Jump to content

Хүүдээ унших шүлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүүдээ унших шүлэг - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн туурвисан шүлэг.

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүн ээ би...

Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь

Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.

Залуу насны багтаж ядсан аагинд

Заамны товч нулимс шиг унаж

Дээл битгий хэл

Дэлхий багадсан чиний насыг аав нь

Үүл хуйлартал янцгаах морьдын

Дэл сүүлний салхин дунд

Үнэн дүнжгэр уулынхаа

Дэнж бэлийн цэцгэн дунд

Бүрэг номхон зантай нь

Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.

Аав нь хүүгээ согтуу явахыг харахад

Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай

Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.

Нэг нь үхэхэд

Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.

Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...