Хүрээ байшин (Л.Дашням, С.Баатарсүх)
Шүлэг: Л.Дашням
Хөгжим: С.Баатарсүх
ХҮРЭЭ БАЙШИН
Хүрээ юү байшингийн ялгуун өрөөнд
Хуучир шанз нь амраглаад байна аа хө
Хөдөө төрсөн хөөрхөн бүсгүйд
Хөг аялгуу нь амисаад байна аа, аа юу хө ...
Идээний юү дээж нь ширээ дүүрэхэд
Эрхэмсэг төрхүүд тодроод байна аа хө
Эрвээхэй хатад тормолзоод ирэхэд
Инээмсэл баясал бялхаад байна аа, аа юу хө ...
Жүнзтэй юү архийг ээ шимэнхэн суухад
Зүүдний орчлон амилаад байна аа хө
Зүгийн холооос зүрх гижигдсэн
Зөөлөн аялгуу нь намилзаад байна аа, аа юу хө ...
Балтай юу архийгээ балганхан суухад
Бачимхан өрөө нь тавираад байна аа хө
Байгаа орчиндоо сэтгэл таацаад
Багынхаа явдлыг дурсаад байна аа, аа юу хө ...
Сартай юу цонхыгоо наланхан зогсоход
Санаа юу бодол нь зүүмэлзээд байна аа хө
Сарын л газраа сүүмэлзээд үлдсэн
Сайхан нутгаа санагалзаад байна аа, аа юу хө ...
Хүрээ юү хотынх нь наалинхай аалинд
Хөдөөний сэтгэл хөвөлзөөд байна аа хө
Хүний лээ төөрсөн тавилан
Хорвоогийн явдалд хөшилдөөд байна аа, аа юу хө ...
Дууны тухай
[засварлах | кодоор засварлах]Хөгжмийн зохиолч С.Баатарсүх энэ дуугаа "хүрээ поп" дуу хэмээсэн бол дуучин Л.Болдбаатар нэгэн ярилцлагадаа энэ дууг өөрийнхөө "Хит дуунаас бүрдсэн цомогт орсон" хэмээжээ.
Сонсох
[засварлах | кодоор засварлах]YouTube, 2010-01-17, Boldbaatar.L - Huree baishin
YouTube, 2022-05-04, "ХҮРЭЭ БАЙШИН" Дуучин Л.Болдбаатар /МУГЖ/