Хүний өндөр

Хүний өндөр ба өсөлт хэмээх ойлголтод хөлийн улнаас толгойн орой хүртлэхи уртын хэмжээсийг авч үздэг. Хүн амын дунд хэт өндөр эсвэл хэт намхан хүмүүс байх нь (дундаж өндрөөс 20%-ийн хазайлт) нь тодорхой ген эсвэл дотоод шүүрлийн эмгэг өвчнүүдийн улмаас үүсдэг бөгөөд анагаах ухаанд гигантизм эсвэл дварфизм гэж нэрлэдэг. Ядуурал, дайн дажин бүхий бүс нутагт хоол хүнсний дутагдал мэтийн гадаад орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр хүүхэд өсвөр насныханы дунд ямар нэгэн өвчин эмгэгтэй холбоогүйгээр архаг хоол тэжээлийн дутагдалаас шалтгаалсан өсөлтийн хоцрогдол өргөн тохиолддог.

Хүний өсөлт болон өндрийн илрүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Хүний биеийн өндрийг судалдаг анагаах ухааны салбарыг ауксологи гэж нэрлэдэг. Бодгалийн өсөлт нь тухайн организмийн эрүүл мэндийн хэвийн байгаа эсэхийг тогтооход удаан хугацааны турш хэрэглэгдсээр ирсэн нэгэн хэмжигдэхүүн бөгөөд үүний тулд өсөлтийн муруйг ашигладаг. Бодгалийн хувьд өсөлтийг эрүүл мэндийг байдлыг илтгэх үзүүлэлт болгон ашиглахын тулд хэвийн өсөлтийн муруйтай харьцуулан дүгнэх бөгөөд удамшлийн хүчин зүйлсээс хамаарсан өсөлтийн гажуудалыг илрүүлэх боломжтой. Удмын мэдээлэл буюу генетик нь бодгалийн өндөрт нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсийн нэг боловч хүн амын дундах өсөлтийн алдалдалын шалтгаануудын дунд төдийөн ач холбогдолтойд тооцогддоггүй. Хүний амын дундаж өндөр нь тухайн хүн амын эрүүл мэндийн байдлыг (амьдралын жишиг, амьдралын чанар) илтгэх чухал үзүүлэлт болдог. Европыг бүс нутгийн хүн амын дундаж өндөр их байдагийн голлох шалтгаан нь удамшлийн хүчин зүйлээс гадна хоол хүнсний хангамж болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар өндөр түвшинд байдгаас хүн амын амьдралын чанар, амьдралын жишиг эрс дээгүүр байдагтай холбоотой. Харин Азийн бүс нутагт хоололтын байдал өөрчлөгдөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар ерөнхийдөө сайжрах болсон нь хүн амын дундаж өндөр нэмэгдэхэд нөлөөлж байна.

АНУ-д арьс өнгөний үзэл үгүй болж, хүн ам зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн боловч 1950 оноос хойш хүн амын дундаж үзүүлэлт тогтонги түвшинд байна. Архаг болон хурц хоол хүнсний хомсдолоос шалтгаалсан өсөлтийн зогсонгошил аль ч хүн амын дунд тохиолдож болдог бөгөөд үүнийг бид хойд Солонгосоос эхлээд Африкийн зарим орнуудад болон Европын болон бусад улс орнуудын түүхээс тодорхой харж болно. Гуатамала мэтийн хөгжиж буй орнуудад 5-с доош насны хүүхдүүдийн дунд өсөлтийн зогсонгишил маш өндөр түвшинд буюу 82.2% байна.

