Хэрэглэгч:ZyLaa

Beatles хамтлаг

Энэ хамтлагийн гишvvдээс хэн нь ч хєгжмийн боловсрол эзэмшээгvй юм. Дээд байтугай аль нь ч байхгvй. Гэсэн хэдий ч " Битлз" XX зууны хєгжмийн хєгжилд хvчтэй тvлхэц єгч чадсан билээ.

Тэдний гаргасан 12 цомог дэлхийн олон орны хит парадын эхэнд бичигдэж, Ливерпулийн алдарт дєрвєлийг " Рок хєгжмийн Моцартууд" гэж нэрлэх болсон юм. Түүхэн замналBold text

" Битлз" хамтлагийн тvvхийг 16 настай Жон Леннон, 14 настай Пол Маккартни нарын танилцсан 1957 оноос эхэлсэн гэж vздэг. Удалгvй хамтлагийн 3-дагч гишvvн Жорж Харрисон нэмэгдэж "Скиффл" (1920- иод онд Чикагод vvссэн, Афро- Америк хєгжмєєс гаралтай, бит урсгалын vндэс суурь орч.) стилийн хамтлаг байгуулсан байна.

Эхэндээ хамтлагаа " The Quarrymen" хэмээн нэрлэж байжээ. Тэр vед Леннон, Маккартни хоёр зэрэг гитар сурч, дуу зохиож эхлээд байлаа. Энэ vед тэдэнд дууриагаад сургуулилчих юу ч байсангvй. Гэсэн ч зохиомжилсон сэтгэмжvvд нь хvний сонирхол татахаар болж байсан нь жинхэнэ нvдээ олсон хэрэг болжээ.

1958 онд хамтлагт дvрслэх урлагийн коллежоос Жон Ленноны ангийн анд Стюарт Сатклифф нэгдсэн байна. Жон Ленноноос ч хэцvv араншинтай авьяаслаг зураач, хамтлагт нєлєєтэй болж эхэлжээ. Сатклиффээс тэд урлагт хэрхэн хандах талаар их сурч авсан гэдэг. Хамтлагийнхны тэр vед тоглодог байсан " Casbah" клубын эзний хvv бємбєрчин Пит Бест 1960 онд тэдэнтэй нэгдсэн байна. Энэ vед тэдэнд юу юунаас илvv байнгын бємбєрчин хэрэгтэй байжээ.

Хамтлагийнхаа нэрийг тэд хэд хэдэн удаа сольсон байна. Эхэндээ "Long John and Silver Beatles" гэж байснаа бага зэрэг товчилж "The Silver Beatles", сvvлдээ "The Beatles" болжээ. Энэ шинэ vгийг Жон Леннон, Льюиса Кэроллын "Алиса vлгэрийн оронд" гэдэг багынхаа дуртай номноос санаа авч єгсєн байна. " Beatles" гэдэг уг нь англиар " Beat'- цохилт, " Beetles"-цохнууд гэсэн хоёр vгийн товчлол аж.

Амжилтын эхлэлBold text

1959 онд Аллан Уиллсон гэгч " Битлз" хамтлагийнхантай танилцаж, ажлын бус цагаар баарандаа сургуулилж байхыг зєвшєєрчээ. Энэ vед Леннон, Маккартни хоёр, зуу гаруй дуутай, бvх гитараа холбосон арван ваттын єсгєгч, ганц микрофонтой байжээ. 1960 оны 4-р сард Аллан Уиллсон, хамтлагийнхныг нэрд хараахан гараагvй Жонни Жентлийн Хойд Шотландад хийх аялан тоглолтыг зохион байгуулагч Ларри Парнестэй танилцуулсан байна. Парнест, Жонни Жентлтэй хєгжимдєх хамтлаг хэрэгтэй байжээ. Харин тvvнээс "Битлз"- чvvд бусад хамтлагийнхнаас хавьгvй бага хєлс хvсч тэр ч зєвшєєрсєн байна.

