Jump to content

Хятадын Шинжлэх ухааны академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хятадын ШУА-ийн төв байр. Бээжин хот

Хятадын Шинжлэх Ухаан Академи (Хятад: 中国科学院; пиньинь Zhōngkēyuàn, Англи: Chinese Academy of Sciences, CAS) нь БНХАУ-ын Шинжлэх ухааны дээд байгууллага юм. Хятадын Байгалийн шинжлэх ухааны суурь судалгаа хийдэг тэргүүлэх Төв юм.

Хятадын Шинжлэх ухааны академи 1949 оны 11-р сарын 1-нд Бээжинд байгуулагдсан. Тэр үед Академид 16 шинжлэх ухааны хүрээлэнгүүд , 6 лаборатори, 224 эрдэмтний орон тоотой байжээ.

1962 онд Академийн эрдэмтдийн тоо 8 мянга хүрсэн бөгөөд 1967 онд Академийн бүрэлдэхүүнд 10 мянган эрдэмтэн болж өссөн байна.

1977 оны 5-р сард ШУА-ийн Нийгмийн ухаан, философийн салбарын үндсэн дээр БНХАУ-ын Нийгмийн ухааны Академи байгуулагдсан юм.

1980-аад оны дунд үеэс Шинжлэх ухааны академийн хүрээнд олон тооны арилжааны байгууламжууд, жишээлбэл "Lenovo" компьютерийн компани бий болсон.

2020 оны 12-р сараас хойш Ерөнхийлөгч Хоу Зяньго (англи. HOU Jianguo) Хятадын Шинжлэх ухааны академийг удирдаж байна.

Хятадын ШУА-ийн 2021 оны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 67,900 гаруй хүн судалгааны ажил эрхэлж байгаагийн 56,000 орчим нь мэргэжлийн судлаач, эрдэмтэд байна. Үүнээс 22,800 орчим нь профессор, дэд профессор юм. Академийн эрдэмтэд Хятад дахь суурь шинжлэх ухааны салбарын судалгааны гол төслийн 30 орчим хувийг хэрэгжүүлдэг байна.

ШУА нь 5 үндсэн чиглэлүүдээр судалгаа хийдэг байна

[засварлах | кодоор засварлах]
  • Математикийн шинжлэх ухаан;
  • Физикийн шинжлэх ухаан;
  • Химийн шинжлэх ухаан;
  • Дэлхийн тухай шинжлэх ухаан;
  • Техникийн шинжлэх ухаан.

Өнөөгийн байдлаар Хятадын ШУА-ийн дотор 104 эрдэм шинжилгээний хүрээлэн, 12 салбарын академи болон 3 Их сургуультай байна.

ШУА-ийн салбарууд

[засварлах | кодоор засварлах]

БНХАУ-ын ШУА-ийн олон салбар хүрээлэнгүүд Бээжин, Шэньян, Чанчунь, Шанхай, Наньжин, Хөфэй, Ухань, Гуанжоу, Чэнду, Нинбо, Куньмин, Сиань, Ланьжоу болон Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үйл ажиллагаа явуулдаг байна.

ШУА-ийн Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
  • Го Можо (郭沫若, 1949 оны 11 сараас —1978)
  • Фан И (方毅, 1979 — 1981)
  • Лу Зяси (卢嘉锡, 1981 — 1987)
  • Жоу Гуанжао (周光召, 1987 — 1997)
  • Лу Юнсян (路甬祥, 1997 — 2011)
  • Бай Чуньли (白春礼, 2011 —2020)
  • Хоу Зяньго (侯建国, 2020 оны 12-р сараас-)


Англи хэл дээрх албан ёсны цахим хуудас: https://english.cas.cn/