Ноён Франисис Галтон (1889 он) эцэг эхийн өндөр болон тэдний хүүхдүүдийн өндөрийн хамааралтыг 928 хүүхэд болон 205 эцэг эхийн мэдээлэл дээр үндэслэн боловсруулжээ. Эдгээрийн хоорондох хамаарал 0.57 буюу сул хамааралтай байв. Иймээс биеийн өндөр нь удамшил болон гадаад орчны хүчин зүйлийн хослолоор бий болдог бодгалийн шинж чанар юм. Эцэг эхийн өндөр дээр үндэслэн регреси ашиглан үр удмынх нь биеийн өндөрийг тооцоолж болох бөгөөд хэт өндөр эсвэл хэт намхан эцэг эхээс харгалзах өндөр эсвэл намхан хүүхэд төрж болно. Гэвч тэдний үр хүүхэд нь эцэг эхийнхээ дундаж өнөдөртэй ойролцоо байж болно. Генетикийн хүчин зүйлс, өсөлтийн даавруудын ялгарах хэмжээ, өвчин эмгэг зэрэг нь тухайн бие махбодийн биеийн өндөрт нөлөөлөх гол хүчин зүйлс юм. Үүнээс гадна хоололт, дасгал хөдөлгөөн, гадаад орчны нөлөөлөл, амьдралын нөхцөл байдал зэрэг нь өсөлтөд нөлөөлх бусад хүчин зүйлсэд багтана. Хүний биеийн өсөлтийн хамгийн хурдан үед нь нярай болон бага насанд тохиолдох (эхийн хэвлий дэх өсөлтийн тооцохгүй бол) бөгөөд 2 нас хүртэл маш хурдацтай өснө. Улмаар биеийн өсөлт хэсэг хугацаанд удаашрах боловч бэлгийн бойжлын үед буюу шилжилтийн насанд өсөлт эргэн идэвхиждэг (ойролцоогоор эрэгтэйд 13-14 нас, эмэгтэйд 11-12 нас ). Шилжилтийн нас өнгөрөхөд өсөлт удааширч, улмаар зогсоно. Эмэгтэйчүүдийн өсөлт ойролцоогоор 15-16 насанд зогсдог бол эрэгтэйчүүдийнх үүнээс хойш 3 жил үргэлжилж 18-20 насанд зогсдог. Энэ үед хоол хүнсийн хомсдол зэрэг хүчин зүйлс нь өсөлтөд онцгой нөлөөлөл үзүүлдэг. Түүгээр ч барахгүй эхийн эрүүл мэндийн байдал бүх талаараа хүүхдийн өсөлтөд, ялангуяа хүүхдэд эхийн хэвлийд байх үед болон өсөлтийн чухал үеүүдэд онцгой нөлөөтэй. Жирэмсэн эхийн эрүүл мэндийн байдал маш чухал. Ялангуяа жирэмсэний хордлогын үе нь эхийн хэвлийд буй ургийн хувьд маш чухал юм. Энэ үед эхийн хоололтын байдал нь ургийн цаашдын өсөлтөд онцгой нөлөөлөл үзүүлдэг. Мөн эхийн нас хүүхдийн өндөр тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Орчин үеийн судалгаагаар эхийн нас нэмэгдэхэд ургийн өндөр аажим нэмэгддэг болохыг тогтоогоод байна. Харин нилээд эрт хийгдсэн судалгаануудад тодорхой хүн ам зүйн нөхцөл байдалд эхийн анхны төрөлт эрт байх нь ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж үзэж байлаа. Эдгээр төстэй судалгаануудын үр дүнг биологийн хүчин зүйлсийн нөлөөлөлтэй холбон тайлбарлахаас илүү залуу эхээс төрсөн хүүхэд нь тухайн эхийн боловсролын түвшин, бие хүний төлөвшил, хоол хүнсний хүрэлцээгүй байдал, гэр бүлийн байдал зэргээс хамаардаг үздэг.

Генетикийн болон гадаад орчны хүчин зүйлсийн хоорондын хамаарал нь маш нарийн төвөгтэй, тодорхойгүй асуудал байдаг. 100 жилийн өмнө Менделийн биометрийн хэлэлцүүлэг гарсанаас хойш хийгдсэн хэд хэдэн судалгаагаар хүний биеийн өндөрийн ялгаа нь 60-80%-д уламшдаг гэж үзэх болжээ. Хүний өндөрт нөлөөлдөг цорын ганц ген бол HМGA2 юм. HМGA2 генийн “өндөр” алелль агуулсан хүн нь “нам” аллель асуулсан хүнээс 1 болон түүнээс дээш см өндөртэй байдаг байна. GWA буюу геномын тархалтын нийгэмлэгийн 180 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаагаар насанд хүрсэн хүний биеийн өндөртэй холбоотой хамгийн багадаа 180 генийн хувилбар байгааг тогтоожээ.