Аялан тоглолтын дараа ямар ч цуу дуулиан дэгдсэнгvй. Хамтлагийнхан ч Ливерпулийн клубтээ урьдынхаараа хєгжимдєж эхэлжээ. Зодоонч Жон Ленноныг байхад хамтлагийн тоглолтод аюул учрах нь их байлаа. Нэг удаа Жон vзэгчдийн хэн нэгнийг шvргээд тайз руу гарчээ. Тоглолтын дараа бvх юм эхэлж хамтлагийнхан сайтар зодуулсан байна. Хамгийн их хэлмэгдсэн нь тархиныхаа ясыг цуулуулсан Стюарт Сатклифф байлаа. Энэ нь явсаар, хоёр жилийн дараах тvvний vхлийн шалтгаан (эмч нарын оношоор: тархины цусан хангамжийн саатал) нь болсон юм.

1960 оны зун " Битлз", Аллан Уиллсоны тусламжтайгаар Хамбургын нэгэн клубын эзэн Бруно Кошмейдертэй танилцжээ. Кошмейдер клубтээ тоглохыг тэдэнд санал болгож тэд ч дэврvvн сэтгэлтэйгээр гэрээсээ гарцгаажээ... Леннон, Маккартни, Харрисон, Сатклифф, Бест тавуул Хамбургт 4 cap болсон байна. Дэврvvн сэтгэл нь бэрхшээлтэй учирчээ. Эхлээд " Индра" дараа нь " Кайзеркеллер" клубт єдєр бvр 6-7 цаг тоглодог байж. Урын сангаа арвижуулах болж ( хуучин нь хvрэлцдэггvй байж) бэлдсэн дуу бvрээ найруулан бичих их ажил ундрах нь тэр. Тэднээс ямар ч нєхцєлд тайзнаа гарахад бэлэн байхыг шаардах болжээ.

Бvх юм санамсаргvйгээр тєгсгєл боллоо. "Битлз", хєрш "Топ-тен" клубын амалсан єндєр шагналд татагдаж тэнд тоглож эхэлжээ. Тvvний хєгжимчид єрсєлдєгчдєд нь урвасан нь Кошмейдерийн хилэнг бадраасан байна. Тэр Жорж Харрисоныг 18 нас хvрээгvй гэдгийг цагдаад мэдэгджээ. Хамбургт насанд хvрээгvй хvн шєнийн цагаар ажиллахыг хориглодог байсан тул тэднийг 24 цагийн дотор хотоос гарахыг цагдаа нар шаардсан байна.

"Битлз"-ийнхэн Ливерпульдээ сэтгэлээр унацгаасаар ирлээ. Гэвч Хамбург тэдэнд том сургууль болсон байлаа. Тэд vзэгчдийг ядах юмгvй татаж Ливерпулийн 350 хамтлагаас хамгийн шилдэг нь болж чаджээ.

Харрисоныг 18 нас хvрмэгц " Битлз" дахин Хамбургыг зорьж, "Топ-тен" клубт тоглох болсон байна. Єдєр бvр 6-7 цаг тоглох болсон ч сэтгэгдэл урьдынхаасаа огт єєр байлаа. Аялан тоглолт 3 cap vргэлжилжээ. Энэ vед хамтлагийн шvтэн бишрэгч, Стю Сатклиффын хожмын эхнэр Астрид Кирхгер тэдэнд, хамтлагийнхаа нэрийг ямар нэг хэмжээгээр илтгэсэн, цохнуудыг санагдуулам, бvгд адилхан дух, чихээ дарсан засалтаар vсээ янзлахыг санал болгожээ. Удалгvй Стю, Астридтай гэрлэж Хамбургт vлдэхдээ, ритм гитар тоглодог байсан Маккартнид аргил гитараа єгч, хамтлаг 5- уулаа биш дєрвєл болсон байна.

