Jump to content

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
албан ёсны лого
Лого

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (англи. University of the Humanities) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг ,Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль.

Алсын хараа: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэлэг, үр дүнтэй сургалт, үр нөлөө бүхий эрдэм шинжилгээ,хувирган өөрчлөх түншлэлийн цогцолбор их сургууль байна

Уриа үг: Бүтээлч оюун ухаан таны ирээдүйн амжилт

1979 оны 11-р сарын 16-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүний Орос Хэлний Институт үүсгэн байгуулагдав.

1982: Орос Хэлний Багшийн Дээд Сургууль болж бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэв.

1990: Гадаад Хэлний Дээд Сургууль болон өргөжиж, гадаад хэлний орчуулагч, багш, хэл шинжлэл хөтөлбөрүүд хэрэгжүүлэв.

1994: Бизнесийн удирдлага, санхүү банкны менежмент хөтөлбөрүүдээр сургалт явуулж эхлэв.

1995: Сэтгүүл зүйн мэргэжлийн хөтөлбөрөөр элсэлт авч эхлэв.

1996: Ахисан түвшний магистрын сургалт явуулж эхлэв.

1998: Хүмүүнлэгийн Ухааны Сургууль болон бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэв. Ахисан түвшний докторын сургалт явуулж эхлэв.

1999:

  • Үндэсний хэмжээний магадлан итгэмжлэлд амжилттай орж, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон өргөжив.
  • Бизнесийн удирдлагын сургууль (одоогийн Бизнесийн сургууль) байгуулагдав.

2000: Мэдээллийн систем, програм хангамж, график дизайн мэргэжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэв.

2003: Гадаад харилцаа, нийгмийн ухаан, иргэншил судлал мэргэжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэв.

2006: Ази, Номхон далайн орнуудын “Дээд Боловсролын Чанарын Сүлжээ”-ний гишүүн байгууллага

2007: Үндэсний хэмжээний хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэл.

2009: Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль байгуулагдав.

2015-2019:

  • Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль байгуулагдав.
  • Европын холбооны TACTIC төслийн хамтран ажиллагч сургууль
  • Олон улсын Cisco Академийн албан ёсны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль.

2018-2020: Европыг холбооны ERASMUS MUNDUS төслийн хамтран хэрэгжүүлэгч сургууль

2021: Европын холбооны ARTEST төслийн хамтран хэрэгжүүлэгч сургууль

Бүтэц, бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дэлхийн 17 орны 70 орчим их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд 2026 оны байдлаар Солонгос, Япон, Сингапур, АНУ, Итали, Польш, Чех зэрэг орнуудтай идэвхитэй хамтын ажиллагаатай байна.

Магадлан итгэмжлэл

[засварлах | кодоор засварлах]

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр нь Монгол улсын хууль эрх зүйн орчин, Олон улсын ISO21001:2018 стандарт, бусад холбогдох стандартуудыг мөрдлөг болгон Үндэсний болон Олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар баталгаажсан.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд 1999 онд амжилттай орж Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, 2004 онд хоёр дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэл, 2018 онд гурав дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэлүүдэд тус тус амжилттай орж их сургуулийн статус, үйл ажиллагаагаа баталгаажуулсан.

Олон улсад ACBSP-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд

Элсэлт авдаг хөтөлбөр, мэргэжлүүд

[засварлах | кодоор засварлах]