Хүний биеийн өндөрт гадаад орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөг талаархи судалгааг антропологич Барри Богин болон түүний хамтрагчид АНУ-д амьдарч буюу Гуатемалагийн Маяан хүүхдүүдийн дунд явуулжээ. Богин 1970-д оны эхээр анх Гуатемалад айлчлах үедээ маяан эрэгтэйчүүдийн дундаж өндөр ердөө 1.575 м (5 фит, 2 инч), эмэгтэйчүүдийнх 1.442 м (4 фит, 8 инч) байдгийг судлаж мэджээ. Тэрээр Гуатемалагийн иргэний дайн дэгдэх үеээр хэдэн мянган Гуатемалачууд АНУ-руу дүрвэх үеэр дахин нэгэн судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаагаар АНУ-д дүрвэж ирсэн Гуатемалачуудын 6-12 насны хүүхдүүд нутагтаа үлдсэн хүүхдүүдээс мэдэгдэхүйц өндөр байгааг тогтоосон байна. АНУ дахь илүү хоололт сайтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан маяан хүүхдүүд нь ижил насны Гуатемала дахь хүүхдүүдээс дунджаар 10.24 см(4.03 инч) өндөр байв. Мөн тэрээр АНУ дахь маяан хүүхдүүдийн суугаа өндөрийн харьцаа Гуатемалал хүүхдүүдийнхээс нилээд бага (харьцангуй урт хөлтэй, дунджаар 7.02 см) байгааг тогтоожээ. Суданд амьдардаг Шиллук, Динка зэрэг Нил мөрийн эргээр амьдардаг хүмүүс нь дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн тоонд багтдаг. 1953-1954 онд эрдэмтэн Робертсын судалгаагаар Динка Рювенг эрэгтэй хүмүүсийн дундаж өндөр нь 1.813, Шиллук эрэгтэйчүүдийн дундаж өндөр нь 1.826 м байдгийг тогтоожээ. Эдгээр Нил мөрний эргээр амьдардаг хүмүүс нь урт хөл, нарийн бие, богино их биетэй байдаг нь халуун цаг агаарт илүү зохицсон байдаг. Гэтэл 1995 онд хойд Этиопид дүрвэн ирсэн динка болон шиллук хүмүүсийн дундаж өндөрийг хэмжиж үзэхэд ердөө 1.726м болон 1.764м тус тус байжээ. Мөн Төвдийн Кампасчууд бүс нутагтаа өндөрөөрөө алдартай бөгөөд тэдний дундаж өндөр нь 180 см болохыг 1964 онд антропологич Майкл Пиесл тодорхойлжээ.

Өсөлтийн процесс[засварлах | кодоор засварлах]

Өсөлтийн дотоод шүүрлийн зохицуулга[засварлах | кодоор засварлах]

Өсөлт гэдэг нь маш олон хүчин зүйлсийн үр дүнд өнчин тархны өмнөд хэсгээс ялгардаг өсөлтийн даавар буюу соматотрофин дааврын нөлөөгөөр ясны эсүүд хуваагдан олширч, яс уртсах үйл явц юм. Мөн соматотрофин нь инсулин төст өсөлтийн хүчин зүйл хэмээх элгэнд бий болдог өөр нэгэн дааврын нийлэгжилтийг ч сэдээдэг. Эдгээр даавруудын аль аль нь хүний биеийн ихэнхи эдүүдэд нөлөөлөх бөгөөд зөвхөн өсөлтөд нөлөөлөхөөс гадна хүний амьдралын турш ялгарч өөр олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр даавруудын цусан дахь хэмжээ өсвөр насанд хамгийн дээд хэмжээндээ хүрэх бөгөөд улмаар буурдаг. Мөн эдгээр дааврууд нь унтаж байх үед (ялангуяа өсвөр насных хүүхдүүдэд) хамгийн ихээр ялгардаг байна.