Ливерпульд ирснийхээ дараа " Битлз", " Cavern" клубтээ тоглож, заллуу дуучин Тони Шеридантай аялан тоглолт хийн " My Bonnie" синглийг нь ч хамт бичvvлжээ. 1961 оны 11-р сард " Битлз", Брайн Эпстайн гэгч менежертэй болж гэрээ байгуулсан байна. Тvvний идэвх зvтгэлгvйгээр " Битлз" хєгжмийн Олимпын оргилд гарч чадахгvй байсан нь эргэлзээгvй юм. Энэ бvгд хэрхэн болов? Брайн Эпстайны хєгжмийн дэлгvvрээс худалдан авагчид " Битлз" гэдэг vл мэдэгдэх хамтлагийн "Му Bonnie" пянзыг олонтаа асуусан гэдэг. Брайн ч пянз, хамтлагийг хайж лавлах эргvvлсээр ойролцоох нэгэн клубт " Битлз" тоглодгийг мэджээ. Сонирхолдоо хєтлєгдєж ирсэн тэр, ганцхан минутын дотор " Cavern" клубт сэтгэл татагдсан гэдэг. Клубын уур амьсгал, " Битлз"- ийн цогтой дуунуудад цочирдсон Эпстайн, энэ хамтлагийн ирээдvйг цогцлоохоор шийдсэн байна.

Эпстайны хvсэлтээр "Битлз" хэд хэдэн дуугаа бичvvлж, тvvнийг нь Брайн Лондон руу авч яван, дуу бичлэгийн олон фирмд сонсгожээ. Эхэндээ хамтлагийг хэн ч сонирхсонгvй. Гэвч Лондоны " Parlophone" фирмтэй гэрээ байгуулах боломж Эпстайнд олджээ. Лондоны продюсер Жорж Мартин, " Битлз" хамтлагийг бємбєрчнєє сольсон цагт гэрээ байгуулж болохыг зєвшєєрсєн гэдэг " Битлз" ч татгалзсангvй Пит Бестийг Ринго Стар ( жинхэнэ нэр нь Ричард Старки)- аар сольжээ. Жон Леннонтой чацуу, Ливерпулийн унаган Ринго Стар " Битлз"-ийнхэнтэй бvр Хамбургт байхын танил, хєрш клубт нь тоглодог байсан аж. Гэвч хамтлагийн зарим тvvхээс vзвэл, хамтлагийнхан єєрсдєє Бестийг Ринго Старраар сольсон, Жорж Мартины шаардлага бол зєвхєн халхавч тєдий байсан гэх нь бий.

Юутай ч нэгэн єдєр Леннон, Маккартни, Харрисон, Старр гэсэн бvрэлдхvvнтэй " Битлз" хамтлаг Лондоны " Parlophone" фирмд " Love me do", " P.S. I lovе you" дуугаа бичvvлж, сингл гаргажээ. Энэ сингл нь 7 хоногиин хитийн 17- р байранд бичигдсэн байлаа. Анхных гэхэд муугvй амжилт. Гурван сарын дараа гэрээнийхээ дагуу " Parlophone" фирмд удаах синглээ бичvvлжээ. Тvvнд нь " Please, please me", "Ask me why" дуунууд орсон байв. Єнгєц харахад хайрын тухай болхидуу дуунууд мэт боловч vнэн хэрэгтээ дуу бvрийг аль болох олон сонсогчийг татахаар тооцоолсон байлаа. Гайхалтай vр дvнд хvрч, Их Британийн хитэд 1- рт бичигдсэн байв. Хамгийн гол нь Леннон, Маккартни нарын " Please, please me" дуу нь, бичлэгийн менежер Жорж Мартиныг, " Битлз" хамтлагийн хєгжмийн маргашгvй их авьяасын тухай бодоход хvргэсэн гэдэг.

