Хэрэглэгч:Yokoso hb

“Эрдэнэт хивс” Хязгаарлагдмал Хувьцаат Компаний танилцуулга[засварлах | кодоор засварлах]

“Эрдэнэт хивс” Хязгаарлагдмал Хувьцаат Компани 1981 онд Герман, Япон, Польш, Орос зэрэг орнуудын тоног төхөөрөмжөөр тоноглогдон ашиглалтанд орсноос хойш эдүгээ 30 жилийн турш Монгол хонины ноосоор цэвэр ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод гадаадын зах зээлд амжилттай нийлүүлж бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй жигд ханган явуулж байгаа машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол Улсын тэргүүлэгч компаниудын нэг юм. “Эрдэнэт хивс” ХХК нь өнөөдөр дотоодын хивс, хивсэн бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 65-70%-ийг дангаараа ханган нийлүүлж ,гадаадын 17 оронд бүтээгдэхүүнээ экспортолж байна. Тус компани нь: Ноос угаах, Ээрэх, Нэхэх, Угалз, Нэхмэлийн үйлдвэрүүдтэй. Мөн ажилчдын гуанз, 150 хүн нэг ээлжиндээ амрах амралтын газар, эмнэлэг тус тус ажилладаг.Нийт 1360 ажиллагсадтай.“Эрдэнэт хивс” ХХ компани нь “Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Монгол улсын “Чанарын удирдлагын ISO 9001:2008 ” стандарт хэрэгжүүлсэн 2 дахь компанийн нэг болсон юм . 2008, 2010 онуудад Дэлхий дахинаа ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй Woolmark, Woolmark Blend барааны тэмдгүүдийг баталгаажуулан авснаар уг тэмдгийг хэрэглэхээр авсан №1 гэрчилгээтэй Монгол улсын анхны компани болсон.“Эрдэнэт Хивс” ХХК нь өнөөдөр ОХУ, БНХАУ-д өөрийн төлөөлөгчийн газартай, УБ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудад төлөөлөгчийн газар, салбар дэлгүүрүүдтэй, Монголын бүх аймаг сумдад гэрээт борлуулагчтай болж, эх орныхоо өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна. Бид гадаад зах зээлээ тэлэх, шинэ худалдан авагчидтай холбоо тогтоох, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах, гадаадын ижил төстэй компаниудын техник технологи болон дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор жил бүр Германы Ганновер хотод зохиогддог олон улсын хивсний “ДОМОТЕКС” үзэсгэлэн худалдаа, Хятадын Шанхай хотноо зохиогддог Азийн “ДОМОТЕКС” үзэсгэлэн худалдаа болон Түвд, ОХУ, Казакстан, Япон зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаануудад шат дараалан амжилттай оролцож байна. “Эрдэнэт хивс” ХХК нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх,бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор ‘’Ажлын соёл-5С‘’ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.Тус компани 2002-2011 онд орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд нийт 8,5 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. “Эрдэнэт хивс” ХХ компани нь нийгэм, эдийн засгийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлж, нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласан ТОП аж ахуйн нэгжийн нэг бөгөөд жилдээ 1.5-2.8 тэрбум төгрөг, 30 жилийн түүхэнд нийт 25,0 тэрбум төгрөгний татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг улсын болон орон нутгийн төсөвт төлсөн байна. [1]

Ноос угаах үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Жилдээ 8000.0 тн хонины болон тэмээний бохирноос ангила нялгалт хийж угаах хүчин чадалтай. Ноос ялгах, угаах 2 үндсэн цехтэй.Ялгах, сэгсрэх, угаах, хатаах гэсэн 4 дамжлагуудаас бүрддэг. Бохир ноосыг хүлээн авч технологийн дагуу 19-н нэр төрлөөр ангилан ялгасны дараа угааж төрөл бүрийн ээрмэл, эсгий бүтээгдхүүн болон оёмол бүтээгдхүүн хийхэд бэлтгэн нийлүүлдэг. Польш, Хятад, ОХУ-ын 18 төрлийн 57 тоног төхөөрөмжтэй, 130 орчим ажиллагсадтай.

Ээрэх үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Герман, Итали, Польш, ОХУ-ын 25 төрлийн 125 тоног төхөөрөмжтэй бөгөөд Будах, Холих, Самнах, Ээрэх, Бэлтгэх гэсэн үндсэн 5 цехтэй. Утсыг бэлтгэх дээ аппаратын болон хагас нарийны ээрэх системээр боловсруулдаг. Аппаратын ээрэх системээр жилдээ нийт 2000 тн ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай, задгай болон утсаар 30 гаруй өнгө гарган буддаг. Сүүлийн жилүүдэд хонь болон тэмээний ноос, ноолуурыг байгалийн өнгөөр нь ялгаж, будахгүйгээр натурал ээрмэл утас үйлдвэрлэж байна. Ээрэх үйлдвэр нь нийт 350 гаруй ажиллагсадтай.

Нэхэх үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Нэхэх үйлдвэр нь Нэхэх, гүйцэтгэх гэсэн 2 үндсэн цехтэй бөгөөд хөндлөн ба суурь утас ороох, хивс нэхэх, нөхөн засах, гүйцэтгэн боловсруулах, хивс сийлбэрлэх, картныхээ нийцаас бэлтгэх, гартафтинг хивс нэхэх зэрэг технологийн 10 гаруй дамжлагатай. Нийт 26 машин дээр жилдээ 900,000 м2 хивсийг “Одод” , “Эрдэнэт” , “Чингис” , “Хүннү” нэр төрлөөр, 100 гаруй зураг загвар дизайнаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Нэхэх машинаас буусан түүхий хивсийг цэвэрлэх машинаар цэвэрлэж, нөхөн засч, гүйцэтгэн боловсруулах шугамаар оруулж хивсний арыг цардаж, үслэг гадаргууг жигд болгож хяргаж захална. Нэхэх үйлдвэр нь нийт 390 гаруй ажиллагсадтай .