Хамгийн голлох шугаман өсөлт нь урт ясны төгсөлийн хэсэгт байх өсөлтийн бүс хэмээх мөгөөрсөн хэсэгт явагдах бөгөөд энэ хэсэгт мөгөөрс яс болж хатуурдаг. Хүний биеийн өндөрийн бараг хагасыг нь хөл бүрдүүлдэг бөгөөл хөлийн урт нь хүйснээс хамаарч өөр өөр байж болно. Зарим тохиолдол урт яснуудын өсөлтийн ид үе дууссаны дараа бусад яснууд өсдөг. Мөн насанд хүрэгчдийг өндөрөөр нь ангилахад тэдгээрийн хоорондо зөрөө нь хөлийн уртаас нилээд хамаардаг байна. Өндөрийн үлдсэн хэсгийг гавалын яс бүрдүүлнэ.

Биеийн өндөртэй холбоотой эмгэгүүд[засварлах | кодоор засварлах]

Хүний биеийн өндрийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь удамшил юм. Хэт өндөр эсвэл намхан байх нь ихэнхидээ эрүүл бус гэж тооцогддог. Гэхдээ энэ нь стандарт хазайлтаас хэр зөрж байгаагаас ихээхэн хамаардаг. Намхан нуруутай хүмүүс нь удамшлын хувьд намхан, харин өндөр нуруутай хүмүүс нь удамшлын хувьд өндө р нуруутай юм. Хэт өндөр хүмүүсийн эрүүл эсэхийг нотолохын тулд гэр бүлийхэний өндөрийг судлан тогтоох нь чухал бөгөөд хэрвээ гэр бүлийнхэн нь өндөр хүмүүс бол эмгэг гэж үзэх үндэслэлгүй. Бүх төрлийн өсөлтийн гажигтай холбоотой эмгэгүүдэд тодорхой шалгаан бий. Хамгийн өргөн тохиолдоог хэт өндөр болох эмгэг нь гигантизм бөгөөд хүүхэд насанд өнчин тархинаас хэт их хэмжээтэй өсөлтийн даавар соматостатин ялгарсантай холбоотой. Цөөн тохиолдолд хэт өндөр болсон шалтгаан тогтоогдхгүй байж болох ба хэт намхан хүмүүсийн дунд ч шалтгаан тодорхойгүй намхан байх үзэгдэл илэрдэг. 2003 оноос хүн амын дундаж өндөрийн стандарт хазайлтаас хэтэрсэн хүмүүсийг hGH даавар ашиглан эмчлэхийг зөвшөөрсөн байна.

Хэрвээ тухайн өвчтөний өнчин тархи хангалттай хэмжээний өсөлтийн даавар ялагруулаагүйгээс үүдэн өсөлт зогссон бол өсөлтийн дааврыг нэмж уулгах замаар эмчлэх боломжтоы гэсэн үг. Үүний тулд өсөлтийн дааврыг эдэд тарих замаар эд эсүүдийн өсөлтийг идэвхижүүлдэг байна.

Өндөр ба эрүүл мэнд[засварлах | кодоор засварлах]

Зарим нэг тодорхой судалгаануудын үр дүнгээс хархад биеийн өндөр нь хэт өндөр байх нь зарим нэг өвчин эмгэгийн шалтгаан болдог байна. Хэт өндөр байх нь маш олон эрүүл мэндийн асуудлуудыг дагуулдаг. Хэт өндөр бие махбодийг цусаар хангахын тулд зүрх хэт ачаалалтай ажиллах шалтгаан болдогоос гадна тархинд хангалттай хэмжээний цус хүрч чаддаггүй байна. Жишээ нь Роберт Вадлоу хэмээх нэгэн өндөр хүн байсан бөгөөд тэрээр хэт өндөрөөсөө шалтгаалан насан туршдаа алхах боломжгүй байжээ. Түүний амьдралын сүүлийн жилүүдэд авхуулсан олон зурагнуудаас түүний түгшүүртэй дүр зургийг харж болно. Хэдийгээр тэрээр 22 насандаа нас барсан боловч хөлөндөө чиг зүүж, төмөр лаазны тусламжайгаар алхдаг байв. Тэрээр хөлөө чиг төмөр, лаазанд зүсэгдсэнийг мэдэрдэггүй байсан учир хөлнийхөө шархаар авсан халдварын хүндрэлээр нас баржээ. Хэт өндөр эсвэл хэт намхан байх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд нийгмээс тусгаарлагдах шалтгаан болдог. Биеийн өндөр болон наслалтын хоорондох хамааралын тулаархи асуудал нилээд маргаан дагуулдаг. Самарас болон Элрик нарийн Өрнөдийн Анагаах Ухааны сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны ажлаас хархад биеийн өндөр болон наслалт нь хүн мэтийн хэд хэдэн сүүн тэжээлтнүүдийн хувьд урвуу хамааралтай ажээ. Гэтэл 1.5м-с намхан нуруутай эмэгтэйчүүд нь жижиг аарцагтай байх бөгөөд энэ нь хүүхэд төрүүлэх үед хүндрэл гарах шалтгаан болж болно. Швед эрчүүдийн дунд хийгдсэн судалгаагаар биеийн өндөр болон амиа хорлох үзэгдэлийн хооронд хүчтэй сөрөг хамаарал байгааг тогтоосон байна.