" Parlophone" фирмтэй байгуулсан гэрээ нь зєвхєн сингл гаргахад, харин аялан тоглолт хийхийг нь Эпстайн хариуцаж байлаа. Анхныхаа пянзыг гаргаж байхдаа " Битлз" нэг бол Хамбургт, эсвэл Их Британаар аялан тоглолт хийсээр байжээ. " Please, please me" сингл нь хитийг тэргvvлж эхэлмэгц " Parlophone" фирмийн хvсэлтээр аялан тоглолтоо орхиж Лондонд цомгоо бичvvлэхээр иржээ. " Битлз"- ийн дуунууд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа дээр нь цомгоо хурдхан гаргах хэрэгтэй байлаа. Цомгоо 1963 оны 2- р сарын 11- нд ганцхан єдєрт бичvvлсэн нь дээд амжилт болж, хит дуу " Please, please me" дуугаараа нэрлэсэн байв. Энэ нь " Битлз"- ийн мэргэжлийн єндєр ур чадварыг илтгэсэн юм. Цомог нь 3- р сарын 22- нд гарч, Английн хит парадын эхэнд бичигджээ. " Битлз" амжилтаа тэмдэглэх хэрэгтэй болсон юм. Тэднийг их амжилтын урт аян ємнє нь хvлээж байлаа. " From me to you" дуутай 3- дахь сингл нь гарч бас л хитийг тэргvvлэв.

" Parlophone" фирмийнхэи єєрсдийгєє ялсанд тооцож, урьд нь "Битлз" хамтлагийг ивээлдээ авахыг хvсээгvйгээр барахгvй " Гитартай хамтлагууд моодноос гарсан" гэж хэлээд Брайн Эпстайныг гэр лvv нь буцаасан тэдний єрсєлдєгч фирм " Decca-гынхан амаа барьсаар хоцорсон аж. Шинэ цомгийн жагсаалтыг тэргvvлж байхад тэд хумсаа мэрсээр vлджээ.

Хамтлагийн 4- дэх сингл " She Loves you" бичигдэж гарлаа. "Битлз" болоод продюсерыг нь анхны амжилг нь ер тайвшруулсангvй. Харин ч шинэ эрэл хайгуулд хєдєлгєжээ. Бараг 25 дахиж бичvvлсэн "She Loves you" дуу нь эхэңдээ тэр vеийн нэртэй дуучин Рой Орбисоныг дуурайсан мэт байсан ч удалгvй тухайн vеийн хит болсон юм. Тэр vеэс л жинхэнэ " Битломани" ( битлзийг шvтэгч) гэгчид бий болж, " пянзнаас дуугарах " Еэ еэ еэ" гэх содон аялга тэр цагаас эхлэн 60- аад оны хєгжмийн бэлгэдэл болсон гэлтэй. Мэдээж. "She loves you " дуу нь хитийг тэргvvлжээ. Vvнд эргэлзэх хэн ч байсангvй.

Эхдээд улс, дараа нь тив, тэгээд бvх дэлхийг " битломан" - чууд бvрхэнэ гэдгийг урьдчилан хэлэх хэцvv байсан нь мэдээж. Энэ бол хэзээнээс байсан, эстрадын оддын бодож л явдаг нэг хийрхэл. Гэвч "Битлз"- д дэлхийн хэмжээгээр ноогджээ.

Амжилтаа vргэлжлvvлэн " Битлз", Европ, бvх дэлхийгээр аялан тоглолтоо яаравчлан эхэллээ. Тэднийг дээрх хийрхэл бас л дагалдсан юм. Шведэд тоглолтoo хийж дараа нь Англидаа буцаж ирцгээсэн байна. Удалгvй Францад " Олимп" гэдэг концертын танхимд 3 долоо хоногийн турш єдєр алгасалгvй тоглолт хийжээ. Тоглол бvрийнх нь тасалбар аль эрт дууссан байдаг байлаа. Тоглолтын хєтєлбєр нь ихэвчлэн " Please please me цомог, " She loves you" синглээс нь бvрдэж байжээ. Хаа ч явсан " битломан"- чууд дагалдаж тоглолтынхоо дараа тэд нуугдаж, нvvрээ буруулж зугтдаг байсан аж. Цєс нь, хєєрсєн тэднээс сайн юм горьдох хэрэггvй байлаа.