Угалз үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Гэрийн эсгий, эсгий гутал, эсгий шаахай, эсгий бүтээгдэхүүн, барилгын дулаалгын материал, хоёрдогч түүхий эдээр өргөн хэрэглээний хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2010 онд Угалз үйлдвэрийн хаягдал боловсруулах цехэд дулаалгын материалын гүйцэтгэн боловсруулах шугамыг суурилуулж ашиглалтанд оруулснаар үйлдвэрийн дамжлагуудаас гарч буй технологийн хаягдлыг задалж боловсруулан барилгын дулаалгын материал үйлдвэрлэж эхэлсэн. Нийт 100 гаруй ажиллагсадтай .

Нэхмэлийн үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Нэхмэлийн үйлдвэр нь 2008 оны дөрөв дүгээр сард анх сууриа тавьж Герман, Итали, БНХАУ зэрэг орны дөч гаруй машин тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулсан. Нэхмэлийн үйлдвэр нь жилдээ 300 мянган уртааш метр тэмээний ноосон ба ноолууран хөнжил, нөмрөг, шааль, ороолт нэхэх хүчин чадалтай. Монгол улсдаа хамгийн томд орох нэхмэл эдлэлийн зориулалт бүрт тохирсон гүйцэтгэн боловсруулалтын шугамыг мөн иж бүрэн ашиглалтанд оруулсан. Нэхмэлийн үйлдвэр нь ээрэх үйлдвэр, нэхэх, гүйцэтгэн боловсруулах, оёдол гэсэн үндсэн 4 хэсэгтэй. Нэхэх цех нь суурь ба хөндлөн утас ороох, нэхэх, нөхөн засах гэсэн дамжлагуудтай. Гүйцэтгэн боловсруулах цех нь саванжуулах, агшаах, угаах, үслэх, нойтон тэнийлгэх, хатаах, хяргах, сойздох, боргоцойгоор үслэх, жигнэх, прессээр индүүдэх, тогтворжуулах гэсэн дамжлагуудтай. Зарим тоног төхөөрөмж нь Монгол улсдаа цорын ганц бөгөөд зөвхөн даавуу боловсруулах зориулалттай юм.

Оёдлын цех[засварлах | кодоор засварлах]

Оёдлын цех нь самнах, хээлэх, шулуун оёх гэсэн дамжлагуудтай. Жилдээ наян мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн хийх хүчин чадалтай. Оёдлын цех нь оёмол хөнжил, орны дэвсгэр, дэр, дэрний уут, аяны хөнжил, хүүхдийн өлгий, гудасны өнгө даавуу, тэмээний ноосон хантааз, хүүхдийн бойтог зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт 139 ажилтантай.

Хүннү брэнд[засварлах | кодоор засварлах]

Хүннү брэнд нь сүүлийн үеийн технологиор нарийн нягт ихтэй зөөлөн дулаан технологитой. “Эрдэнэт хивс”нь 2012 онд шилдэг экспортлогч болсон. МҮХАҮТ-с зохион байгуулдаг ENTREPRENEUR шилдэг аж ахуй нэг шалгаруулах арга хэмжээ 16 дахь жилдээ зохион байгуулагдаж бизнесийн шилдэгүүдийг тодруулсан. Улс орныхоо нүүр царай болж, гадаад зах зээлдээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай таниулж, монгол хүний юу хийж бүтээж чаддагыг дэлхий нийтэд таниулах үйлсэд оруулсан манай хамт олны хувь нэмэр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, амжилттай менежментээс гадна үйлдвэрлэл, худалдааны салбарт ажилласан 31 жилийн туршлага, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, дэмжлэгээр ийнхүү ОНЫ ШИЛДЭГ ЭКСПОРТЛОГЧ болж 6 дахь удаагаа шалгарсан байна. [2]

ЭРДЭНЭТ КАШМЕР НООЛУУРЫН ҮЙЛДВЭР[засварлах | кодоор засварлах]

2013 оны 4 дүгээрсар 21-ний ням гаригт Монголын ноос ноолуурын салбарын түүхэнд бичигдэх томоохон арга хэмжээ Эрдэнэт хотод болж өнгөрлөө. 32 жилийн түүхтэй Үндэсний манлай үйлдвэр Эрдэнэт Хивс компанийн хамт олон Монголдоо томоохонд тооцогдох ноолуурын иж бүрэн үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Тэд Монгол ноолуурыг түүхийгээр нь урд хөршид экспортлодог байдлыг зогсоож, дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин 2008 оноос эхлэн ноолуурын тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, дэвшилтэт технологийг судлаж ирсэн бөгөөд өнгөрөгч оны 12 сард хамгийн сүүлийн буюу ээрэх болон сүлжих үйлдвэрийн тоног төхөөрөмжөө ашиглалтанд оруулсанаа рийнхүү үйлдвэрийн албан ёсны нээлтээ хийгээд одоог хүртэл амжилттай явж байна. Энэхүү үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал монгол ноолуурыг урд хөршрүү түүхийгээр экспортлож утас болгон буцааж авч манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өнөөгийн тогтолцоо өөрчлөгдөж дотооддоо боловсруулсан утас хэрэглэдэг болно. Mөн одоо барилгын дулаалга хөөсний оронд эсгий хийх технологи одооноос нэвтрүүлэн танилцуулж байна. Эсгий нь шатахдаа удаан эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. [3]

  1. [1], КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ
  2. [2], ШИНЭ МЭДЭЭ
  3. [3], ЭРДЭНЭТ КАШМЕР НООЛУУРЫН ҮЙЛДВЭР