Биеийн өндөр ба ажил мэргэжлийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Биеийн гадаад байдал (өндөр гэх мэт) болон ажил мэргэжлийн хоорондох хамааралыг судлах нь сэтгэл судлал, эдийн засаг, хүний биологийн шинжлэх ухаануудыг маш том судалгааны сэдэв юм. Биеийн өндөр болон амжилтын талаархи судалгаа хэдэн арван жилийн өмнө эхэлжээ. Намхан биетэй хүмүүс нь гимнастик, авто машины уралдаан зэрэг тодорхой спортын төрлүүдэд амжит гаргадаг. Харин ихэнхи спортуудад өндөр нуруутай, урт мөчтэй хүмүүс илүү амжилт гаргах боломжтой. Үүнд ихэнхи мэргэжлийн спортууд багтана. Ихэнхи мэргэжлийн салбарт тухайн хүний гүйцэтгэлийн чадвараас илүү биеийн өндөр төдийлөн нөлөөтэй биш юм. Хувь хүний амжилтад нас, хүйс, нийгэм эдийн засгийн статус, гэх мэт хүчин зүйлс илүүтэйгээр нөлөөлөх боловч биеийн өндөр болон ажил мэргэжлийн хоорондох хамааралыг судалсан хэд хэдэн судалгаа хийгджээ. Биеийн өндөр болон амжилтын хоорондох хамаарал нь улс төрд илүү тод ажиглагддаг. 20-р зуунд АНУ-д 25 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болсноос 22-д нь өндөр нэр дэвшигч нь ялж байжээ. Гэсэн хэдий ч Жесуйтын үндэслэгч Игнатус Лояота нь ердөө 1.5 м өндөртэй байсан боловч Владимр Ленин, Бенито Муссолини, Николой Чаусэску, Иосиф Сталин, Наполеон нарын адил дунджаас доогуур өндөртэй 20-р зууны цуутай удирдагч нарын нэг болж чадсан билээ. Түүнчлэн магадгүй биеийн өндөр нь улс төрчдийн хувьд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байж болох бөгөөд энэ нь мэргэжлийн амжилтад тодорхой нөлөөлөл үзүүлэх боломжтой юм. Намхан хүмүүс өндөр хүмүүст атаархадаг тал ажиглагддаг. "Наполеоны комлекс" гэдэг нь намхан байдлаасаа ичдэг, түүнээсээ болж сэтгэлийн байнгын дарамттай байдаг явдал.

Хүний биеийн өндрийн өөрчлөлтийн түүх[засварлах | кодоор засварлах]

Түүхэн баримтуудаас авч үзвэл 18, 19 зууны үед Хойд Америк дахь Европчууд нь бусад Европчуудаас илүү өндөр байсан төдийгүй дэлхий дээрх хамгийн өндөр хүмүүс байжээ. Тухайн цаг үед Амеркийн уугуул иргэд нь ч дэлхийн өндөр нуруутай хүн амын тоонд багтдаг байв. Харин одоо Европын хэд хэдэн улсууд, Ялангуяа Недерланд мэтийн Скандиновын хойгын орнуудын иргэдийн дундаж өндөр Америкчуудаас даван гарах болжээ. Одоогоор цагаан арьст Америкчуудын дундаж өндөр нь Европчуудынхтай ижилхэн болсон байна.

