Хүний нөөц
Ямарч байгууллагын хувьд удирдлагын тогтолцоо нь санхүүгийн, хүний нөөцийн, үйлдвэрлэлийн, маркетингийн гэх мэт тодорхой чиглэлүүдтэй байдаг.
Өндөр үр бүтээлтэй ажиллахын тулд аливаа байгууллага хүний нөөцийн оновчтой уян хатан бодлого явуулах нь чухал. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг удирдах хэлтэс хэдий чинээ сайн ажиллана байгууллагын амжилт түүнээс шууд шалтгаалдаг. Тийм учраас аливаа байгууллагын хамгийн чухал нөөц бол хүн гэдэг нь зайлшгүй юм. Иймд байгууллагын ажилчдын мэдлэг чадвар, хөгжил болон тогтвор суурьшил зэрэг нь тухайн байгууллагын амжилтын үндэс болдог. Үүний тулд хүмүүсийг зөв удирдан хөгжүүлж чадвал тэд үр ашигтай ажиллаж түүнийхээ хэрээр хөгжиж, сэтгэж, бүтээлч сэтгэлгээтэй болдог байна.
Хүний нөөцийн удирдлагын хөгжлийн үндэс нь Их Британиас үүсэлтэй гэж үздэг бөгөөд боловсон хүчний менежменттэй салшгүй холбоотой. Хүмүүс анх хамтран хөдөлмөрлөж эхэлсэн үеэс боловсон хүчний менежмент албан бусаар үүссэн. Англи хэлээр "Human resourсе" орос хэлээр "Человечиский ресурсы" гэдэг үгийг монгол утга нь "Хүний нөөц" гэж орчуулагддаг. Хүний нөөцийн тухай олон тодорхойлолт, ухагдахуунууд байдаг. Гэвч эдгээрийг Монгол хэл дээрхи хүний нөөцийн менежментийн чиглэлийн сурах бичгүүдэд хомсхон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүний нөөц гэдэг нь нарийн тайлбарлагдаж бичсэн зүйлс манай оронд хэвлэгдсэн нийт сурах бичгүүдэд ховорхон бөгөөд, их алсуур байдалтай тойм төдий бичсэн байна. Хүний нөөц гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлж тайлбарласныг дурьдвал: "Хүний нөөц бол бусад нөөцүүдтэй харьцуулахад хамгийн шавхагдашгүй, арвин баялаг юм. Учир нь хэрвээ хүмүүсийг зөв удирдаж, хүмүүжүүлж чадвал тэд үр ашигтай хөдөлмөрлөхийн зэрэгцээ хөгжихийн хэрээр сэтгэж шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээтэй болдог.