Jump to content

Хүйсийн баримжаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бэлгийн баримжаа (Англи: Sexual Orientation) нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд зүгээр байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм.

Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.

Бэлгийн чиг баримжааг дотор нь гетеросекс, гомосекс, бисекс, асекс гэх үндсэн дѳрѳвѳѳс гадна хэд хэд ангилдаг.

Үндсэн ангилалт[засварлах | кодоор засварлах]

Гол хэллэг болоод теоромууд.

  • Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх бэлгийн чиг баримжаатай хүмүүст татагддаг хүн.
  • Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
  • Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон бэлгийн дур хүсэлгүй хүн.

Гетеросекс (Heterosexual) чиг хандлага: эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ хандлага нь хүн амын дийлэнхи хувийг эзэлж байдаг.

Гомосекс (Homosexual) чиг хандлага: энэ нь ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Бэлгийн цөөнх хэмээгддэг ба хүн амын 10-13% (50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай) эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд, 335000-436000 орчим гомосекс чиг хандлагатай хүмүүс байх магадлалтай.

Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендер(Gender identity disorder)тэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаар өөрийнхөө хүйсийг солих, эсрэг хүйстэн шигээ биеээ авч явах, тэдэн шиг хувцаслахыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.

Бисекс(Bisexual) чиг хандлага: Өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: эмэгтэйчүүд, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.

Асекс(Аsexual) гэдэг нь бие болон сэтгэлээр ямар ч хүйсний хүнд татагддаггүй, бэлгийн дур хүсэлгүй хүмүүсийг хэлнэ. Заримдаа бэлгийн чиг баримжаагүй (Nonsexual) гэж хэлэгддэг. Бэлгийн чиг баримжаа (Англи: Sexual Orientation) нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр сонгодоггүй бөгөөд байгалиас заяасан өөрт угаас оршиж буй мэдрэмж юм.

Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг баримжааг сонгох болон өөрчлөх боломжгүй.

Бэлгийн чиг баримжааг дотор нь гетеросекс, гомосекс, бисекс, асекс гэх үндсэн дѳрѳвѳѳс гадна хэд хэд ангилдаг.

Үндсэн ангилалт[засварлах | кодоор засварлах]

Гол хэллэг болоод теоромууд.

  • Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
  • Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх бэлгийн чиг баримжаатай хүмүүст татагддаг хүн.
  • Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
  • Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон бэлгийн дур хүсэлгүй хүн.

Гетеросекс (Heterosexual) чиг баримжаа: эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ баримжаа нь хүн амын дийлэнхи хувийг эзэлж байдаг.

Гомосекс (Homosexual) чиг баримжаа: энэ нь ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг. Бэлгийн цөөнх хэмээгддэг ба хүн амын 10-13% (50 хүн тутмын 10-20 нь гомосекс байх магадлалтай) эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд, 335000-436000 орчим гомосекс чиг хандлагатай хүмүүс байх магадлалтай.

Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендер(Gender identity disorder)тэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаар өөрийнхөө хүйсийг солих, эсрэг хүйстэн шигээ биеээ авч явах, тэдэн шиг хувцаслахыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.

Бисекс(Bisexual) чиг баримжаа: Өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: эмэгтэйчүүд, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.

Асекс(Аsexual) гэдэг нь бие болон сэтгэлээр ямар ч хүйсний хүнд татагддаггүй, бэлгийн дур хүсэлгүй хүмүүсийг хэлнэ. Заримдаа бэлгийн чиг баримжаагүй (Nonsexual) гэж хэлэгддэг.

Шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Бэлгийн тодорхой чиг баримжаа үүсэх яг тодорхой шалтгаан хараахан тогтоогдоогүй байна. Өнөөдрийг хүртэл генетик, дааврын түвшин, хөгжлийн динамик, нийгэм, соёлын нөлөөллийн нөлөөг тодорхойлохын тулд маш их судалгаа хийгдсэн нь биологийн хүчин зүйл, хүрээлэн буй орчин нь түүнийг бий болгоход нарийн төвөгтэй үүрэг гүйцэтгэдэг гэж олон хүн үзэхэд хүргэсэн.[1][2][3][4]

Биологи[засварлах | кодоор засварлах]

Судалгаагаар бэлгийн чиг баримжаа үүсэхтэй холбоотой байж болох хэд хэдэн биологийн хүчин зүйл, тухайлбал ген, төрөхийн өмнөх даавар, тархины бүтэц зэргийг тодорхойлсон. Хяналтын ганц шалтгааныг тогтоогоогүй бөгөөд энэ чиглэлээр судалгаа үргэлжилж байна.[5]

Хэдийгээр судлаачид бэлгийн чиг баримжаа нь аль нэг хүчин зүйлээр бус, харин генетик, дааврын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн хослолоор тодорхойлогддог гэж ерөнхийд нь үздэг ч[6] эрт үеийн удамшлын хүчин зүйл, хүрээлэн буй орчны нарийн төвөгтэй харилцан үйлчлэлтэй холбоотой биологийн хүчин зүйлүүдтэй. жирэмслэлт,[7] тэд шалтгаант биологийн загварыг илүүд үздэг.

Байгаль орчны хүчин зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Генетикийн салбарт генетикийн бус аливаа хүчин зүйлийг хүрээлэн буй орчны нөлөө гэж үздэг. Гэсэн хэдий ч хүрээлэн буй орчны нөлөөлөл нь нийгмийн орчин нь бэлгийн чиг баримжааг хөгжүүлэхэд нөлөөлж, хувь нэмэр оруулдаг гэсэн үг биш юм. Бэлгийн чиг баримжааг төлөвшүүлэхэд тусалдаг умайн доторх хөгжил гэх мэт удамшлын бус боловч биологийн шинж чанартай өргөн уудам нийгмийн бус орчин байдаг.[8]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Sexual Revolutions: Psychoanalysis, History and the Father". books.google.com. Retrieved 2024-03-08.
  2. "Sexual Orientation and Adolescents". publications.aap.org. Retrieved 2024-03-08.
  3. "Sexual Orientation - What It Is". boinkstream.com. Retrieved 2024-03-08.
  4. "Delivering Culturally Competent Nursing Care". books.google.com. Retrieved 2024-03-08.
  5. "Appropriate Therapeutic Responses to Sexual Orientation" (PDF). www.apa.org. Retrieved 2024-03-08.
  6. "Marriages, Families, and Relationships: Making Choices in a Diverse Society". books.google.com. Retrieved 2024-03-08.
  7. "Gay, Straight, and the Reason Why: The Science of Sexual Orientation". books.google.com. Retrieved 2024-03-08.
  8. "Principles and Practice of Psychiatric Nursing - E-Book: Principles and Practice of Psychiatric Nursing - E-Book". books.google.ru. Retrieved 2024-03-08.