19-р зууны сүүлчээр Нидерландчууд нь намхан хүн амтай улс гэж нэрлэгддэг байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн тоонд багтах болсон бөгөөд залуучуудын дундаж өндөр 1.84 м болжээ. Европын хамгийн өндөр хүмүүс нь Альпын нуруу орчмоор амьдардаг бөгөөд залуу эрчүүдийн дундаж өндөр нь 1.86м байдаг бол эмэгтэйчүүдийнх 1.71 м ажээ.

Эдийн засагч Жон Комлос болон Франческо Синнирелла нарын судалгаагаар 18-р зууны эхний хагаст Англи эрэгтэйчүүдийн дундаж өндөр 165 см байсан бол дундаж Ирланд эрэгтэйн дундаж өндөр 168 см байжээ. Англи, Герман, Шотланд цэргүүдийн дундаж өндөр бүх цаг үеийн туршид 163.6 cм - 165.9 cм байсан бол Ирланд цэргийн дундаж өндөр 167.9 см байв. Харин хойд Америк дах боолууд болон ялтануудын дундаж өндөр 171 см байжээ. 1770-д оны сүүлээр Америкад төрсөн колонгийн цэргүүдийн дундаж өндөр нь тухайн цаг үед Английн холбоотон байсан тэнгисийн армийн цэргүүдийн дундаж өндөрөөс 3 инч илүү байжээ. Америк болон Европчуудын дундаж өндөр аж үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн эрин үед эрс буурсан бөгөөд энэ нь хүн амын хэт их өсөлт болон эдийн засгийн тэгш бус байдал ноёлох болсонтой холбоотой байж болох юм. 19-р зууны эхэн үед Англид ахлах ангийн оюутан (Сандхюрстын цэргийн академи) болон доод ангийн оюутануудын (далайн нийгэмлэгийн хөвгүүд) дундаж өндөрийн ялгаа 22 см-т хүрч байжээ.

Нидерландчуудын булшнаас цуглуулсан мэдээллийн дагуу 1850 оноос өмнө Недерландын Лейдэн дэх эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж өндөр тус бүр 166.7 см ба 156.7 см байв. Мөн 1965 онд 19 настай Голланд өнчин хүүхдүүдийн дундаж өндөр 160 см байсан байна.

J.W. Drukker болон Vинчcent Tassenaar нарын судалгаагаар 1830-1857 онд буюу Голландын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр дунджаар 0.5%-р нэмэгдэж байх үед хүн амын дундаж өндөр буурч байжээ. Хамгийн их бууралт нь 1847 онд тохиосон бөгөөд хотын иргэдийн дундаж өндөр 2.5 см-р буурсан бөгөөд тухайн үед нас баралт ч мөн хөдөөнөөс хотод илүү их байжээ. 1829 онд хөдөөний Голланд эрэгтэйчүүдийн дундаж өндөр 164 см байсан бол 1856 онд 162 см болсон бол хотын эрэгтэйчүүдийн дундаж өндөр 158.5 см байв. 2004 оны ЮНИСЕФ-ийн тайланд 2003 онд хойд Солонгост хийсэн судалгаагаар жил дараалан өлсгөлөнгийн улмаас залуу эрэгтэйчүүдийн дундаж өндөр илэрхий буурсан тухай өгүүлжээ. Үүний улмаас 2 Солонгосын хүн амын дундаж өндөр улам бүр холдсоор 12 см-т хүрсэн үзүүлэлт байна.

Дэлхий дахины дундаж өндөр[засварлах | кодоор засварлах]

