давхарга байрлана. Харин хамгийн гадна талд хэрэглэгч уг сонгиныг “харж” байгаа.

Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болно:

дотор талын давхарга - Үйлдлийн Систем (товчоор: Ү.С.) гадна талын давхарга - бусад програм.

Компьютерын "сонгино"

Ubuntu Өөрөөр хэлбэл хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь Ү.С.-ийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.

Тиймээс Ү.С.-ийг компьютерын техникийн програмын үргэлжлэл гэж болно. Ү.С. нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгд нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.

Ү.С.-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:

диалог буюу хэрэглэгчтэй харьцах оролт-гаралт, өгөгдлийг удирдах програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах сонгосон програмыг ажиллуулах боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис) дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах дэлгэц, гар, дискүүд, хэвлүүр г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын түвшинд дэмжих зэрэг болно. Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах Ү.С.-үүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр Ү.С.-үүд ч бас байдаг. Жишээ нь одоо үед Windows, Unix, Linux г.м. Ү.С.-үүд компьютерт өргөн ашиглагдаж байна.

Компьютерийн Ү.С. нь дараах үндсэн бүрэлдхүүнийг агуулах ёстой. Эдгээр нь:

командын хэл командын процессор драйверууд (жолоодогч буюу хөтлөгч) файлын систем зэрэг болно.

Драйверууд[засварлах | кодоор засварлах]

Драйверууд (drivers=жолоодогч буюу хөтлөгч) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.

Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.