Хэрэглэгч:Wikimn 0904

Монгол хүний ген.[засварлах | кодоор засварлах]

Хүн төрөлхтний түүх бол олон янзын үндэстэн угсаатнуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, нэгдэл, устлын түүх билээ. Тэгвэл Англи, Германы судлаачид хүн төрөлхтний сүүлийн 4000 гаруй жилийн 100 томоохон тархалт, хөдөлгөөнийг орчин үеийн хүний ген дээр үндэслэн гаргажээ.

Ингэхдээ түүхчидтэй огт зөвлөлгүй цэвэр генетикийн ухааны аргаар гаргасан нь сонирхолтой. Эдгээр шилжилт дотор Монголчуудын тархалт, Америк тивд Европын колончлогчдын үлдээсэн ген зэрэг түүхэн үйл явдлын гэрчүүд багтжээ. Тэдний баталснаар хоёр өөр угсаатан нийлээд удаагүй байхад хоёр талынх нь генийн эзлэх хувь том хэмжээтэй байдаг ба харин хэдэн үе өнгөрсний дараа бага хэмжээтэй болж буурдаг гэжээ.

Монголчуудтай холбоотой зарим жишээ татахад Хазаруудын генд Монгол угсааны шинж тэмдэг хадгалагддаг бол яг зэргэлдээ өөр нэг угсаатанд огт байхгүй байсан байна. Учир нь тэр угсаатан өндөр уулын хүрэхэд хэцүү нутагт амьдардаг байсан нь Монголын байлдан дагуулагчдыг хөндөлгүй өнгөрөхөд нөлөөлсөн байх магадлалтай ажээ.

Харин тэдний генд эртний Европчуудын удамшил байгаа нь Македоны Александрын дайчдын үлдэгдэл гэдгийг нь баталжээ.