1963 оны 11- р сарын сvvлчээр " With the Beaties" цомгоо гаргаж АНУ- д аялан тоглохор бэлдэж эхэлжээ. " I want tо hold your hand" дуугаа Америкт бичvvлсэн байлаа. Тухайн vеийнхээ хитийг тэргvvлж байгаа хамтлаг дуучдыг дууриан зохиодог, туршсан аргаараа энэ дууг бичжээ. Энэ дуутай сингл нь америкийн зах зээлийг " бужигнуулж", vндэсний хит парадын 1- р байрыг " Битлз"- д авчирсан байна. АНУ- д амжилтаа бататган " Meet the Beatles!" ( With the Bea¬tles цомгийнхоо заримыг давтсан) цомгоо гаргажээ. Америкийн цомог болоод " I want to hold your hand" сингл нь " алтан" пянз болсон юм. 1964 оны 2-р сард Америкт хийсэн 2 долоо хоногийн аялан тоглолтыг урьд нь байгаагvй их сурталчилгаа, дуулиан шоу бизнесийнхэн дагалджээ. Дараа нь тэд Англид ирээд " A hard day's night" цомгоо бичvvлж, ижил нэртэй кинонд ч тоглосон байна. Удсанчгvй дэлхийг тойрох аяндаа гарч 6- р сарын 4- нєєс тэд Дани, Голланд, Хонконг, Австрали, Шинэ Зеландиар тоглолтоо хийжээ. Энэ аяллын дараа, " Битломан"- чууд дэлхийг бvрхлээ гэж зуун хувь хэлж болох байлаа. Энэ нь ихээхэн сонирхолтой, бас сургамжтай байсан юм. Тоглолтондоо " Битломан"- ы армийг голлон бvрдvvлдэг оюутан сурагчдын амралт дуусч, хичээл эхэлж байгаа оргил vеийг сонгосон байв.

АНУ- д тэд 32 хоногийн аялан тоглолт хийхдээ 24 хотод 31 тоглолт ( 3 тоглолт нь Канадад) хийжээ. " Битлз"- ийн хувьд энэ нь хамгийн vнэтэй аялан тоглолт болсон юм. Дунджаар 25-30 минутын тоглолт 25- 30 мянган доллар хvрчээ. Гэвч vvнээс ч vнэтэй гэрээ бас байлаа. Мэргэжлийн сагсан бємбєгийн нэгэн клубын эзэн, хагас цагийн тоглолтонд нь 150 мянган доллар тєлж байжээ.

" Битлз"- ийн гялалзсан амжилт нь тохиолдлын биш зvйл, vнэхээрийн их авьяас. Тоглолтон дээр сонсогдохоо байдаг гайхамшигт дуунууд нь vvний баталгаа юм. " Битлз"- ийн тоглолт нь хєгжмийн хамтлагийнх гэхээсээ илvv нийтээр ховсдох vйлдлийг санагдуулдаг байлаа. Эдгээрийн аль нь гол байсан юм бол? Хєгжим бол огт биш, харин ховсдлыг харах л...

" Битлз" 1965, 1966 оныг байнгын аялан тоглолтоор єнгєрєєж, дэлхийн тэн хагасаар аялан тогложээ. Америк, Австрали, Шинэ Зеланди, Япон, Филиппин... Аялан тоглолтынхоо завсар хооронд тэд " Help" кинонд тоглож, " A hard day's night', " Beatles for sale", " Help", Rubber soul", Revolver цомгуудаа гаргасан юм, Энд синглvvдийг нь дурдсангvй. Цомгуудын гол нь Леннон, Маккартни нарын дуунаас, бvр нарийн ялгавал Харрисоны дуу ч гарч ирнэ. Vнэндээ " Битлз"- ийн амжилт хамтлагийн уран бvтээлд байнга санаа тавьж ямагт шинэ сэргэг, хэзээ ч хуучрахгvй байлгахын тєлєє анхаарч явдаг, єндєр нэр хvндтэй менежер Жорж Мартинтай ихээхэн холбоотой юм.