Хүйс бүрийн дундаж өндөр нь өөр өөр улсын орны хүн амын хувьд өөр өөр байдаг бөгөөд ихэнхи тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр байдаг. Эмэгтэйчүүдийн бэлгийн бойжил эрт эхэлдэгтэй холбоотойгоор бага насандаа эрэгтэйчүүдээс өндөр байх боловч эрт өсөлт нь зогсдог. Урт ясны босоо тэнхлэгийн дагуух өсөлт зогссоноор эпифизийн ялтаст ойртож ирдэг. Энэхүү ялтас нь ясны өсөлтийн бүс бөгөөд бэлгийн бойжил гүйцэх үед дааврын нөлөөгөөр энэхүү бүс үгүй болдог. Насанд хүрэгчдийн дундаж өндөр хүйсний хувьд улс үндэстэн бүрт харилцан адилгүй тархалттай байна. Хүн амын бүлгүүдийн дундах насанд хүрэгчдийн өндөрийн ялгаа нь чухал ач холбогдолтой. Жишээ нь Бүгд Найрамдах Чех улсын эмэгтэйчүүдийн дундаж өндөр нь Малави улсын эрэгтэйчүүдийн дундаж өндөрөөс илүү байдаг байна. Үүнд генетикийн хүчин зүйл болон хүүхэд насны амьдралын хэв маяг (хоололт, нойр, биеийн хөдөлмөр) буюу гадны хүчин зүйлсийн аль аль нь нөлөөлөх талтай. Одоо амьдарч буй хүмүүсийн дундах хамгийн өндөр хүн бол Туркийн Султан Козэн бөгөөд тэрээр 2.51 м (8 фит 3 инч) юм. Харин орчин цагийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр хүн бол 1918-1940 онуудад амьдарч байсан АНУ-ийн Иллинойс мужын иргэн Роберт Першинг Вадлоу бөгөөд түүний биеийн өндөр нь 2.72 м өндөр байсан нь нотлогдсон байна. (8 фит 3 инч). Анагаахн ухааны түүхэн дэх хамгийн өндөр хүн бол Хятадын Хунан мужийн Зэнг Жинлиан бөгөөд тэрээр 17 насандаа нас барах үедээ 2.48 м (8 фит 1 1⁄2 инч) байжээ.

Хүйс, генетикийн хүчин зүйлс, гадаад орчны хүчин зүйлсийн нөлөөлөл зэргээс хамааран биеийн өндөр буурах, агших үзэгдэл нилээд тохиолддог бөгөөд зарим хүмүүсийн хувьд дунд эргэм насандаа эхэлсэн байдаг бол зарим хүмүүсийн хувьд нилээд хөгширсөн үедээ агшсан байдаг байна. Энэхүү агшилтын гол шалтгаан нь хүний багана нурууны нугаламуудын завсарт байрлах зөөлөн эдээс бүрдсэн дискүүд нь ачааллын улмаас үгүй болсноос нуруу богиносож, агшдаг байна.

Дэлхийн эрдэмтэн эмч нарын «NCD Risk Factor Collaboration» байгууллагын 2014 оны судалгаагаар Голланд эрэгтэйчүүдийн дундаж өндөр 182,5 см дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байжээ, Латви эмэгтэйчүүдийн дундаж өндөр: 169,8 см.

Хамгийн намхан буюу 2014 оны байдлаар Зүүн Тиморын эрэгтэйчүүдийн дундаж өндөр нь 159,8 см, Гватемал эмэгтэйчүүдийн өндөр нь 149, 4 см өндөр байжээ. Өнгөрсөн зуунд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд (20 см-ээс дээш), Иран эрчүүд (16.5 см) хамгийн их өссөн байна.

Хүний өсөлтийн дундаж үзүүлэлт:[засварлах | кодоор засварлах]

Хүн жигд бус өсдөг. Хүний биеийн урт нь төрөхийн өмнө хэвлийд байх үед хамгийн хурдан өсдөг байна. Төрөх үед хөвгүүдийн дундаж өндөр 51.5 см, охидын хувьд 51 см хүрдэг бөгөөд үүнээс хойш өсөлт удааширдаг. Амьдралын эхний жилд хүүхэд дунджаар 24 см, хоёр, гурав дахь жилдээ 10 см, 3-7 нас хүртэл 6-6,5 см өсдөг. Бэлгийн бойжилтын үед өндөр нь жилд 5-7 см-ээр нэмэгддэг. Охид бэлгийн бойжилт эрт эхэлдэг тул энэ хугацаанд өсөлтийн хувьд хөвгүүдийг гүйцэж түрүүлдэг бол 14 наснаас хөвгүүд үе тэнгийн охидуудаа биеийн өндрөөр гүйцэж түрүүлдэг байна. Эрчүүдийн өсөлт дунджаар 18-20 нас хүртэл, эмэгтэйчүүдийн өсөлт 16-18 нас хүртэл явагддаг байна.