Одоо "A hard day's night" цомогт нь орсон нэгэн дуун дээр тvр тогтоцгооё. Энэ бол зєвхєн рок хєгжимд ч биш, ер нь хєгжимд сонгодог болсон бvтээл " Yesterday" юм. Энэ дууг " Битлз" ч юм уу, эсвэл аль нэг найрал хєгжим тоглохыг сонсоогvй хvн байхгvй биз ээ. " Yester¬day"- г зvvдэндээ зохиосон гэж Пол Маккартни (зохиогч нь) ярьжээ. Тvvний vгээр, нэг єглєє сэрэхэд нь зvvднийх нь vргэлжлэл болон чихэнд нь хоёр мєр шvлэг аятайга орж ирсэн байна. Тvvнд, гол нь аяа тогтоох л хэрэгтэй байжээ. Харин шvлгээ сvvлд нь гvйцээж бичсэн байна. "Битлз"- ийн тухай хоёр кино байдаг. Эхнийх нь " A hard day's night". Тэдний тухай, " Битлз" хамтлагийнхан телевизийн нэвтрvvлэгт оролцох гэж тєрлєх хотоосоо нийслэл рvv хэрхэн явж байгаа... зэргийг vзvvлдэг байна. Дараагийнх нь мєн л Ричард Лестерийн найруулсан єнгєт кино юм. Энэ хоёр киног сурталчилгааны зорилгоор бvтээсэн гэдэг. Кинонд " Битлз"- ийн алдартай дуунууд дуугарч, хамтлагийн шvтэн бишрэгчдэд нь шvтээнvvдтэйгээ кино дэлгэцнээ нvvр тулан учрах боломжийг олгожээ. Эдгээр киноны зарим хэсгээс одоо ч видео клипvvдэд ашигласаар байгаа юм.

Хєгжимдєє vнэнч хамтлагийнхны сэтгэлийг аялан тоглолтууд нь хангаж чадахгvй байлаа. Тоглолт бvрээсээ тэд хоосон хийрхэл, єєрсдийгєє давтсан, байнгын уруудан доройтож байгаагаа мэдэрсээр байв. " Битлз"- ийн Япон, яалангуяа Филиппинд хийсэн сvvлчийн аялан тоглолтоос энэ нь хурц мэдрэгджээ. Тэдний тоглолтын тvвшин, эхэн vеийн эрчтэй хvчтэй " Битлз"- ийнхтэй харьцуулашгvй болсон байлаа. Тоглолтын хамтлаг маягаар цаашид оршин тогтнох нь ирээдvйгvй гэж vзэн " Битлз"- ийнхэн шийдвэртэй алхам хийлээ. 1966 оны 8-р сарын 29-нд Сан-франциско хотод болсон тоглолтын дараа хєгжимчид, "Битлз" хамтлагийн аялан тоглолт тєгссєнийг зарлажээ.

Vзэгчид, ялангуяа менежер Брайн Эпстайн гvн цочролд орсон байна. Гэвч " Битлз" огтхон ч єрєвдєж vзсэнгvй. Хэсэг хугацаа єнгєрсний эцэст Леннон, Ричард Лестерийн ээлжит кинонд зургаа авахуулахаар Испани руу явж, Маккартни " The family way" киноны хєгжим бичиж, Харрисон Энэтхэгээр аялжээ. 1966 оны сvvлчээр "Битлз" гэрээнийхээ дагуу Лондонд цуглан "Penny lane", "Strawberry fields forever" дуунуудаараа сингл гаргасан байна. Энэ бvтээл нь "Битлз" бодлогширсон, бясалгасан шинэ сэдвийг сонгосных нь гэрч болсон юм. Сингл гаргасныхаа дараа дахиад л шинэ цомог бичvvлэх гэрээ байгуулах боллоо. Энэ удаад яаж аятайхан бvтээл хийхээ хэн нь ч мэдэхгvй байв. Харин сэтгэдгээрээ Пол сонирхолтой санаа гаргажээ. Тэр нь цомгийг ямар нэг нэрд гараагvй хамтлаг бичvvлсэн юм шиг санагдахаар нэрлэе: Жишээ нь " Sergeant Peppers Lonely hearts club band" ( "Ахлагч Пепперийн " Ганцаардсан сэтгэл" клубын найрал хєгжим") ч юмуу гэхэд, цомгоо тvvнийхээр нэрлэх болжээ. Хvсэн хvлээсэн амжилтандаа ч тэд хvрч. " Битлз"-ийн vеийнхэн бvгд санал нэгтэйгээр, шинэ цомог рок хєгжмийн хєгжлийг хэдэн арван жилээр урагшлууллаа гэж ярьцгааж байлаа. 1967 оны 6- р сарын 1- ңд энэ цомог худалдаанд гарч, хоёр долоо хоногийн дараа " All you needs is love" (Чамд хэрэгтэй бvхэн чинь энэ хайр) дуугаа бичvvлж эхлэн 6- р сарын 25- нд дуусгасан байна. Энэ дууныхаа бичлэгт vзэгчдийг оролцуулан ( тєгсгєлд нь) сансрын холбоогоор олон улсад дамжуулжээ. Гэвч 8-р сарын 27-нд нойрны эмнийхээ тунг хэтрvvлсэн Брайн Эпстайн нас барсан байна. " Битлз"- ийнхэн vvнд ихэд цочирдон ямар нэг хэмжээгээр єєрсдийгєє буруутгаж байлаа.

Менежерийгээ нас барсны дараа Пол Маккартни " удирдлага"- ыг гартаа авах гэсэн боловч аливаа асуудлыг хамтдаа шийднэ гэсэн олонхийн саналд цохигдон амжилтанд хvрсэнгvй. Маккартни ч зєвшєєрлєє.

" Битлз"- ийг хvнд байдлаас гapгax " Apple" фирм 1968 оны сvvлчээр байгуулагдах байсан боловч хойшлогдож бас нэг хохирол амсацгаав. Энэ бvгд нь хєгжимчдийн єєртєє итгэх итгэлийг нь улам бvр алдагдуулахад хvргэжээ. Уран бvтээлээсээ илvv мансууруулах бодист татагдах нь ч ихэссэн байна. " Рагlophone" фирмд шинэ бичлэг хийлгэсэн боловч цомог гаргахад даанч хангалтгvй цєєхєн хэдхэн дуу байлаа. Яагаад энэ удаа тэд бvтэлгvйтэв ээ? Энэ бvгдийг цомгоо нэрлэсэн " Magical mistery tour" нэрнээс нь харсан ч ойлгомжтой, тэдэнд хэлэх гэсэн гол санаа байсангvй, тvvнийгээ ч ойлгохгvй байлаа. Гэсэн ч зєрvvд Маккартни киноны магнат Микланжело Антонионийн хэлсэн нааштай vг, єєрийнхєє киноны туршлагад найдан бие дааж кино хийхээр шийджээ. " Magical mistery tour" кино vнэхээр хэний ч туслалцаагvйгээр бvтлээ. 1968 он гарахын ємнєхєн энэ киног Британийн телевизийн 1- р сувгаар vзvvлсэн боловч vзэгчдийн урмыг ихэд хугалсан байна.

Гэвч тэд, 1968 онд нэр хvндээ сэргээх ээлжит оролдлогоо эхэлжээ. Шинэ цомгийнхоо бичлэгт орж, бас бvрэн хэмжээний " Yellow Submarine" хvvхэлдэйн киноны ажилд оролцов. 1968 оны 11-р сард "Цагаан" цомог нь гарлаа. Хvмvvс хавтасных нь єнгєєр л " цагаан" гэж нэрлэснээс биш vнэн хэрэг дээрээ нэр єгєєгvй " The Beatles" гэсэн бичигнээс єєр юу ч алга байв. Шинэ цомог нь хєгжмийн олон шинэлэг туршицуудаараа сонирхолтой болсон ч хэлэх гэсэн гол санаа байсангvй. Цомог нь нэргvй, хавтас нь зураггvй, энэ бvгд " Битлз"- д хvнд хэцvv vе ирснийг зарлаж байлаа. Тиймээ, " Битлз" Жорж Мартинд, дууныхаа продюсерт дэндvv дассан байжээ. Энэ бvгд чанарт нь нєлєєлж. Олон шvvмжлэгчид, " Битлз" дуунуудаа нарийн шvvлтvvрээр шvvж хоёроос нэг цомог гаргах хэрэгтэй гэж vзэж байв. Дараа нь тэд " Let it be" цомгоо бичvvллээ. Гэхдээ зєвхєн цомогт орох дуунуудаа. Харин цомог нэлээд хожуу гарсан юм.

Маккартни дахиад л хамтлагаа манлайлах санаа гаргаж, " Битлз", цомгоо гаргах бvх vйл явцыг кино дурангийн ємнє бичvvлнэ гэлээ. Энэ нь " Битлз"-ийг хямралтай, доройтолтой байхад байж боломгvй санал байлаа. Vvнээс сайн юм гарахгvй гэдгийг бvгд ойлгож байв. Дээр нь Леннон сургуулилалт бvр дээр шинэ найз Йоко Оногоо дагуулан ирж шинэ зvйл хийх уран бvтээлч уур амьсгалд " хувь нэмэр"- ээ оруулан байдлыг бvр ч " сайжруулж" байлаа. Хэрвээ " Two of US", " Across the Universe" зэрэг дуунууд нь ороогvй бол " Let it be" цомог ердєє л дундажхан хамтлагийн дундажхан тоглолтын хєтєлбєр болох байлаа.

Юутай ч 1969 оны 1- р cap гэхэд дуунуудаа бичvvлчихсэн байлаа. Тvvнийгээ тvр хvлээзнээд арай гайгvй бvтээл болгохоор шийдэцгээжээ. Жорж Мартин байсан бол жинхэнэ сонгодог ажил болох байв. Энэ бичлэг хамтлагийн сvvлчийн ажил болно гэдгийг бvгд ойлгож байлаа. Vнэндээ тэд нэг нэгнээсээ залхсан байжээ. Он удаан жил тэднийг нэгтгэсэн урьдын хамтач, нэгдмэл байдал нэгэнт vгvй болсон байв. Яагаад ч юм дутуу орхисон бvхнийгээ гvйцээх, хамтран ажиллах сонирхолгvй байгаагаа харин хэн нь ч ам нээж хэлсэнгvй.

Цомгоо гаргасны дараа олон жил хийгээгvй тоглолтын тухай бодоцгоожээ. Тоглолтоо хамгийн евєрмєц газар, усан онгоцны тавцан дээр ч юм уу эсвэл Ливерпулийн " Cavern" клубт хийх санал гарлаа. Гэсэн ч тоглолтоо, цомгоо бичvvлсэн " Apple" фирмийн дээвэр дээр найз нєхдийнхєє л хvрээнд хийсэн байна.

'Хамтлагын бутрал:'Big text

1969 оны 2- р сарын 3- нд Леннон, Харрисон, Старр нарын дэмжигч Аллен Клейн хамтлагийн менежер болжээ. Энэ шинэ томилгоог Маккартни маш эсэргvvцэлтэй хvлээн авч тvvний оронд Жон Истманыг менежер болгохоор зvтгvvлсэн байна. Маккартни бусдыгаа шvvхэд єгснєєр хамтлагт уран бvтээлийн, найз нєхдийн холбоо бvрэн тасарсныг зарласан юм.

...Хамтлагийн " Abby road" цомог 1969 онд бичигдэж 9- р сарын 26- нд худалдагдаж эхэлжээ. Харин хамгийн сvvлчийн " Let It Be" цомог нь 1970 оны 5- р сарын 8- нд Их Британид гарсан байна. Энэ vед ( 197О.5.13- нд) Америкийн нэрт продюсер Фил Спекторын бvтээсэн " Let it be" кино Нью- Йоркийн дэлгэцнээ гарч эхлэхэд " Битлз" хамтлаг хэдийнээ тарчихсан байлаа. Ийнхvv тэдний " Ертєнцийг ч єєрчилж болох хєгжимд хийсэн тоглолт" єндєрлєсєн юм.